“Аялал жуулчлалын салбарын 7 хоног”

2026-02-03
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд “Аялал жуулчлалын салбарын 7 хоног” арга хэмжээ хоёрдугаар сарын 2-нд нээлтээ хийлээ. Тус арга хэмжээг Засгийн газрын бодлогын хүрээнд аялал жуулчлалын салбар дахь хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалах, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор зохион байгуулж байна.

Арга хэмжээний нээлтэд Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү оролцож, Монгол Улсын аялал жуулчлалын салбарын өнөөгийн байдал, цаашдын зорилтын талаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр өнгөрөгч онд аялал жуулчлалын салбар 650 сая ам.долларын орлого олсон статистик үзүүлэлт бий. Цаашид уг орлогыг 1.6 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавигдсаныг онцлов.

Уг зорилтыг хангахад аялал жуулчлалын салбар дахь хөрөнгө оруулалт, бизнесийн тогтвортой байдал, ашигт ажиллагааг хадгалах нь нэн чухал болохыг тэмдэглээд, “Аялал жуулчлалын салбарын 7 хоног” арга хэмжээнд тус салбарт үйл ажиллагаа явуулж буй бизнес эрхлэгчид, дотоодын хөрөнгө оруулагчид тооцоо судалгаанд суурилсан, бодит оролцоотойгоор оролцож байгааг онцлон дурдлаа.

Түүнчлэн жуулчдын тоог нэмэгдүүлэхэд анхаарах чиглэл, шалгуур үзүүлэлтүүдийг салбарын бодлогоор тодорхойлсон бөгөөд цаашид өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд жуулчны баазуудын чадавхийг сайжруулах, тогтвортой үйл ажиллагааг хангах зорилгоор хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр хэрэгжиж байгааг дурдав.

дийн засаг, хөгжлийн яамны зүгээс эдийн засгийн эрх чөлөөг хангах, бизнесийн орчныг сайжруулах бодлогын арга хэмжээг бүх салбарт хэрэгжүүлж байгааг Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү онцоллоо.

“Аялал жуулчлалын салбарын 7 хоног” арга хэмжээг Эдийн засаг, хөгжлийн яам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын аялал жуулчлалын холбоо, Аялал жуулчлалын дэд бүтцийн хөгжлийн холбоо болон холбогдох байгууллагууд хамтран зохион байгуулж байна.

Тус арга хэмжээний хүрээнд аялал жуулчлалын салбарын бодлого, эрх зүйн орчин, хөрөнгө оруулалтын боломж, тулгамдсан асуудлуудын талаар хэлэлцэж, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бодитойгоор өргөжүүлэхэд чиглэсэн уулзалт, хэлэлцүүлгүүд үргэлжилнэ.

Арга хэмжээний хүрээнд:

-Монголын аялал жуулчлалын салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлын талаарх танилцуулга,

-Аялал жуулчлалын салбарын гүйцэтгэх удирдлагыг чадавхжуулах “Харвард менежментор” хөтөлбөрийн хүрээнд хэлэлцүүлэг,

-Төлөвлөгөө, тайлангийн маягт бөглөх сургалт, хөрөнгө оруулагчдад зориулсан зөвлөгөө,

-Аялал жуулчлалын салбарыг дэмжих хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийн талаарх мэдээлэл (ХААН банк, Голомт банкны төлөөлөл оролцоно),

-Өвлийн аялал жуулчлалын хамтын ажиллагааны хүрээнд Улаанбаатар хот дахь БНХАУ-ын Соёлын төвийн оролцоотой арга хэмжээ (каллиграфи бичгийн үйлчилгээ) зэрэг үйл ажиллагаа болно гэж Эдийн засаг, хөгжлийн яамнаас мэдээллээ.

Эх сурвалж: polit.mn

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

6 цаг 32 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

6 цаг 50 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

9 цаг 57 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

15 цаг 16 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

15 цаг 29 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

2026-11-09
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06