Ж.Бат-Эрдэнэ: Хаврын чуулган эхэлмэгц Засгийн газрын үйл ажиллагаатай холбоотой асуудлыг хэлэлцэнэ

2026-02-25
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

МАН-ын ээлжит бус бага хурал ирэх баасан гарагт болно. МАН-ын Бага хурлаар хэлэлцэх асуудлуудын талаар УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ байр сууриа илэрхийллээ.  Тэрээр "Ерөнхийдөө эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой асуудлууд болон цаашид МАН-аас баримтлах бодлого, мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт гэх мэт агуулгын хүрээнд томоохон илтгэлүүд тавигдана гэсэн мэдээлэлтэй байна. Бүтцийн талаар одоохондоо ямар нэгэн мэдээлэл гараагүй байна. Гэсэн ч Засгийн газрын үйл ажиллагаатай холбоотой дүгнэлтүүд нэлээд гарах төлөвтэй байна. Мөн мөрийн хөтөлбөртэй холбоотой асуудлууд ч хэлэлцэгдэх юм. Үлдсэн хугацаанд хэрхэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх, өнгөрсөн хугацааны биелэлтийг дүгнэх асуудлуудыг хэлэлцэнэ гэсэн мэдээлэлтэй байна. Өнөөдрийн байдлаар Засгийн газарт тодорхой ажлууд хийгдэж байгаа бөгөөд эдийн засгийн өсөлт 6 хувьд хүрсэн талаар мэдээлэл өгсөн байна. Хаврын чуулган эхэлмэгц Засгийн газрын үйл ажиллагаатай холбоотой тодорхой мэдээллүүдийг сонсоно.Мөн Монголбанк болон бусад нийгмийн шинжтэй шинэчлэлүүдийн асуудлын талаар мэдээлэл сонсох, хэрэгжүүлж буй ажлуудын талаар мэдээлэлтэй танилцана гэсэн хүлээлттэй байна" гэлээ. Түүнээс УИХ-ын дэд даргын хувьд зарим гишүүдийн ёс зүйн зөрчилтэй холбоотой асуудалд ямар байр суурьтай байгаа талаар асуухад “Ёс зүйн асуудлыг зайлшгүй ярилцах нь зүйтэй гэж бодож байна. 126 гишүүнтэй, холимог тогтолцоотой парламент бидний хувьд шинэ бүтэц. Магадгүй залуу гишүүд болон жагсаалтаар сонгогдсон гишүүд рүү бид нэлээдгүй шүүмжлэлтэй ханддаг тал бий. Гэхдээ жагсаалтаар нэр дэвшүүлсэн нь нэг талаас зөв алхам гэж үзэж байна. Эдгээр гишүүд ямар нэгэн хувийн ашиг сонирхлоор бус, намын бодлогыг даган ажиллаж, улс орны томоохон асуудалд анхаарал хандуулдаг. Энэ 126 гишүүнтэй холимог тогтолцоо цаашид улам төгөлдөржиж, жагсаалтаар улам мэргэшсэн салбарын мэргэжилтнүүдийг оруулж ирдэг тогтолцоонд шилжих ёстой” гэв.

Эх сурвалж:www.polit.mn 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Х
Энэ хулгайч юугаа бичхэв д
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Өчигдөр 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Өчигдөр 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Өчигдөр 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Өчигдөр 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

Уржигдар 19 цаг 31 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

Уржигдар 19 цаг 29 мин
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

Уржигдар 19 цаг 28 мин
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

Уржигдар 19 цаг 27 мин
Узбекистан хиймэл оюуны хэрэглээний туршлагаа BRICS-ийн парламентын форумд танилцуулжээ

Энэтхэгт болсон BRICS-ийн 12 дахь парламентын форумын үеэр Узбекистаны төлөөлөгчид хиймэл оюун ухаан болон цахим технологийг нэвтрүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын туршлагаа

Уржигдар 11 цаг 57 мин