С.Баярцогт Ерөнхийлөгчид нэр дэвших үү, Ерөнхий нарийн бичгийн дарга болох уу?

2026-02-24
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

 

Монголын улс төрд эргэж ирдэг улстөрчид бий. Тэд нам гүм болдог ч бүр мөсөн алга болдоггүй. Харин тохироо бүрдвэл дахин гарч ирдэг. Тэдний нэг бол С.Баярцогт. Сүүлийн үед түүнийг том албан тушаалд өрсөлдөх  гэж байна гэх яриа улс төрийн хүрээнд яригдаж эхэллээ. Бүр тодруулбал, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болох уу, эсвэл 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших үү гэж байна. АН-ын дарга О.Цогтгэрэл тамга тэмдгээ гардаж, албан ёсоор намаа аваад өөрийн стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлж эхэлсэн.  Тэгвэл С.Баярцогт намын  даргынхаа  төлөвлөгөөнд ямар байдалтай багтсан юм бол гэдэг нь анхаарал татаж байна. Намын генсек гэдэг бол ил гарч индэр дээр попрох албан тушаал биш. Харин намын бүтэц, санхүү, сонгуулийн штаб, дотоод фракцын тэнцвэрийг атгаж байдаг жинхэнэ “гал тогоо” баригч гэсэн үг. Хэрэв С.Баярцогт энэ албан тушаалд очвол харьцангуй туршлагатайд тооцогдоно.  Мөн олон улс талдаа ч  харилцаа холбоо сайтай улстөрч. АН энэ талаас нь ашиглаж мэдэх юм. Гэхдээ нөгөө талдаа түүний нэр хүндтэй холбоотой маргаанууд, олон нийтийн итгэлийн асуудал дахин сөхөгдөж, АН-ын олон фракц улам холдох эрсдэлтэй сонголт байж мэднэ. Харин С.Баярцогт 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сонголтыг хийх үү. 

Одоогоор АН-аас намын дарга асан Л.Гантөмөр нэр дэвших бодолтой байгаагаа илэрхийлээд байна. Мөн зарим судалгаагаар Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг нэр дэвших боломжтой гэж гарсан харагдана лээ. Тэгэхээр дараагийн боломжит хувилбар нь С.Баярцогт байж мэдэх юм. Ерөнхийлөгчийн сонгууль бол намын аппаратын тоглоом биш, ард түмний саналын өрсөлдөөн байдаг.  Нам дотроо хүчтэй байх нь хангалтгүй гэсэн үг.  Өнөөдөр эрх баригчид нам төдийгүй сөрөг хүчин ч нэг том сорилттой тулгарч байна. Шинэ үеийн, цэвэр имижтэй улстөрчдийг гаргах уу. Эсвэл хямралын үед туршлагатай “хуучин тоглогч”-доо найдах уу. С.Баярцогтын тухай яриа гарч ирж байгаа нь нэг зүйлийг батална. Монголын улс төр шинэ хүмүүсээр дүүрээгүй байна. Тиймээс хуучин хүмүүс эргэж яригдсаар. С.Баярцогт Ерөнхийлөгчид нэр дэвших үү, Ерөнхий нарийн бичгийн дарга болох уу гэдэг нь хувь хүний шийдвэрээс илүү намын стратегийн шийдвэр байх биз ээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 24. МЯГМАР ГАРАГ. № 34 (7776)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

15 цаг 28 мин
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

Уржигдар 17 цаг 41 мин
МСНЭ: Сэтгүүлчид ээ, асуудлаа хамтдаа хэлэлцэж, шийдлээ олъё!

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс  энэ  10 дугаар сарын 30-нд 1000 сэтгүүлчийн форум хийх болсноо өчигдөр зарласан байна

Уржигдар 11 цаг 19 мин
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнд нэр дэвшигчдийг  бүртгэх хугацаа 22-нд дуусна

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хууль, Хүний эрхийн үндэсний комиссын болон

Уржигдар 11 цаг 18 мин
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

Нүүрсний экспортын орлого 6.1 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 50 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Оны эхний есөн сард гэхэд л 2026 оны төсөвт төлөвлөсөн экспортын үнийн дүнгийн төлөвлөгөөг 100 х

Уржигдар 09 цаг 31 мин
Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрийг Сангийн сайд З.Мэндсайхан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн нар танилцууллаа. Сайд нарын мэдээллийг хүргэе.

Уржигдар 06 цаг 00 мин
Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

“Өлгүүр нь доор байдаг болохоор цүнхээ өлгөхөөр газар шүргээд байдаг. Зарим сандал д

Уржигдар 06 цаг 00 мин
2026.10.14: Улстөрчдийн хэн юу, хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан болж, холбогдох асуудлаар шийдвэр гаргалаа.  Мөн эрх зүйн зохицуулалт, төрийн

Уржигдар 06 цаг 00 мин