Л.Оюун-Эрдэнийн “34 хувь”-ийг Г.Занданшатар “60 хувь” болголоо

2026-02-12
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Б.ОЧИР

 

ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт хэд хоногийн өмнө цахим сүлжээнд “...Ерөнхий сайд Г.Занданшатар Цагаан сарын өмнө Монголын ард түмэндээ сайн мэдээ дуулгана” гэж мэдэгдсэн. Тэр нь олон нийтэд хүлээлт үүсгээд байсан юм. Харин уржигдар Засгийн газраас “…Сайн мэдээ сонсгоно” хэмээгээд цаг зарлав.

Түүгээр “…Стратегийн болон үүсмэл ордын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ” хэмээн мэдэгдсэн. Тодруулбал, Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран болон “Ачит Ихт” компанийн эзэмшиж буй Эрдэнэтийн зэсийн үүсмэл ордын өгөөжийн 60 хувийг ард түмэнд хүртээх урьдчилсан тохиролцоонд хүрчээ. Энэ дагуух хэлцэлд Засгийн газар, лиценз эзэмшигчид гарын үсэг зурсан юм.

Хэлцэлд “…Үндсэн хуулийн 6.2 дахь хэсэгт заасны дагуу стратегийн ордын үр өгөөжийн дийлэнх буюу 51 хувь ард түмэнд ногдож байх зарчмыг давуулан биелүүлж, өгөөжийн 60 хувь нь ард түмэнд ногдох ба 60 хувиас буурсан тохиолдолд нэмж өгөөж тохируулагч төлбөрийг төлнө” хэмээн тусгажээ.

Гарын үсэг зурах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар “…Үндсэн хуулийн 6.2-т “…Газрын хэвлийн баялгийн үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж заасан байдаг. Энэ заалтыг хэрэгжүүлэх хүсэл зоригоо илэрхийлэн талууд тохиролцоонд хүрлээ. 2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, “Газрын хэвлийн баялгийн өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдох, түүнийг одоо ба ирээдүйн иргэддээ Үндэсний баялгийн сангаар дамжуулан эрх тэгш, шударга хуваарилах” зарчмыг тусгасан. 2024 онд Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсан. Үндсэн хуулийн 6.2 дахь заалтыг хэрэгжүүлэх, байгалийн баялгийн үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдох зарчмыг хангах үүднээс стратегийн ач холбогдолтой ордод хамрагдсан болон үүсмэл ордуудад үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээдүүдтэй хэлэлцээ хийх үүрэг бүхий ажлын хэсэг ажиллаж байна. Ажлын хэсэг 2025 оны наймдугаар сараас Эрдэнэтийн үүсмэл орд ашиглагч болон стратегийн ач холбогдолтой нүүрсний ордуудын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдүүдтэй хэлэлцээ хийсэн. Үүнд, Тавантолгойн нүүрсний бүлэг ордод үйл ажиллагаа явуулдаг “М Си Эс”, “Энержи Ресурс”, “Хангад Эксплорэйшн”, Нарийн сухайтын ордод тусгай зөвшөөрөлтэй “Өсөх зоос” болон “Ачит Ихт” компаниудын эзэмшдэг Эрдэнэтийн үүсмэл орд багтсан. Эдгээр ордын өгөөжийн 60 хувийг Монгол Улсын иргэдэд ногдуулж, Үндэсний баялгийн санд хуримтлуулах, харин тухайн жилд өгөөж 60 хувиас бага байвал стратегийн болон үүсмэл ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд тохируулагч төлбөр төлөх зохицуулалтыг тусгасан. Цаашид уул уурхайн салбарыг цэгцлэх хүрээнд, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг хэрхэн зохицуулах, үр өгөөжийг хэрхэн тооцох талаар УИХ-ын шийдвэрийн төслийг Засгийн газар боловсруулан УИХ-д өргөн мэдүүлнэ. Хамтран ажиллаж байгаа та бүхэнд Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлье” гэсэн юм.

Товчхондоо, Ерөнхий сайд Г.Занданшатар стратегийн болон үүсмэл ордуудаас монголчууд 60 хувийн өгөөж хүртэх хэлцлийг Засгийн газар лиценз эзэмшигчидтэй хийлээ.

Харин, өмнө нь Ерөнхий сайд байсан Л.Оюун-Эрдэнэ стратегийн ордуудын 34 хувийн тухай ярьдаг байсан. Тухайлбал, Үндэсний баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсний дараахан, 2024 оны тавдугаар сарын 1-нд “…Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг батлагдахад улс төрийн дэмжлэг үзүүлсэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, АН-ын дарга Л.Гантөмөр, ХҮН намын дарга Т.Доржханд болон УИХ-ын гишүүдэд Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх тогтоолыг батлав. Ингэснээр стратегийн ордуудын 34 хувьд ногдох ногдол ашиг Хуримтлалын санд төвлөрч, Үндэсний орон сууцжуулалтын хөтөлбөр идэвхжиж, эхний ээлжид 1.2 их наяд төгрөг бүрдэж 10 мянган айл, өрх ипотекийн зээлд хамрагдах боломж нээгдэж байна” гэж байв.

Үүнээс нэг жилийн дараа “…Үндэсний баялгийн сангийн хууль бол Үндсэн хуульд заасны дагуу нэгдсэн удирдлагаар хангах эрх зүйн орчин бүрдсэн. Одоо бид ярилцаад ирээдүйд олон нийтийн дэмжлэгтэй уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтыг хэрхэн бий болгох вэ гэдэг нь гол концепц байна. Ойлголтоо нэгтгэж байж 34 хувьтай холбоотой хэлэлцээр хийхгүй бол улс төрийн асуудал нь хөрөнгө оруулалт болон бусад асуудлаасаа өмнө гарчих гээд байна” гэж байсан юм.

Тэр үеэр “…Олон төвөгтэй асуудлын дундуур Баялгийн сан яваад стратегийн орд эзэмшиж байгаа компаниудтай хэлцэл хийх зайлшгүй шаардлага үүсч байгаа. Өнөөдрийн уур амьсгал ч ил далд тоглолтоос болж байгаа юм бий. Үүний ард гарах учиртай. Ингэхгүйгээр том уул уурхайн төслийг хөдөлгөх боломжгүй. Тийм учраас УИХ дээр үнэнээ ил тод ярилцаад шинэ төслүүдийг өмнөх алдааг давтахгүйгээр хэрэгжүүлээд явах ёстой. Стратегийн ордыг хуулиар дамжуулж хулгайлдагийг энэ хуулиар эцэслэх ёстой. Стратегийн ордыг луйвардаж авсан хэдэн компаниуд Үндэсний баялгийн сангийн тухай хуультай холбоотойгоор янз бүрийн ойлголт төрүүлдгээ болих хэрэгтэй. Хуримтлалын сан руу 34 хувь шилжих эрхийг өгчих” гэж байв.

Өөрөөр хэлбэл, Л.Оюун-Эрдэнийн “34 хувь”-ийг Г.Занданшатар “60 хувь” болгожээ.

Гэхдээ, энэ хэрэгжихэд нэг том саад бий. Үндсэн хуулийн 6.2-т 2019 оны арваннэгдүгээр сарын 14-нд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр “…Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж” гэж оруулсан.

Ерөнхий сайд Г.Занданшатарын “60 хувь” нь өөрийнх нь удирдлага болгосончлон үүнтэй зөрчилдөхгүй, нийцэж байгаа юм. Харин, Үндэсний баялгийн cангийн тухай хуульд 2025 оны нэгдүгээр сарын 10-нд Баялгийн сангийн эх үүсвэрийн талаарх заалтад өөрчлөлт оруулсан. Тухайлбал, 11.1.2.а-д “…Энэ хуулийн 12.9-д заасны дагуу төвлөрүүлсэн ногдол ашгаас уул уурхайн олборлолт, ашигт малтмалын боловсруулах салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд дэх төрийн эзэмших хувьцаа 34 хувь хүртэлх бол түүний төрийн эзэмшилд ногдох бүх ногдол ашгийг”, 11.1.2.б-д “…Энэ хуулийн 12.9-д заасны дагуу төвлөрүүлсэн ногдол ашгаас уул уурхайн олборлолт, ашигт малтмалын боловсруулах салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд дэх төрийн эзэмших хувьцаа 34 хувь ба түүнээс дээш бол түүний төрийн эзэмшлийн 34 хувьд ногдох ногдол ашгийг” гэсэн өөрчлөлтүүдийг дахин өөрчлөх шаардлага үүсэж мэдэхээр байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 12. ПҮРЭВ ГАРАГ. № 30 (7772)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Юмыгмэдэхгүй ойлгоогүй байэ битгий худал хуцаж бай. Оюунэрдэнэ занданшатарын саяын том тооцсон гээд бгаа компаниудын 34 биш 60 хувь биш бүр ордыг нь хуучин байсан улсын мэдэлд нь авах шаардлага хүргүүлж байсан юм шүү!!!
Dd
Tokhiroltsoond khurekh yaakh ve? Algan deer tavisan khoino ni l unemshie dee
Шаал солиотой новшнууд. ОЭ ЮМУУ???? С баяр сбаяоцогт гэвэл үнэнд ойр.
“Зуны Давос” чуулган Монгол Улсад хөрөнгө оруулалт татах боломж бүрдүүлж байна

Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн форумын 17 дахь удаагийн “Шинэ манлайлагчдын уулзалт” буюу “Зуны Давос” чуулганы албан ёсны нээлтийн нэгдсэн /2026.06.24/ хуралдаанд оролцов.

8 цаг 0 мин
ҮХЦ-ийн гишүүнээр Ж.Сүхбаатар, Г.Эрдэнэбат нарыг томилуулах саналыг хэлэлцүүлэхээр ТББХ-нд УИХ-ын дарга хүргүүлжээ

ҮХЦ-ийн гишүүнээр Ж.Сүхбаатар, Г.Эрдэнэбат нарыг томилуулах саналыг хэлэлцүүлэхээр ТББХ-нд УИХ-ын дарга хүргүүлжээ

8 цаг 5 мин
А.Даваажаргал: Долоодугаар сарын 16, 17-нд ажилтан албан хаагчдаа амраахыг хувийн хэвшлийн байгууллагуудад уриалж байна

А.Даваажаргал: Долоодугаар сарын 16, 17-нд ажилтан албан хаагчдаа амраахыг хувийн хэвшлийн байгууллагуудад уриалж байна

8 цаг 8 мин
Цэргийн ёслолын жагсаалыг зэвсэг техниктэй буюу бүрэн дэлгэмэл хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газрын шийдвэрээр долдугаар сарын 10-ны өдөр буюу Төрийн далбааны өдрөөр болох цэргийн ёслолын жагсаалыг зэвсэг техниктэй буюу бүрэн дэлгэмэл хийхээр болсон

8 цаг 13 мин
Та нарын тарих тэрбум модонд бидний тарих нэг мод нэмэр

6-р сарын 20-ны өдөр Хятадын Төв Радио Телевизийн Улаанбаатар дахь студи

14 цаг 1 мин
Сонсгол: Хоёр жилийн өмнө батлагдсан Малчны тухай хуулийн хэрэгжилт 20 хувьтай байна

Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Малчны тухай хуулийн хуулийн хэр

18 цаг 23 мин
Б.Бат-Эрдэнийн Ойн тухай хууль ойд халгаатай, өөрт нь ч халтай

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн санаачилж өргөн барьсан Ойн тухай хууль маргаан дагуулаад байна. Уг нь тэрээр Байгаль орчны сайдаар ажиллаж байсан. Гэхдээ санаачилсан хууль нь байгаль орчин, тэр дундаа ойн эсрэг хууль болсон талаар энэ чиглэлээр судалгаа шинжилгээ хийдэг, төрийн захиргааны үүргийг хэрэгжүүлдэг, үйл ажиллагаа явуулдаг хүмүүс хэлж эсэрг

18 цаг 23 мин
Малчны тухай хуулийн сонсгол болж байна

Малчны тухай хуулийн сонсгол болж байна

Уржигдар 15 цаг 03 мин
Оюу толгойн гэрээг залилангийн шинжтэй гэж үзэн, хуулийн байгууллагад хандлаа

Оюу толгойн гэрээ нь Ашигт малтмалын тухай хууль болон бусад хууль тогтоомж, улмаар Монгол Улсын Үндсэн

Уржигдар 13 цаг 05 мин
Баримтын хайрцаг: Ираны цөмийн хөтөлбөр: АНУ-ын дэмжлэгтэй төслөөс дайн өдөөх хүртэл

Ираны цөмийн хөтөлбөр нь Барууны дэмжлэгтэйгээр эхэлсэн боловч АНУ-Ираны хооронд олон арван жилийн хурц

Уржигдар 06 цаг 00 мин