Ерөнхий сайд Г.Занданшатарын ахлах зөвлөхөөр Ж.Сандагсүрэнг томилжээ

2026-02-26
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Ерөнхий сайд Г.Занданшатарын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны даргаар Ж.Сандагсүрэнг томилжээ. Тэрээр өнөөдрөөс ажилдаа орсон гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлсэн юм. 

Ж.Сандагсүрэн нь одоо НИТХ-ын төлөөлөгч, Улаанбаатар хотын хөгжлийн корпорац ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа билээ. Тэрээр 2012–2020 онд Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, 2016–2020 онд тус дүүргийн Засаг дарга, 2020–2023 онд Нийслэлийн Засаг даргын орлогчоор ажиллаж байв. Харин 2020 оноос хойш Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа бөгөөд 2024 онд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргын Эдийн засаг, бүсчилсэн хөгжлийн асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллаж байжээ.

Түүнийг Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор ажиллаж байх үед үүссэн “Ногоон автобус”-ны хэрэгт холбогдуулан Авлигатай тэмцэх газар шалгаж, яллагдагчаар татаж байсан юм. Тодруулбал, уг хэрэгт нийт 24 хүнийг яллагдагчаар татсан бөгөөд Ж.Сандагсүрэнд Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг (эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах), 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэг (залилах), 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж байв. Тэрээр тухайн үед 300 тэрбум төгрөгийн автобус худалдан авах захирамжид гарын үсэг зурсан талаараа мэдэгдэж байсан ч улмаар уг хэргээс нэр нь хасагдаж, НИТХ-ын сонгуульд Сонгинохайрхан дүүргээс нэр дэвшин сонгогдсон юм.

Эх сурвалж:www.polit.mn 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Өчигдөр 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Өчигдөр 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Өчигдөр 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Өчигдөр 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

Уржигдар 19 цаг 31 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

Уржигдар 19 цаг 29 мин
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

Уржигдар 19 цаг 28 мин
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

Уржигдар 19 цаг 27 мин
Узбекистан хиймэл оюуны хэрэглээний туршлагаа BRICS-ийн парламентын форумд танилцуулжээ

Энэтхэгт болсон BRICS-ийн 12 дахь парламентын форумын үеэр Узбекистаны төлөөлөгчид хиймэл оюун ухаан болон цахим технологийг нэвтрүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын туршлагаа

Уржигдар 11 цаг 57 мин