Засгийн газарт жижиг намууд “жижигдэж” байна

2026-02-26
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.БАТСАЙХАН

 

Хамтарсан Засгийн газар байгуулагдахад олон нийт олон давуу талыг хүлээж байв. Гэвч жижиг намуудаас орж ирсэн сайд нар салбараа самарч байгаа нь нууц биш.  Энэ хаврын улс төр жижиг намуудыг Засгаас гаргах асуудлаар өрнөж мэдэхээр байна. Шуудхан хэлэхэд Г.Занданшатарын Засгийн газарт “жижиг” намууд жи­жиг­дэж байна. Хамтарсан Засгийн газар байгуулагдах үед эрх мэдлийн хуваа­рилалт, олон ургалч оролцоо, тэнц­­вэртэй бодлого,мэргэжлийн шийдэл гэсэн уриа давамгайлж байсан. Гэвч бодит байдал дээр жижиг намуудаас орж ирсэн сайд нар бодлогын манлайлал үзүүлэхээс илүү намтрын зузаатгал, “гоёл” чимэглэл аятай сайдын суудлыг авч явж байгаа.  Шадар сайд Т.Доржханд ХҮН намын дарга. Эдийн засгийн сахилга бат, төсвийн хариуцлага, институцийн шинэчлэл ярьдаг улстөрчийн хувьд байр сууриа хатуу хамгаална гэж олон нийт найдаж байв. Гэвч бодит ажил хэрэг дээр том намын шийдвэрүүдийг зөөлрүүлэхээс цаашгүй харагдах үе олон. Төсвийн тэлэлт, төрийн өмчит компанийн сахилга бат, томилгооны ил тод байдал дээр ХҮН намын амласан шинэчлэлийн ул мөр огт харагдсангүй. Шадар сайд Т.Доржхандын хувьд эрчим хүчний реформ хийнэ хэмээн ярьж сайдын суудалдаа нэг хэсэг ихэд тухтай шигдэж байв. Гэвч энэ өвөл нийслэл “гал алдаж” ерөнхийдөө Т.Доржханд сайд дүнгээ тавиулчихсан. Дараа нь үнийн өсөлтийг хянах ажлын хэсгийг ахалж ажиллав.  Өнөөдөр үнийн өсөлт манай иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлж байгаа нь мөн л түүний “гавьяа”. Гэвч Т.Доржханд сайд тас гүрийж, улстөржиж, “тэнгэр” дээрээс асуудлыг харсан хэвээр л байна.  Боловсролын сайд Б.Наранбаяр ч хариуцлага хүлээх сайд нарын нэгд аль хэдийн орчихсон. Боловсролын салбар бол эмзэг, том систем. Тэрээр мэргэжлийн хүн гэсэн имижтэй. Гэвч бодлогын түвшинд дорвитой, системийн өөрчлөлт хийсэн хийж чадаагүй.  Б.Батбаатар сайдын хувьд салбарын бодлогын жинтэй шийдэл, олон нийтэд нөлөөлөх реформын үр дүн тод харагдахгүй байна. Жижиг намын сайд нарын нийтлэг сорилт бол эрх мэдэл хязгаарлагдмал, шийдвэр гаргах төвлөрөл том намд байдаг бүтэц. Гэхдээ улс төрд “боломж бага” гэдэг нь тайлбар байж болохоос, шалтаг байж болохгүй. Ер нь тэгээд жижиг нам Засагт орсноороо томордоггүй. Харин бодлогын шийдлээрээ томордог гэдэг нь сургамж болж байх шиг байна.  Реформ шинэ соёл, зарчимч байр суурь нь бүдгэрч тэд Засгийн газрын “квот”-оос цаашгүй харагдаж эхэллээ. Засгийн газарт “жижиг” намууд жижигдэж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 26. ПҮРЭВ ГАРАГ. № 36 (7778)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

14 цаг 52 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин