О.Цогтгэрэл: Ерөнхий сайдад хариуцлага тооцох асуудлыг хаврын чуулганаар хэлэлцэнэ

2026-02-27
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.БАТСАЙХАН

 

АН-ын дарга О.Цогтгэрэл цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

 

-Намын шинэчилсэн бүртгэл асуудал дагуулж эхэлсэн.   Энэ талаар байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Ардчилсан намын шинэчилсэн бүртгэл, дүрмийн өөрчлөлттэй холбоотой дотоод шинэчлэлийн ажлууд явагдаж байгаа. Онцгойлон хэлэхэд, Ардчилсан нам гэдэг байгууллага дотоод шинэчлэлийн ажил хийж байгаа бус ардчиллыг дэмжигчид бүгд үзэл санааны хувьд нэгдэж ажиллахыг урьж байгаа үйл явц юм. Ардчилсан нам уламжлалаа дээдэлдэг шинэчлэлийг эрхэмлэдэг улс төрийн хүчин байна. Бид иргэдийн мэдээллийг СЕХ-оос авсан. Хууль бус зүйл биш. Харин иргэд өөрсдийнхөө мэдээллийг ил болгоод байсан учраас түр хугацаанд зохицуулалт хийсэн.

-Ардчилсан нам Засгийн газарт хариуцлага тооцох асуудлаа хөндөх байх гэсэн хүлээлт бий. Энэ долоо хоногт Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд өгсөн 30 хоногийн хугацаа дуусч байгаа. Ардчилсан нам ямар шаардлага, байр суурьтай байгаа вэ?

-Ардчилсан намын зүгээс намрын чуулганы төгсгөлөөр Засгийн газрын үйл ажиллагаа шаардлага хангахгүй байна. Бид төрөө цомхон болгох ёстой, үр ашигтай, бүтээмжтэй болгох ёстой гэдгийг нөгөө талдаа дэд сайд гэдэг данхайсан бүтцийг халах ёстой эсэх бөгөөс Засгийн газарт хариуцлага тооцох асуудлыг өргөн барина гэдгээ мэдэгдсэн. Засгийн газрыг огцруулах хэмжээнээс дээш тооны гарын үзэг цуглуулсан байгаа. Тэгэхээр бидний зарчмын шаардлагууд хэвээр байгаа гэж ойлгож болно. Хаврын чуулганы эхэнд эрх баригчид болоод Засгийн газраас ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол тавьсан зарчмын шаардлага хэвээр байгаа шүү гэдгийг хэлье. Морин жил гарч байгаа учраас өнгөрсөн Могой жилд юу болж өнгөрөв, ямар өөрчлөлт шинэчлэлийг хийв гэдэгт дүгнэлт хийх нь зүйтэй. Монгол Улсын эдийн засаг, иргэдийн амьдрал уруудсан, бодит орлого нь буурсан. Нөгөө талдаа улс орны авлигажилт хэрээс хэтэрсэн. Үүнийг нь олон улсын байгууллага зарлаж, баталгаажуулсан ийм нэг жил болж өнгөрлөө.

-АН хаврын чуулганы хугацаанд ямар зарчимтай ажиллах вэ?

-Авлига гэдэгт хэн нэгэн улс төрч, улс төрийн хүчнийг онилж хэлж байгаа зүйл биш. Сүүлийн 10 жилд Монгол Улс дэлхийд авлигын индексээр 50 байр ухарсан байна. Сүүлийн нэг жилийн хугацаанд 10 байраар хойш ухарсан байна. Үүний цаана засаглалын асуудал,  төрийн өмчийн асуудал, шүүх, шударга ёсны асуудал гэх мэт олон зүйлийн нийлбэр гэж дүгнэхээс өөр аргагүй юм. Тэгэхээр бид үүнтэй холбоотойгоор зөвхөн асуудлыг шүүмжлэх биш, Ардчилсан намыг бүлэг дээр тодорхой шийдэл гаргасан бүтээлч зүйлсийг Хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байна. Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн хэлэлцүүлгүүдийг хийгээд явж байна. Авлигатай холбоотойгоор Төрийн болон албаны тухай хуульд томоохон өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Дур зоргоороо нууцад авдаг хэм хэмжээг хязгаарлах, ил тод болгох асуудлыг тусгасан хуулийн нэмэлт өөрчлөлтийг Засгийн газарт өргөн барихад бэлэн болж байна. Өөрөөр хэлбэл системийн авлигыг суурь сууриар нь өөрчлөх шаардлагатай гэж бид үзэж байна. Тиймээс зөвхөн шүүмжлэх биш бодит шийдэл гаргаж ажиллаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 27. БААСАН ГАРАГ. № 37 (7779)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Уржигдар 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

2026-10-22
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

2026-10-22
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

2026-10-22
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

2026-10-22
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21