“Хиймэл оюуны 500 багш бэлтгэх хөтөлбөр” нээлтээ хийлээ

2026-03-03
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Ц.БАЯР

“AI аcademy аsia”-с санаачлан хэрэгжүүлдэг “Үндэсний хиймэл оюуны аян” нь 2025- 2030 он хүртэл таван жилийн хугацаанд нийт 2500 хиймэл оюуны хүний нөөцийг бэлтгэх, Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулийн багш нарыг чадавхжуулах хөтөлбөр ажээ. Энэ хүрээнд жил бүр 10000 сурагчдад хиймэл оюуны мэдлэгийг түгээх үр нөлөөтэй.
2025 онд аяны хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн 450 багш, 50 инженерийг хиймэл оюуны мэдлэг, хэрэглээнд чадавхжуулсан байна. Энэ жилийн тухайд Голомт банкны дэмжлэгтэйгээр Олон улсын цахилгаан холбооны байгууллагын “AI Skills Coalition”-ны хүрээнд Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 500 багшийг хамруулж эхэлээд байгаа ажээ.  Энэ оны  хоёрдугаар сарын 28-ний өдөр “Хиймэл оюуны 500 багш бэлтгэх хөтөлбөр”-ийн нээлтийн үйл ажиллагаа цахимаар болсон байна. Энэ үеэр хөтөлбөрт шалгарсан 500 багш гурван сарын хугацаанд хиймэл оюуны сургалтад хамрагдаж улмаар  сум, орон нутгийн сурагчдад заах юм байна. Энэ жилийн сонгон шалгаруулалтад нийт 3998 багш нар материалаа илгээсэн байна. 

Уг хөтөлбөрийн нээлтэд Голомт банкны гүйцэтгэх захирал А.Одонбаатар, НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Беате Дастел, хөтөлбөрийг санаачлагч, “AI Academy Asia”-ийн гүйцэтгэх захирал Б.Болор-Эрдэнэ, БШУЯ-ны Цахим боловсрол статистик мэдээллийн хэлтсийн дарга Т.Бат-Эрдэнэ нар  оролцлоо. Нээлтийн үеэр АНУ-ын Бостоны их сургуулийн доктор, Стэнфордын их сургуулийн постдоктор Б.Ундрал тухайн хөтөлөбөрт  шалгарсан багш нарт анхны хичээлээ заажээ. Түүнчлэн Голомт банк хувийн санхүүгийн удирдлагын багц хичээлийг  тус банкны Эдийн засгийн судалгааны хэлтсийн Эдийн засгийн шинжээч Б.Анунжин заасан нь онцлог байлаа. Өнгөрсөн онд уг хөтөлбөрт 500 багш хамрагдаж орон нутгийхаа 10 мянга орчим сургачдад хиймэл оюун ухааны хичээлээ зааж бодит үр дүнд хэрсэн талаар энэ үеэр тодотгож байна.  

“Үндэсний хиймэл оюуны аян”-ы гол зорилго нь багш, сурагчдын хиймэл оюуны суурь ойлголтыг нэмэгдүүлж, зөв болон хариуцлагатай хэрэглээг төлөвшүүлэхийн зэрэгцээ AI хэрэгслийг хичээл заах, үнэлгээ хийх, агуулга боловсруулах үйл явцад үр дүнтэй ашиглах замаар боловсролын чанарыг сайжруулж, багшийн мэргэжлийн чадавхыг бэхжүүлэн, сурагчдыг технологид суурилсан эдийн засагт амжилттай оролцох ирээдүйн ур чадварт бэлтгэхэд чиглэнэ хэмээн хөтөлбөрийн хэрэгжүүлэгчийн зүгээс онцолжээ. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Өчигдөр 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Өчигдөр 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Өчигдөр 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Өчигдөр 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

Уржигдар 19 цаг 31 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

Уржигдар 19 цаг 29 мин
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

Уржигдар 19 цаг 28 мин
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

Уржигдар 19 цаг 27 мин
Узбекистан хиймэл оюуны хэрэглээний туршлагаа BRICS-ийн парламентын форумд танилцуулжээ

Энэтхэгт болсон BRICS-ийн 12 дахь парламентын форумын үеэр Узбекистаны төлөөлөгчид хиймэл оюун ухаан болон цахим технологийг нэвтрүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын туршлагаа

Уржигдар 11 цаг 57 мин