Монголын 91 иргэнийг дайны эрсдэлтэй бүсээс татан авчирлаа

2026-03-11
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Ойрхи Дорнодод үүсээд буй мөргөлдөөний нөхцөл байдлын улмаас зарим улс орнууд агаарын замаа хааж, олон улсын нислэгүүдийг хязгаарлаад байна. Үүнтэй холбоотойгоор улс орнууд тус бүс нутгаас иргэдээ татан авах ажиллагааг эхлүүлээд байгаа юм. Сүүлийн өдрүүдэд цэргийн ажиллагаа явагдаж буй бүс нутагт зөвхөн хүмүүнлэгийн болон нүүлгэн шилжүүлэлтийн тусгай үүргийн нислэгүүд, мөн гадаад улс орнуудын иргэдээ татан авах ажиллагааны нислэгүүд л үйлдэгдэж байна. Монгол Улсын Засгийн газраас дайны эрсдэлтэй бүсэд байгаа иргэдээ эх оронд нь татан авах шийдвэр гаргасны дагуу Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК 2026 оны гуравдугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар–Дубай–Улаанбаатар чиглэлд тусгай үүргийн нислэгийг амжилттай үйлдлээ.Тус нислэгээр Монгол Улсын 91 иргэн эх орондоо ирсэн бөгөөд нислэг өнөөдөр /2026.03.11/ 04:41 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд газардсан байна.

МИАТ ТӨХК-ийн зүгээс дайны бүсэд буй иргэдийнхээ амь нас, аюулгүй байдлыг хангах зорилгоор 20 хүний бүрэлдэхүүнтэй нислэгийн багийг илгээсэн бөгөөд уг ажиллагааг Арабын нэгдсэн Эмират улсын агаарын цэргийн хүчин болон иргэний нисэхийн байгууллагуудтай хамтран зохион байгуулжээ.

Эх сурвалж:www.polit.mn 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Өчигдөр 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Өчигдөр 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Өчигдөр 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Өчигдөр 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

Уржигдар 19 цаг 31 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

Уржигдар 19 цаг 29 мин
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

Уржигдар 19 цаг 28 мин
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

Уржигдар 19 цаг 27 мин
Узбекистан хиймэл оюуны хэрэглээний туршлагаа BRICS-ийн парламентын форумд танилцуулжээ

Энэтхэгт болсон BRICS-ийн 12 дахь парламентын форумын үеэр Узбекистаны төлөөлөгчид хиймэл оюун ухаан болон цахим технологийг нэвтрүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын туршлагаа

Уржигдар 11 цаг 57 мин