2026 онд жуулчдыг татах стратеги боловсруулсан таван улс

20 цаг 20 мин
Нийтэлсэн: Админ
 8 мин унших

Б.НЯМСҮРЭН

 

Дэлхийн хамгийн алдартай хотууд жуулчдын хэт бөөгнөрлийг зохицуулахын тулд жуулчдын тоог хязгаарлах, нэмэлт төлбөр тогтоох зэрэг арга хэмжээ авч байгаа бол зарим улс 2026 онд илүү олон жуулчин татах бодлого хэрэгжүүлж эхэлжээ. Энэ талаар BBC -д гарсан нийтлэлийг орчуулан хүргэж байна.

Европын зарим хот жуулчдын тоонд хязгаар тогтоох, аяллын хөлөг онгоцнуудыг хориглох, жуулчны татвар нэмэх зэрэг асуудлыг хэлэлцэж байгаа бол Африк, Өмнөд Америк, Азийн зарим орон нисэх буудлаа өргөтгөх, визийн журмыг хялбарчлах, олон улсын жуулчдыг татах зорилтот кампанит ажил эхлүүлээд байна.

Дэлхийн аялал жуулчлал, жуулчлалын зөвлөлийн мэдээлснээр 2025 онд аялал жуулчлалын салбар дэлхийн эдийн засагт ойролцоогоор 12 их наяд ам.доллар буюу дэлхийн ДНБ-ий 10 орчим хувийг бүрдүүлсэн бөгөөд шинээр бий болсон гурван ажлын байр тутмын нэг нь энэ салбарынх байв.

Нөгөөтэйгүүр жуулчдыг татахаар зорьж буй эдгээр улс аялал жуулчлал хэт хурдан өссөнөөс үүдсэн асуудлуудаас сургамж авч, тогтвортой дэд бүтэц, удаан аяллыг дэмжих бодлого, орон нутгийн оролцоонд тулгуурласан аялал жуулчлалын загварт эртнээс хөрөнгө оруулж эхэлжээ.

Бид олон улсын жуулчдыг идэвхтэй татах бодлого хэрэгжүүлж буй таван орны аяллын операторууд болон оршин суугчидтай ярилцаж, яагаад тухайн улс орныг зорих ёстой талаар мэдээлэл бэлтгэсэн юм.

 

Намиби

Дэлхийн хамгийн хуурай, хүн ам хамгийн сийрэг улсуудын нэг болох Намиби жинхэнэ алслагдсан газруудын нэг. Энэ улс онгон байгалийг бүрэн утгаар нь мэдрэхийг хүссэн аялагчдыг олон жилийн турш татсаар ирсэн. Сүүлийн жилүүдэд тус улс байгалийн онгон төрхөө хадгалахтай зэрэгцэн аялал жуулчлалын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор дэд бүтцэд оруулах хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлжээ.

2019 оноос хойш Этоша болон Намиб–Науклуфт үндэсний паркуудын замыг сайжруулахад 136 сая Намиби доллар зарцуулсан байна. Мөн Намибийн аялал жуулчлалын зөвлөл Ази, Ойрхи Дорнод, Хойд Америкаас жуулчин татах маркетингийн шинэ кампанит ажил эхлүүлжээ.

Тус улсын Этоша үндэсний паркт Африкийн алдарт “Big Five” буюу таван төрлийн зэрлэг амьтдын дөрөв нь амьдардаг.

Intrepid Travel компанийн захирал Жоанна Ривийн хэлснээр “Намиби нь бусад сафари чиглэлүүдтэй харьцуулахад жуулчин цөөн тул ан амьтдыг бараг ганцаараа ажиглах боломжтой” хэмээн ярьж байна.

Намиби нь байгаль хамгаалалд суурилсан аялал жуулчлалаараа ч дэлхийд танигдсан. Орон нутгийн хамтын хамгаалалтын бүсүүд улс орны нийт газар нутгийн 20 орчим хувийг эзэлдэг бөгөөд энэ нь Африкт орон нутгийн оролцоотой зэрлэг амьтдыг хамгаалах чиглэлээр хийж буй хамгийн амжилттай жишээнүүдийн нэгт тооцогддог.

“НамибРанд” байгалийн цогцолбор газар нь хамгийн онцгой газруудын нэг бөгөөд энэ нь дэлхийн “Харанхуй тэнгэрийн нөөц бүс” статустай, сүүн замыг илүү тод харах боломжтой гэдгээрээ алдартай.

Мөн бүс нутгийн хувьд цоо шинэ нислэгийн замууд нээгддээд байна. Намибигийн Виндхук хотоос Маун, Виктория хүрхрээ, Ливингстон, Лусака руу шууд нислэг нэмэгдсэн тул анх удаа ирж буй жуулчдад Намиби болон хөрш орнуудтай цуг үзэх боломж нээгдэж байгаа аж.

 

Бразил

2025 онд Бразил улс есөн сая гаруй гадаад жуулчин хүлээн авч, аялал жуулчлалын өсөлтөөр дэлхийд хамгийн өндөр үзүүлэлттэй орнуудын нэг болсон. Гэсэн ч газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд тавдугаарт ордог энэ улсад жуулчдын тоо харьцангуй бага хэвээр байгаа юм.

Жишээлбэл, газар нутгийн хувьд Бразилаас хавьгүй жижиг Франц улс жилд 100 сая жуулчин хүлээн авдаг.

Бразилийн олон улсын аялал жуулчлалын агентлаг Embratur-ийн ерөнхийлөгч Марсело Фрейшогийн хэлснээр тус улсын стратеги нь жуулчдыг нэг дор төвлөрүүлэхээс илүү улс даяар тараан аялуулахад чиглэж байна.

Бразилийн Мато-Гроссо-ду-Сул мужийн аялал жуулчлалын зөвлөлийн дарга Бруно Вендинг “Манай бүсэд жуулчдын хэт бөөгнөрөл бараг асуудал болдоггүй. Жишээлбэл, Пантанал нь Португалийн хэмжээтэй боловч ердөө 20 орчим аяллын буудалтай, ихэнх нь 10-15 өрөөтэй” гэв. Харин ойролцоох Бонито хотод зарим алдартай үзвэрийн гзруудад орох жуулчдын тоог хатуу хязгаарладаг.

2027 онд Бразил эмэгтэйчүүдийн FIFA World Cup-ийг зохион байгуулах бөгөөд энэ нь тээвэр, буудал зэрэг дэд бүтцэд нэмэлт хөрөнгө оруулалт татах төлөвтэй байна.

Аяллын мэргэжилтнүүд Бразилд очих жуулчдад дор хаяж 10-14 хоног зарцуулж, Сан-Паулу эсвэл Рио-де-Жанейро хотоос эхлэн Амазон мөрөн, Пантаналын зэрлэг байгаль, мөн Ленсойс Мараньенсес үндэсний парк зэрэг газруудаар аялахыг зөвлөдөг.

 

Вьетнам

Вьетнам 2025 онд 21 сая гаруй гадаад жуулчин хүлээн авч, аялал жуулчлалын шинэ дээд амжилт тогтоожээ. Тус улс визний хөнгөлөлтийг өргөжүүлсэн нь Европын жуулчдын тоог бараг 39 хувиар нэмэгдүүлсэн юм. Гэхдээ тус улсын аялал жуулчлалын дэд бүтцийн хамгийн том өөрчлөлт 2026 онд болох төлөвтэй байна. Учир нь Хо Ши Мин хотын ойролцоо баригдаж буй “Лонг Тхань” олон улсын нисэх буудал ашиглалтад орсноор жилд 25 сая зорчигч хүлээн авах боломжтой болно гэсэн баримжаа бий.

TIA Wellness Resort-ийн ерөнхий менежер Рамон Империйн хэлснээр Вьетнам газар нутгийн хэмжээ, уур амьсгалын олон янз байдал, байгалийн тогтоц зэргээс шалтгаалан одоо ч нээгдээгүй аяллын асар их боломжтой хэвээр байгаа аж.

The Anam компанийн захирал Мартин Кёрнер анх удаа очих жуулчдад Ханой эсвэл Хо Ши Мин хотыг соёлын хотууд болох Хой Ан, Хюэ-тэй хослуулж, дараа нь Кам Рань эсвэл Муи Негийн далайн эрэгт амрахыг зөвлөжээ.

 

Литва

Литва улс 2024 онд аялал жуулчлалын үндэсний “Tourism Roadmap” стратегиа баталж, 2030 он гэхэд энэ салбарын эдийн засагт оруулах хувь нэмрийг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавьсан. 2025 онд тус улс гадаад жуулчдын тоогоо 4.4 хувиар өсгөж, нисэх буудлууд нь зорчигчийн шинэ дээд амжилт тогтоожээ.

Жуулчид Литвийн ой, нуур, уламжлалт соёл, мөн шинэ үеийн Балтын хоолны соёлд нь илүүтэй татагддаг.

Нийслэл Вильнюс хот 2025 онд “Европын Ногоон нийслэл”-ээр шалгарсан бөгөөд хотын нутаг дэвсгэрийн 60 орчим хувийг ой, цэцэрлэгт хүрээлэн эзэлдэг.

Мөн Вильнюс хотод Мишелиний одтой дөрвөн ресторан байдаг бөгөөд уламжлалт орц, исгэх зэрэг аргыг ашигласан “Шинэ Балтын хоол” ид хүчээ авч байна.

Жил бүрийн тавдугаар сард болдог Pink Soup Festival-ын үеэр манжингаар хийдэг хүйтэн шөл болох “šaltibarščiai”-г тусгайлан танилцуулдаг бөгөөд хоолны наадмын хамгийн гол арга хэмжээ болдог.

 

Канад

Канад улс аялал жуулчлалын хөгжлийн индексээр өмнө нь эхний аравд багтдаг байсан ч сүүлийн жилүүдэд 13-р байр руу ухарсан. Тиймээс ч 2030 он гэхэд дахин дэлхийн шилдэг долоон чиглэлийн нэг болох зорилт тавьжээ.2024 онд “A World of Opportunity” нэртэй үндэсний аялал жуулчлалын стратеги хэрэгжиж эхэлсэн. Одоогоор аялал жуулчлал Канад улсад хоёр сая гаруй ажлын байр бий болгож байна. Ялангуяа хөдөө, алслагдсан бүсүүдэд жижиг бизнесүүдийг дэмжих чухал эх үүсвэр болж байна. Мөн ирэх зургаа, долдугаар сард Канад, Мексик, АНУ-д зохион байгуулагдах Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн бүс нутгийн аялал жуулчлалд томоохон түлхэц өгөх нь ойлгомжтой. Канадын газар нутаг өргөн уудам тул ихэнх жуулчид баруун, төв эсвэл Атлантын бүсийн аль нэгийг сонгон удаан хугацаанд аялах хандлагатай байдаг. Гэхдээ Британийн Колумби мужид уугуул иргэдийн соёл, уламжлалыг сонирхож очих жуулчдын тоо эрс нэмэгдэх болсон. Одоогоор тус мужид уугуул иргэдтэй холбоотой 400 гаруй аялал жуулчлалын бизнес үйл ажиллагаа явуулж байна. Канад улсад анх удаа очих жуулчдад Ньюфаундленд мужийн East Coast Trail, Роки уулсын үндэсний паркууд, эсвэл Британийн Колумбийн Оканаган хөндий зэрэг байгаль, дарсны аяллаараа алдартай газруудыг санал болгодог байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 9. ДАВАА ГАРАГ. № 43 (7785)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
ТЕХНОЛОГИЙН ШИЙДЭЛ- БИДНИЙ ИРЭЭДҮЙ

9,5 жил тутамд 1 Өгий нууртай тэнцэх хэмжээний газрын доорх цэнгэг усыг хэмнэх боломжтой болно байна.

9 цаг 47 мин
“Нийтлэлч Отгонбаяр” сангаас зарласан уралдааны шилдэг бүтээлийн эзэн тодорлоо

“Нийтлэлч Отгонбаяр” сангаас зарласан уралдааны шилдэг бүтээлийн эзэн тодорлоо

10 цаг 7 мин
“Алгасал баярын хайр, амь бэлэглэх хайр” 1788 дахь удаагийн цусны донорын аян өрнүүллээ

Цусан хангамжийг тогтворжуулж, сайн дураараа, үнэгүй цусаа хандивлах соёлыг түгээхэд хувь нэмэр оруулах зорилгоор ‘Даян дэ

10 цаг 24 мин
Б.Бадамцэцэг: Иргэдээ өвчлөхөөс нь өмнө хамгаалах концепц дэвшүүлсэн

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид шинийг санаачлагчдыг  “Leaderships foru

20 цаг 20 мин
2026 онд жуулчдыг татах стратеги боловсруулсан таван улс

Дэлхийн хамгийн алдартай хотууд жуулчдын хэт бөөгнөрлийг зохицуулахын тулд жуулчдын тоог хязгаарлах,

20 цаг 20 мин
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас “Эрдэнэт үйлдвэр”-ий

20 цаг 20 мин
МАН-ын 2027 оны сонгуулийг Т.Бадамжунай “чиглүүлж”, Ж.Мөнхбат удирдах уу?

Эрх баригч МАН дотооддоо санаанд оромгүй шинэчлэлт, өөрчлөлтүүдийг хийж байна. Саяхан болж өнгөрсөн Бага хурлы

20 цаг 20 мин
Монгол Улсад Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 113 жилийн ой тохиолоо

Монгол Улсад Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 113 жилийн ой тохиолоо. 

2026-03-07
Сэтгүүл зүйн салбарын "Media Mongolia-2026" чуулган боллоо

Сэтгүүл зүйн инновац, хөгжлийн үүр төвөөс Монгол Улсад үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 113 жилийн ойг угтаж, салбарын хамгийн том чуулган болох "Media Mongolia-2026"-г хоёр дахь жилдээ зохион байгууллаа.

2026-03-07
Алдарт эхийн одонт ээжүүдэд зориулсан хүндэтгэлийн ёслол боллоо

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Алдарт эхийн одонт ээжүүдэд зориулсан хүндэтгэлийн ёслол Төрийн ордонд боллоо.  Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүд, эмэгтэйчүүдэд талархал илэрхийлэн, баярын мэндчилгээ дэвшүүлснийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр уламжиллаа. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ МЭНДЧИЛГЭЭНДЭЭ: Эх орны минь эхлэл болсон Монголын сайхан ээжүүд ээ,

2026-03-07