АН: Нэр дэвшигч сонгогдоогүй тохиолдолд "дэнчин"-г буцаан олгоно

2026-02-10
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Т.САЙХАН

 

АН-ын Улс төрийн зөвлөлөөс дотоод сонгууль зохион байгуулах журмыг шинэчлэн баталжээ.  Үүнийг дагуу АН гишүүдийн шинэчилсэн бүртгэлийг эхлүүлж, гуравдугаар сарын 10-наас дөрөвдүгээр сарын 1-ний хооронд дотоод сонгуулиа зохион байгуулах, дөрөвдүгээр сарын 7, 8-нд Их хурлаа товлон хуралдуулж, намын удирдлагаа батламжлахаар  төлөвлөсөн байна. АН-ын Улс төрийн зөвлөлөөс баталсан дотоод журмын онцлох заалтуудыг хүргэе.

1. Намын дотоод сонгуульд “нэр дэвшигч” нь сахилгын шийтгэлгүй байхаас гадна Үндсэн дүрэмд заасан дараах нөхцөлийг хангасан байна.

2. Намын Их хурлын төлөөлөгч, нийслэлийн анхан шатны байгууллагын дарга, тэргүүлэгч гишүүний сонгуульд нэр дэвшигчийн хувьд тухайн сум, тосгон, баг, хорооны намын гишүүн байна.

3. Сум, тосгоны намын хорооны гишүүний сонгуульд нэр дэвшигчийн хувьд тухайн аймаг, дүүргийн харьяалалтай гишүүн байх ба зөвхөн нэг сум, тосгоны намын хорооны гишүүнд нэр дэвшинэ. Мөн тус аймгийн нутаг дэвсгэрт ажил эрхэлдэг гишүүн нь намын хорооны гишүүнээр ажиллах хүсэлтэй бол зохих баримт нотолгоог гарган нэр дэвшиж болно.

3. Аймаг, дүүргийн намын хорооны гишүүний сонгуульд нэр дэвшигчийн хувьд харьяалал харгалзахгүй ч зөвхөн нэг намын дунд шатны байгууллагын гишүүнд нэр дэвшинэ.

4. Нийслэлийн намын хорооны гишүүний сонгуульд нэр дэвшигчийн хувьд нийслэлд харьяалалтай байх бөгөөд аль ч дүүргээс нэр дэвшиж болно.

5. Аймаг, дүүрэг, сум, тосгоны намын хорооны тэргүүлэгч гишүүний сонгуульд нэр дэвшигч нь тухайн намын хорооныхоо гишүүн байна.

 

НАМЫН ДОТООД СОНГУУЛИЙН ИРЦ, ГИШҮҮНИЙ САНАЛАА ГАРГАХ ХЭЛБЭР, АРГАЧЛАЛ

 

1. Намын “гишүүнчлэл, удирдлагын цахим бүртгэлд” бүртгүүлэн, гишүүний татвараа тогтоосон хугацаанд төлж, гишүүний үнэмлэх буюу “Ардчиллын гэрэгэ” авснаар намын саналын эрхтэй гишүүнээр албан ёсоор тооцогдоно.

2. Намын байгууллагыг зохион байгуулж байгаа анхдугаар хуралдааныг хамгийн ахмад настай (уг гишүүн өөрөө татгалзвал дараагийн ахмад настай) гишүүн даргалан удирдаж, хуралдааны дарга, удирдлага сонгогдмогц эрхээ шилжүүлнэ. Хуралдааны дарга удирдлага нь хуралдааны тооллого, редакцын хэсэг, хэлэлцэх асуудлыг батлуулна.

3. Намын Үндсэн дүрэмд өөрөөр заагаагүй бол тухайн шатны намын хуралд саналын эрхтэй нийт гишүүдийн ердийн олонх оролцсоноор ирц хүчин төгөлдөр болно.

4. Намын хурлын хуралдааны ирц нь хуралдаан дуустал хадгалагдана.

5. Багийн бүх гишүүдийн хурлын хувьд ирц хүрээгүйн улмаас хурлаа дахин зарлан хуралдуулж болох бөгөөд хурлын ирцийн хувь нь нийт гишүүдийн дөчин (40) хувь ба түүнээс дээш байна.

6. Дахин зарласан намын үүрийн бүх гишүүдийн хурлын ирцийг бүрдүүлэх ажлыг тухайн болон дээд шатны намын байгууллагын удирдлага, тэргүүлэгчид хариуцна.

7. Намын цахим бүртгэл (шилжилт хөдөлгөөн хамаарна)-д бүртгүүлсэн гишүүн зөвхөн харьяалагдах шатны намын байгууллагын хэмжээнд явагдах сонгуульд өөрийгөө гэрчлэх иргэний үнэмлэх болон “Ардчиллын гэрэгэ”-тэйгээр оролцоно.

8. Намын хуралдаанаар “зохион байгуулалтын асуудал”-аас бусад аливаа асуудлыг ил санал хураалт явуулж шийдвэрлэнэ.

9. Хууль, Үндсэн дүрэмд өөрөөр заагаагүй бол зохион байгуулалтын асуудлыг шийдвэрлэхдээ илт ойлгомжтой эсхүл өрсөлдөгчгүй тохиолдолд хуралд оролцсон гишүүдийн олонх зөвшөөрснөөр ил санал хураалт явуулж болно.

10. Санал хураалтыг илээр явуулах бол “дэмжинэ” гэсэн томьёоллоор гишүүн нэг бүрийг гар өргүүлэн тоолох бөгөөд хуралд ирсэн гишүүдийн олонхын санал аваагүй бол уг асуудлыг дэмжээгүйд тооцно.

11. Намын дотоод сонгуулийн нууц санал хураалт нь саналын хуудас дээрх “дэмжинэ”, “дэмжихгүй” гэсэн томьёоллын аль нэгийн өмнөх эсхүл өөрийн сонгохыг хүссэн нэр дэвшигчийн нэрийн өмнөх дугуйг будаж, тэмдэглэх аргачлалаар явагдана.

12. Журамд өөрөөр заагаагүй бол саналын хуудас дээр хурлын тооллогын хэсгийн дарга гарын үсэг зуран, тухайн намын байгууллагын тэмдгийг дарж албажуулна.

13. Намын их хурал, ҮБХ зэрэг олон төлөөлөлтэй хурлуудад цахим технологи ашиглан санал хураалт явуулж болно.

14. Цахим санал хураалтад QR код ашиглаж болно.

15. Гишүүн нь цахим төхөөрөмж дээрх “дэмжинэ”, “дэмжихгүй” гэсэн санал гаргах томьёоллын аль нэгний өмнөх эсхүл өөрийн сонгохыг хүссэн нэр дэвшигчийн нэрийн өмнөх дугуйг товшин тэмдэглэх аргачлалаар саналаа гаргана.

16. Дотоод сонгуулийн дүн намын Үндсэн дүрэм, журамд зааснаар нийт гишүүдийн болон сонгуульд оролцсон гишүүдийн ердийн олонхын, энэ журамд өөрөөр заагаагүй бол хамгийн олон саналаар гарна.

18. Сонгуулийн дүнгийн хувь хүрээгүй тохиолдолд хамгийн олон са­нал авсан (хоёр болон түүнээс дээш) нэр дэвшигчдийг саналын хуудаст бичин, дахин санал хурааж шийдвэрлэнэ.

19. Нэр дэвшигч сонгогдоогүй тохиолдолд сонгуульт гишүүний татварын баталгааг нь буцаан олгоно.

20. Сонгуулийн санал хураалтын үеэр сурталчилгаа явуулахыг хориглоно гэжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 10. МЯГМАР ГАРАГ. № 27, 28 (7769, 7770)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

9 цаг 56 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин