УИХ тарвал дахин сонгох уу, эсвэл засаглалыг өөрчлөх үү?

2026-02-24
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Б.ОЧИР

 

Уг нь, “…УИХ-ыг тараая” гэдэг санал үе үеийн УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд гарсаар ирсэн. Гэхдээ, тэр нь голдуу улс төрийн шинжтэй бойкот, эсвэл улс төрийн хариу тоглолт төдий зүйл байдаг байв. Тухайлбал, 2018 оны зун УИХ-ын гишүүд яг энэ асуудлыг хөндөж “…УИХ тарсан ч яадаг юм” гэх байр суурийг илэрхийлцгээж байсан. Тэгэхэд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “…Уул уурхайн асуудалд гишүүд бид нэгэн сэтгэлээр хандахгүй бол эх орны өнцөг булан бүрт байгаль сүйрч байна. Булхайтай УИХ тарах хэрэгтэй”, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “…Аливаа асуудал зөв зохистой хандаж чадахгүй бол УИХ тарах ёстой. УИХ-ыг тараах гарын үсэг цуглуулна”, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “…УИХ-ын дарга та байгууллагын ирц бүртгэдэг жижүүр болж хувирлаа. УИХ ирц нь бүрдэхгүй, гишүүд нь цуглахгүй, ажлаа хийж чадахгүй бол тардаг учиртай.

Ажлаа хийж чадахгүй бол таръя”, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “…Асуудлаа шийдэж чадахгүй тал талд өөр өөрийн дураар загнаж байдаг газар УИХ биш. УИХ чадамжаа алдсан учраас тарах ёстой”, УИХ-ын гишүүн О.Баасанхүү “…Засгийн газартайгаа хариуцлага тооцож чадахгүй бол УИХ тарах хэрэгтэй”, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “…Парламентын үйл ажиллагаа утгаа алдаж байна, Хэрвээ УИХ-ыг тараах аян өрнөж, гарын үсэг цуглуулбал би зурна”, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “…Засгийн газраа олон огцрууллаа гээд сайжирч байсан түүх байхгүй, зөвхөн Засгийн газрыг огцруулахын тулд ажиллаж байгаа УИХ бол тарсан нь дээр” гэх зэргээр чуулган дээр хэлж байсан байдаг.

Харин энэ УИХ-ыг тараах санал илүү хүчтэй гарч, бодитоор хэрэгжиж болзошгүй байна. Учир нь, хэвлэл, нийгмийн сүлжээнд хандаж буй иргэдээс УИХ-ын гишүүдийн ёс зүйгүй байдал, жагсаалтаар орж ирсэн гишүүдийн боловсрол, дархан эрхээ давуулан ашиглаж байгаа талаарх шүүмжлэл хэтэрхий их болсон. Дээрээс нь, УИХ-ын гишүүдэд УИХ-ын тухай хууль, УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм үйлчилдэггүй нь иргэд, олон нийтийг ихээхэн бухимдуулж байгаа бололтой. Тодруулбал, нийгмийн олон талаас ийм саналыг гаргаж, дэмжиж байгаа нь харагдах болсон.

Тэдгээрийн нэг болох “Ард нийтийн санал асуулга” хөдөлгөөнөөс 2026 гуравдугаар сарын 1-ний өдөр Сүхбаатарын талбайд “Бид итгэхгүй байна” нэртэй цуглаан зохион байгуулахаа зарлалаа. Тэд “…УИХ, Засгийн газрын үйл ажиллагаа Үндсэн хууль зөрчсөн. Тиймээс, УИХ-д итгэл үзүүлэх эсэх асуудлаар Ард нийтийн санал асуулга явуулах шаардлагатай. Монгол Улсын эх оронч иргэн бүр Үндсэн хуулийнхаа эрхэм зорилгын дор нэгдэхийг уриалж байна. 2026 оны гуравдугаар сарын 1-ний цуглаанд оролцохдоо төрийн далбаа болон Үндсэн хуулиа авч ирэхийг мөн уриалж байна” гэв. Үүнийгээ “…УИХ-ын 126 гишүүнээс 71 нь Үндсэн хууль зөрчсөнийг Үндсэн хуулийн цэц тогтоосон. Гишүүдийн нэг нь ял шийтгэлтэй, 34 гишүүн яллагдагчаар татагдан шалгагдаж байна. Нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлуудад хариуцлагагүй хандсан. Үндсэн хуулийн 11, 19 дүгээр зүйлд заасан төрийн үүрэг, хариуцлагыг хэрэгжүүлэхгүй байгаа зэрэг нь УИХ-д хариуцлага тооцож, тараах үндэслэл болж байна” гэж тайлбарлав.

Үнэхээр ч, энэ санал нь “Ард нийтийн санал асуулга” гэдэг хөдөлгөөнөөс гарсан эсэхээс үл хамаараад олон нийтийн болон улс төрийн дэмжлэг авах магадлал маш өндөр байна. Тийм учраас, “…Энэ УИХ-ыг тараагаад, дараа нь яах вэ” гэдэг асуулт зүй ёсоор тавигдаж байгаа юм. Эх сурвалжууд, улс төрийн дүн шинжилгээ хийдэг хүмүүсийн дийлэнх нь “…УИХ тарвал хоёр зам бий. Нэг нь, УИХ-ын сонгуулийг дараагийн сонгуулийн хугацаа тулахаас өмнө дахин зарлаж, зохион байгуулж болно. Харин шинээр бүрэлдсэн УИХ-ыг хууль тогтоох, хяналт тавих үйл ажиллагааг сайжруулж, ард түмний эрх ашгийг илүү тусгасан чадварлаг институт болгон бэхжүүлэх хэрэгтэй. УИХ зөвхөн өөрийн ашиг сонирхолд бус, ард түмний төлөө үйлчилдэг байх, засаглалын үйл ажиллагааг тогтвортой, үр дүнтэй болгох, УИХ-ын гишүүд болон бүтцийн үйл ажиллагааг боловсронгуй болгох шаардлагатай. Өөрөөр хэлбэл, ардчилсан нийгмийн үндэс болох парламентын институтийг илүү боловсронгуй болгох замаар Монгол Улсын засаглалын хэлбэрийг чанаржуулахын тулд улс төрийн хүчнүүдийн зөвшилцөж шийдэх нь тустай. Нөгөө нь, засаглалыг өөрчлөх боломжтой. Өнөөдөр Үндсэн хуулиар Монгол Улс парламентын засаглалтай. Гэтэл УИХ нэр хүндгүй болж, парламентын засаглал хүлээн зөвшөөрөгдөх байдлаа алдчихаж байгаа нь засаглалыг өөрчлөх үндсэн шалтгаан болж байгаа юм. Тиймээс, төрийн эрх мэдлийг УИХ-аас Ерөнхийлөгч, эсвэл Ерөнхий сайд руу шилжүүлэх өөрчлөлт хийж болно. Эсвэл хосолсон засаглалын хэлбэрт оруулах эрх зүйн болон бүтцийн өөрчлөлтийг ч хийж болох юм. Үүний тулд Үндсэн хуулийн өөрчлөлт хийх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, төрийн эрх мэдлийн хуваарилалт, шийдвэр гаргах бүтэц, Үндсэн хуулийн суурь зарчмыг шинэчлэх хэрэгцээ үүснэ. Гэвч, энэ нь сонгодог парламентын хэлбэрийг сулруулж, нэг хүний эсвэл гүйцэтгэх засаглалын эрх мэдлийг нэмэгдүүлэх замаар төрийн бүтэц, намуудын үүргийг өөрчлөх зорилгоор хийгдээд байдаг талтай. Түүнчлэн, парламентын засаглалыг өөрчлөх нь улс орныг туйлдуулах, ардчилсан үнэт зүйлсийг сулруулах, төрийн эрх мэдэл нэг талд төвлөрөх эрсдэлтэй” гэж байна.

Эхний хувилбарын тухайд, хуулиар УИХ-ын 2028 оны сонгуулийн өмнө дахин сонгууль зохион байгуулж болох бөгөөд тийм боломжит хугацаа бий. Харин хоёр дахь хувилбар нь засаглалыг өөрчлөхийн тулд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага үүсэх юм байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 24. МЯГМАР ГАРАГ. № 34 (7776)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

15 цаг 13 мин
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

Уржигдар 17 цаг 41 мин
МСНЭ: Сэтгүүлчид ээ, асуудлаа хамтдаа хэлэлцэж, шийдлээ олъё!

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс  энэ  10 дугаар сарын 30-нд 1000 сэтгүүлчийн форум хийх болсноо өчигдөр зарласан байна

Уржигдар 11 цаг 19 мин
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнд нэр дэвшигчдийг  бүртгэх хугацаа 22-нд дуусна

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хууль, Хүний эрхийн үндэсний комиссын болон

Уржигдар 11 цаг 18 мин
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

Нүүрсний экспортын орлого 6.1 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 50 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Оны эхний есөн сард гэхэд л 2026 оны төсөвт төлөвлөсөн экспортын үнийн дүнгийн төлөвлөгөөг 100 х

Уржигдар 09 цаг 31 мин
Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрийг Сангийн сайд З.Мэндсайхан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн нар танилцууллаа. Сайд нарын мэдээллийг хүргэе.

Уржигдар 06 цаг 00 мин
Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

“Өлгүүр нь доор байдаг болохоор цүнхээ өлгөхөөр газар шүргээд байдаг. Зарим сандал д

Уржигдар 06 цаг 00 мин
2026.10.14: Улстөрчдийн хэн юу, хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан болж, холбогдох асуудлаар шийдвэр гаргалаа.  Мөн эрх зүйн зохицуулалт, төрийн

Уржигдар 06 цаг 00 мин