ХҮН намыг Засгийн газраас гаргаж Үндэсний эвсэлтэй хамтрах уу?

2026-02-25
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

 

Энэ хаврын улс төр халуухан болно гэдгийг бид биш учир мэдэх хүмүүс хэлж байгаа. Халуухан хаврын улс төр  Г.Занданшатарын Засгийн газрыг ч тойрохгүй, дайрах нь лавтай.  Засгийн газар бүрэлдэхүүнээрээ унахгүй юм гэхэд 2-3 сайд, цаашлаад нэг нам сугарч үлдэх магадлалтай байна.  ХҮН нам Засгаас гарч, Үндэсний эсвэл Засагт хамтрах уу гэсэн яриа сонсогдож эхлэв. 

ХҮН намын дарга, Шадар сайд Т.Доржханд хоёр ч Засгийн газарт сайдын бүрэн эрхийг хэрэгжүүлэн ажиллаж байна.   Түүнтэй хамт ХҮН намаас Боловсролын салбарыг Б.Наранбаяр удирдаж байгаа.   Гэвч энэ хоёр сайдын нэр хүнд, бодлогын үзүүлэлт Төрийн ордонд ч, Төрийн ордны гадна ч сайн биш, бүр муу байгаа нь нууц биш. Шадар сайд Т.Доржхандын хувьд эрчим хүчний реформ хийнэ хэмээн ярьж сайдын суудалдаа нэг хэсэг ихэд тухтай шигдэж байв. Гэвч энэ өвөл нийслэл “гал алдаж” ерөнхийдөө Т.Доржханд сайд дүнгээ тавиулчихсан. Дараа нь үнийн өсөлтийг хянах ажлын хэсгийг ахалж ажиллав.  Өнөөдөр үнийн өсөлт манай иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлж байгаа нь мөн л түүний “гавьяа”.  Гэвч Т.Доржханд сайд тас гүрийж, улстөржиж, “тэнгэр” дээрээс асуудлыг харсан хэвээр л байна.  Боловсролын сайд Б.Наранбаяр ч хариуцлага хүлээх сайд нарын нэгд аль хэдийн орчихсон.  Тэгэхээр ХҮН намын Засгаас гарахад гайхах зүйл алга. 

Нөгөө талаар Үндэсний эвсэл бол эрх баригч намын нэг салаа мөчир.  Үндэсний эвслийн дарга Н.Номтойбаярыг дэмжигчид МАН-ын удирдах түвшинд олон бий. Н.Номтойбаярын улс төрийн карьер эрх мэдлийн төвд ойр гэж хэлж болно.  Тэр “Үндэсний эв нэгдэл” гэх томьёоллыг улс төрийн шинэ талбар болгохыг эрмэлзэж яваа.  Харин Засагтай хамтарч орох нь түүний энэ үзэл санаатай хэр нийцэх үү гэдгээс л бүх зүйл шалтгаалах биз. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 25. ЛХАГВА ГАРАГ. № 35 (7777)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21