О.Цогтгэрэл: Ардчилсан үзэл санаанд нэгдэж ажиллахыг уриалж байна

2026-02-26
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

АН-аас "4:11"  ээлжит хэвлэлийн бага хурлаа өнөөдөр хийлээ.  Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл "Морин жил гарч байгаа учраас өнгөрсөн Могой жилд юу болж өнгөрөв, ямар өөрчлөлт шинэчлэлийг хийв гэдэгт дүгнэлт хийх нь зүйтэй. Монгол Улсын эдийн засаг, иргэдийн амьдрал уруудсан, бодит орлого нь буурсан. Нөгөө талдаа улс орны авлигажилт хэрээс хэтэрсэн. Үүнийг нь олон улсын байгууллага зарлаж, баталгаажуулсан ийм нэг жил болж өнгөрлөө. Авлига гэдэгт хэн нэгэн улс төрч, улс төрийн хүчнийг онилж хэлж байгаа зүйл биш. Сүүлийн 10 жилд Монгол Улс дэлхийд авлигын индексээр 50 байр ухарсан байна. Сүүлийн нэг жилийн хугацаанд 10 байраар хойш ухарсан байна. Үүний цаана засаглалын асуудал,  төрийн өмчийн асуудал, шүүх, шударга ёсны асуудал гэх мэт олон зүйлийн нийлбэр гэж дүгнэхээс өөр аргагүй юм. Тэгэхээр бид үүнтэй холбоотойгоор зөвхөн асуудлыг шүүмжлэх биш, Ардчилсан намыг бүлэг дээр тодорхой шийдэл гаргасан бүтээлч зүйлсийг Хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байна. Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн хэлэлцүүлгүүдийг хийгээд явж байна. Авлигатай холбоотойгоор Төрийн болон албаны тухай хуульд томоохон өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Дур зоргоороо нууцад авдаг хэм хэмжээг хязгаарлах, ил тод болгох асуудлыг тусгасан хуулийн нэмэлт өөрчлөлтийг Засгийн газарт өргөн барихад бэлэн болж байна. Өөрөөр хэлбэл, системийн авлигыг суурь сууриар нь өөрчлөх шаардлагатай гэж бид үзэж байна. Тиймээс зөвхөн шүүмжлэх биш бодит шийдэл гаргаж ажиллаж байгаа гэдгийг та бүхэнд хэлье. Дараагийн асуудал бол Ардчилсан намын шинэчилсэн бүртгэл, дүрмийн өөрчлөлттэй холбоотой дотоод шинэчлэлийн ажлууд явагдаж байгаа. Онцгойлон хэлэхэд, Ардчилсан нам гэдэг байгууллага дотоод шинэчлэлийн ажил хийж байгаа бус ардчиллыг дэмжигчид бүгд үзэл санааны хувьд нэгдэж ажиллахыг урьж байгаа үйл явц юм" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Өчигдөр 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Өчигдөр 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Өчигдөр 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Өчигдөр 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

Уржигдар 19 цаг 31 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

Уржигдар 19 цаг 29 мин
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

Уржигдар 19 цаг 28 мин
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

Уржигдар 19 цаг 27 мин
Узбекистан хиймэл оюуны хэрэглээний туршлагаа BRICS-ийн парламентын форумд танилцуулжээ

Энэтхэгт болсон BRICS-ийн 12 дахь парламентын форумын үеэр Узбекистаны төлөөлөгчид хиймэл оюун ухаан болон цахим технологийг нэвтрүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын туршлагаа

Уржигдар 11 цаг 57 мин