Х.Булгантуяагийн асуудал Олон улсын парламентын холбоон дээр яригджээ

2026-02-11
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

 

УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ. Тэрээр Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах асуудал хэлэлцсэн чуулганы хуралдааныг удирдсан, улмаар Үндсэн хуулийн цэцээс үүнийг  Үндсэн хуулийн зөрчсөн үйлдэл болсон хэмээн дүгнэж, хуулийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж,  эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдаад байна.  Энэ нь мөн Монголын парламентын түүхэн дэх анхны тохиолдол болж байна. Тэгвэл энэ асуудал ОУПХ-ныхны анхааралд очсон байна. Ер нь ийм жишиг ардчилсан засаглалтай улс орнуудад ховор тохиолддог бололтой.  Олон улсын парламентын холбоо нь 1889 онд байгуулагдсан, дэлхийн үндэсний парламентуудын хамгийн том, хамгийн эртний олон улсын байгууллага юм.  Улмаар парламентуудын хамтын ажиллагааг дэмжих, ардчилсан засаглалыг бэхжүүлэх, хүний эрх, жендерийн тэгш байдлыг хангах, олон улсын энх тайван, тогтвортой хөгжлийг дэмжих зорилготой. Өөрөөр хэлбэл, ОУПХ нь парламентын засаглалд тулгамдсан ёс зүй, хариуцлага, ил тод байдлын асуудлыг “дотоод хэрэг” гэж орхидоггүй, харин олон улсын жишиг, стандартаар хэлэлцдэг.  УИХ ОУПХ-той хүний эрхийн мэдрэмжтэй хууль тогтоох, жендерийн үнэлгээ хийх, парламентын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажилладаг байна.  Ийм хамтын ажиллагаатай байгууллагын түвшинд Монголын парламентын удирдлагатай холбоотой асуудал яригдсан нь улсын нэр хүнд, парламентын үнэлэмжид нөлөөлөх эрсдэлтэй гэж үзэж буй бололтой.  УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяагийн асуудал нь гэм буруутай эсэхийг шүүх эцэслэн тогтоох хүртэл нээлттэй хэвээр байгаа.  Үүн дээр Олон улсын парламентын холбоонд Х.Булгантуяагийн асуудал яригдаж эхэлсэн нь Монголын парламентын засаглал олон улсын хараанд орсныг, дотоодын улс төрийн шийдвэрүүд олон улсын ардчиллын шалгуураар үнэлэгдэж эхэлснийг, цаашид ёс зүй, хариуцлагын асуудлыг “улс төрийн дуулиан”-аар хааж өнгөрөөх боломж хумигдаж байгааг илтгэж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 11. ЛХАГВА ГАРАГ. № 29 (7771)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Dd
Undesnii tusgaar togtool gegchees ch rut nastai Ene baiguullagaerkhbish gol has shiidver gargah biz Manai erh barigchid ch "delkhiid tanigdaj" baina daa Joomoo alakh geed gedeg shig yum bolohgui bol ch yaah ve?
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

19 цаг 55 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21