Хятад руу чиглэсэн өвлийн аяллын маршрутыг танилцуулав

2026-02-12
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

К.АНУ

Улаанбаатар хотноо Улаанбаатар дахь Хятадын соёлын төв болон Монголын Аялал жуулчлалын холбоо хамтран энэ хоёрдугаар сарын 6-нд “Сайн байна уу! Хятад орон” Хятад улсад зорчих өвлийн аяллын маршрут, бүтээгдэхүүний танилцуулга арга хэмжээг амжилттай зохион байгууллаа гэж Хятадын соёлын төвөөс мэдээлжээ. Арга хэмжээ  Монгол Улсын Эдийн засгийн хөгжлийн яамны Хөрөнгө оруулагчидийн эрх ашгийг хамгаалах төвд болсон байна.

Тус арга хэмжээнд Монгол Улсын Засгийн газрын төлөөлөл, аялал жуулчлалын холбоо, аяллын компаниудын удирдлагууд, хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид зэрэг нийт 100 орчим хүн оролцсон байна.

Танилцуулгын үеэр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны зөвлөх, Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн захирал Ли Жи үндсэн илтгэл тавьж, дараах өвлийн аяллын онцлох маршрут, бүтээгдэхүүнүүдийг танилцууллаа. Үүнд:

-“Харбин хотын Мөсөн ертөнц + Ябули цанын адал явдалт аялал”

-“Бэйдаху, Ванке Сонхуа нуурын цанын бааз + Чанбай уулын халуун рашаанаар сувилал, амралт + Сонхуа мөрний манан хярууны гэрэл зургийн аялал”

-“Хөлөнбуйрын цаст талын нууцлаг аялал + Манжуур хотын мөсөн урлагийн бүтээлтэй танилцах маршрут” багтаж байна.

Эдгээр маршрут нь умардын мөс, цасны спорт болон цасан урлагийг байгалийн гайхамшиг, аялалд ээлтэй туршилгуудтай уялдуулсан бөгөөд Хятадын өвлийн улирлын өвөрмөц сэтгэл татам байдлыг бүрэн харуулах юм.

Мөн арга хэмжээний үеэр Хятад улс гадаадын жуулчдад зориулан хэрэгжүүлж буй олон төрлийн хялбаршуулсан бодлого, гадаадын жуулчдад тусгайлан зориулсан “Сайн байна уу! Хятад орон” нэг цэгийн аялал жуулчлалын үйлчилгээний аппликейшн болон Хятадын аялал жуулчлалын гадаад сурталчилгааны цахим платформыг Монгол Улсад албан ёсоор танилцуулсан байна.

Үүнээс гадна Улаанбаатар дахь Хятадын соёлын төвөөс Монголын бизнес эрхлэгчид, аялал жуулчлалын салбарын мэргэжилтнүүд, жуулчдад зориулан бизнес болон аялал жуулчлалын чиглэлийн хятад хэлний сургалт зохион байгуулж байгааг энэ үеэр мөн танилцуулжээ.

Арга хэмжээний үеэр Хятадын өвлийн аялал жуулчлалын гэрэл зургийн үзэсгэлэн, Хятадын уламжлалт Цагаан сарын чимэглэлүүдийг дэлгэн үзүүлснээр оролцогчдод Хятадын өвлийн улирлын дүрслэл, соёлын өнгө аясыг ойроос мэдрэх боломж бүрдүүлсэн байна.

Монголын олон аяллын компаниуд арга хэмжээний үеэр өвлийн аялал жуулчлалын бүтээгдэхүүн, хамтын ажиллагааны талаар идэвхтэй сонирхож, Хятад улс нь Монгол жуулчдын хамгийн их зорьдог гадаад аяллын чиглэлүүдийн нэг хэвээр байсаар ирсэн бөгөөд шинээр танилцуулсан өвлийн маршрут, бүтээгдэхүүнүүд нь Монгол жуулчдын сонирхол, аяллын дадалд нийцэж байгаа тул цаашид Хятад руу зорчих өвлийн аяллын эрэлт эрс нэмэгдэхэд чухал түлхэц болно хэмээн онцоллоо.

Эх сурвалж: polit.mn

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

6 цаг 32 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

6 цаг 51 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

9 цаг 58 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

15 цаг 16 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

15 цаг 29 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

2026-11-09
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06