Улс төрийн нэр хүндээрээ Н.Учрал тэргүүлж, Ерөнхийлөгч удаалаад Х.Нямбаатарынх огцом унажээ

2026-02-25
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ОЧИР

 

Улс төр, нийгмийн чиглэлээр судалгаа хийдэг байгууллагууд ээлж дараалан ажлын “тайлан”-гаа олон нийтэд дэлгэж байна. Сонгууль ойртож буйгийн шинж юм. Гэхдээ, социологийн судалгаа бол нийгмийн эмч, нийгмийн инженер гэгддэг. Энэ утгаараа, ямар ч цаг үед олон нийт болоод тухайн судалгааны “обьект”-уудад хэрэгцээ шаардлагатай байдаг. Энэ удаад MDA судалгааны байгууллагын дүнг онцолъё. Тэд 2026 оны эхний сарын улстөрчдийн нэр хүнд буюу тэдэнд өгч буй олон нийтийн дэмжлэгийг судалжээ.

Энэхүү судалгааг нийтэд нээлттэй цахим эх сурвалж, тэр дундаа сошиал медиа платформууд болон Монголын мэдээллийн вэбсайтуудаас цуглуулсан мэдээлэлд үндэслэсэн байна. Өөрөөр хэлбэл, олон нийтийн сүлжээний хандлагын вэбсайтуудын мэдээлэл, twitter, youtube, facebook, google -ын нээлттэй дата өгөгдөлд тулгуурлажээ. Мөн, уг судалгаанд ойролцоогоор 350 мянган хүнийг санамсаргүй түүврийн аргаар оролцуулсан байна.

Дээрх хэлсэнчлэн дата өгөгдлийн тоогоор тэргүүлсэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Н.Учрал, Ерөнхий сайд Г.Занданшатар, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр, АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням, Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр, Сангийн сайд Б.Жавхлан, УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, УИХ-ын гишүүн Б.Жаргалан, УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, УИХ-ын гишүүн С.Цэнгүүн, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр судалгааны “обьект”-оор сонгогджээ.

MDA судалгааны байгууллагын гаргасан судалгааны дүнгээр 2026 оны эхний сард нэр хүнд нь өссөн улстөрчөөр УИХ-ын дарга Н.Учрал тодорч тэргүүлсэн байна. Н.Учралын нэр хүнд буюу олон нийтийн дэмжлэг 2025 оны арванхоёрдугаар сард 73.9 хувьтай байснаа 2026 оны нэгдүгээр сард 62.17 хувь болж буурсан. Гэсэн хэдий ч нэр хүндээ хэмжүүлсэн улстөрчдийг тэргүүлж чаджээ. Түүний араас нэр хүндийн өсөлтөөрөө Ерөнхийлагч У.Хүрэлсүх удаалжээ. Ерөнхийлөгчийнх мөн л 2025 оны арванхоёрдугаар сард 23.93 хувьтай байснаа 2026 оны нэгдүгээр сард 11.91 хувь болж буурсан байгаа юм.

Харин Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар нэр хүнд нь хамгийн их унасан улстөрчөөр “шалгарсан” байна. Түүний нэр хүнд 2025 оны арванхоёрдугаар сард 19.09 хувийн дэмжлэгээр хэмжигдэж байсан бол 2026 оны нэгдүгээр сард -27.06 хувь болж огцом унажээ.

Түүнчлэн, MDA судалгааны байгууллагынхан нэгэн сонирхолтой дүгнэлтийг он солигдсоны дараахан нийтэлж олны хүртээл болгожээ. Түүндээ “...УИХ болон Ерөнхийлөгчийг “сул харагдуулах” зорилготой Sybil зөөлөн довтолгоо эрчимжиж байна. Ийм довтолгооны гол зорилго нь олон нийтийн сэтгэлзүйн уур амьсгал дээр тоглолт хийдэгт оршдог. Сүүлийн өдрүүдэд УИХ болон Ерөнхийлөгчийн албан мэдэгдлийг контекстээр нь салгаж сул, шийдэмгий биш мэтээр давалгаалуулж байна. Нэгийг нөгөөгөөр нь дарах, тухайн мэдээллийг эрчимтэйгээр дэмжих зорилготой Sybil-үүд үүссээр байна. Эдгээр Sybil хаягууд МАН, АН ялгахгүйгээр олон нийтэд муухай харагдуулах ажиллагаа явуулж байгаа нь зорилготой мэт харагдаж байна. Ийм чухал цаг мөчүүдэд, олны анхаарлыг өөр чиглэлд өөрчлөх болон олон нийтийг хооронд бутлах сонирхолтой мэдээлэл таарагдаж байж болох юм. Бидний таамаглаж байгаагаар, дараачийн бай Н.Учрал болон О.Цогтгэрэл байх магадлалтай” гэжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 25. ЛХАГВА ГАРАГ. № 35 (7777)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21