Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т өгч шалгуулахаа мэдэгдлээ

2026-03-12
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ "Лхагвын тойм" ярилцлагын нэвтрүүлэгт оролцох үеэрээ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр “Бодь” группээс 500 мянган ам.доллар авсан гэж мэдэгдсэн.  Тэрээр "Нүүрсний сонсголыг сайд Б.Энхбаяраар би удирдуулж хийлгэсэн. Тэр үед “Бодь” групп Тавантолгойн нүүрсийг давуу эрхтэй гаргаж, бусад нь Хятад руу нүүрсээ гаргаж чадахгүй болсон байлаа. Нүүрс нь гадагшаа гараад байдаг доллар валют орж ирдэггүй. Ингээд Б.Энхбаяр “Нүүрсний сонсгол” удирдаж Бодь группийн ноотой, ноцтой нүүрсний хулгайн хэргийг илрүүлэх ёстой байтал тэр нь “Бортээг”-ийн нүүрсний хулгай болон хувирсан. Би сонсголын дараа Б.Энхбаяртай уулзаад “Нөгөө Бодь группийн нүүрсний асуудал юу болсон бэ?” гэтэл тэр урдаас “Бодийн асуудал чинь Үндэсний Аюулгүй байдалтай холбоотой юм байна. Би харин Бортээгийн нүүрсний хулгайн ноцтой баримт олсон” гэж хэлсэн. Тэр үед ҮАБЗ-д Ерөнхийлөгч нь Х.Баттулга, Ерөнхий сайд нь У.Хүрэлсүх, УИХ-ын дарга нь Г.Занданшатар байсан. ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр тэр үед Бодь группээс 500 мянган долларын хахуулийг хоёр гурван удаагийн давтамжтай авсныг би ч мэдсэн, бүр харсан хүмүүс ч бий. Ийм л юм болсон доо. Одоо би ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярын 500 мянган долларын авлигын хэргийг АТГ-т өгөх гэж байгаа"  гэлээ. Тэгвэл уг асуудалд ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр дараах тайлбарыг өгөв. Тэрбээр, "Б.Энхбаяр 500 мянган ам.доллар “Бодь” группээс авсан гэж “сонсож” байсан. Хамт байсан хүн нь надад хэлсэн" гэх. Хэн гэж хүн өөрт нь тэгж ярьснаа хэлдэггүй ээ. Хэлээч. Юуг нь нуусан юм. Бодит хүн л юм бол зарла. “Бодь” группийн оффтейк гэрээнүүдийг УИХ-ын сонсголд яриагүй гэх.“Бодь” групптэй хийсэн 6 оффтейк гэрээний 4-г нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өөрөө хийсэн байдаг. Захирал нь А.Амундра байсан. “Бодь” группийн оффтейк гэрээнүүд 1 өдрийн турш сонсголд яригдсан. "Голомт"-ын Д.Баясгаланг Хөгжлийн банк, Нүүрсний сонсголд нотлох баримтаар бүрэн нотолж, хуулийн байгууллагад шилжүүлсэн надаас өөр хүн Монголын улс төрд байгаагүй. Байхгүй. Л.Оюун-Эрдэнийн ярианд ямар ч логик байхгүй. Гүтгэлэг. Шууд нэвтрүүлэгт халз оръё Л.Оюун-Эрдэнэ ээ. Энэ хүн ер нь юу ярьж байгаагаа ч мэдэхгүй байна" гэж хариу тайлбар хийлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Эээ
Ичсэн хүн хүн ална гэгчээр данхан толгойт амь тавих гэж байгаа загас шиг их тарвалзаж,унах нүхээ өөртөө бэлдлээ дээ
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Өчигдөр 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Өчигдөр 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Өчигдөр 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Өчигдөр 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

Уржигдар 19 цаг 31 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

Уржигдар 19 цаг 29 мин
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

Уржигдар 19 цаг 28 мин
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

Уржигдар 19 цаг 27 мин
Узбекистан хиймэл оюуны хэрэглээний туршлагаа BRICS-ийн парламентын форумд танилцуулжээ

Энэтхэгт болсон BRICS-ийн 12 дахь парламентын форумын үеэр Узбекистаны төлөөлөгчид хиймэл оюун ухаан болон цахим технологийг нэвтрүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын туршлагаа

Уржигдар 11 цаг 57 мин