АН албан ёсны ротацидаа бэлдэж, МАН жам ёсны “ротаци”-аа хийгээд эхлэв үү?!

2026-01-30
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ОЧИР

 

Энэ хаврын улс төр элдэв “сэдэв”-ээр өрнөж магадгүйгээр дуншиж байна. Гэхдээ, Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх жил учраас улс төрийн намууд дотооддоо нэлээд хөдөлгөөнтэй байх бололтой. Лав л, улс төрийн томоохон хоёр нам ротацийн сонгууль явуулж хаваржих шинжтэй. АН бол албан ёсны ротацийн сонгуультай. Тус намын Үндсэн дүрэм, дарга хоёр нь Улсын дээд шүүхээр баталгаажсан. Тэр дагуу дотооддоо ротацийн сонгууль явуулна. Тэдний хуанли ёсоор, гишүүнчлэлийнх нь аян ирэх сарын 1-нээс зарлагдана. Гуравдугаар сараас бүтцүүд дээрээ ротацийн сонгууль явуулж, дөрөвдүгээр сар гэхэд ҮБХ нь шинээр бүрэлдэж, ажилдаа орно. Мөн, энэ хүрээнд Улс төрийн зөвлөлөө шинээр сонгож бүрдүүлнэ. Улс төрийн зөвлөл нь АН-ын хамаг гол шийдвэрийг гаргадаг учир хэт нэг фракцыг жин даруулж бүрдүүлбэл, дараа дараагийн үл ойлголцлын суурь болно. Тэр утгаараа, АН-ынхан “...Улс төрийн зөвлөлийг шинээр сонгохдоо намаа бодно” гэдэг дээр нэгджээ. ҮБХ нь ч яахав, фракцууд нь квотоо аваад, дотроо хуваарилалт хийгээд сонгоод сонгоод явчихна. Тэгээд сурчихсан. Харин “...АН-ын генсек хэн болох вэ” гэдэг нэлээд яриа хөөрөөний эцэст шийдэгдэхээр байна. Саяхнаас генсект санаатай хүмүүсийнх нь нэр ил болж эхэллээ. 2025 оны сүүлчээс “...АН-ын тэргүүн дэд дарга С.Баярцогт генсек болох нь” гэдэг яриа гарсан. Тэр нь, сүүлийн өдрүүдэд идэвхижиж байна. Мөн, ҮБХ-ны гишүүн Б.Мөнхболор генсект өрсөлдөхөөр ил тодорхой хэлээд эхэлжээ. Түүнээс гадна, АН-ын Улс төрийн зөвлөлийн гишүүн М.Чимэддоржийн нэр ч дуулдаж байгаа юм. Гэхдээ, АН-ынхан бодлогын түвшинд, дээхнүүрээ С.Баярцогтыгоо дэмжих магадлалтай байна. Б.Мөнхболор ч “...Мөчөөгөө өгөхгүй” хэмээн намынхаа фракцууд, бүтцүүдтэй уулзаж яваа аж. Явж явж АН-ын генсекийн төлөө үе хоорондын өрсөлдөөн болж мэдэхээр байна.

МАН бол жам ёсны “ротаци” хийнэ. Яагаад гэхээр МАН-ын даргаар Н.Учрал сонгогдсон. Тэр багаа бүрдүүлэх учиртай. МАН-ын удирдах зөвлөл, Бага хурал зэрэг бүтэц нь нэлээд шинэчлэгдсэн. Харин одоо аймгуудын намын хорооны дарга нар өөрчлөгдөхөөр болоод байна. Гэхдээ бүгдийг биш аж. Өөр “санаа бодол”-той улстөрчдийн нөлөөгөө тогтоосон зарим аймаг, дүүргийн МАН-ын хороодод хөдөлгөөн оруулах юм байна. Дүүргүүдээс гэхэд, МАН-ын удирдлагууд Налайх дүүргийн С.Амарсайханы, Багануур дүүргийг Ц.Сандаг-Очирын, Баянгол дүүргийг Ж.Ганбаатарын нөлөөнөөс салгах бололтой.  Түүнээс гадна, нэр бүхий аймгууд ч уг жагсаалтад оржээ. Тэдний нэг нь Өвөрхангай аймаг бөгөөд тэнд “Эрдэнэс критикал минералс”-ийн захирал Д.Тогтохсүрэн нөлөөгөө тогтоочихсон гэдэг. Тэрээр 1991 онд Арвайхээр сумын ЗДТГ-т мэргэжилтнээр ажилласнаас эхлээд Өвөрхангай аймгийнхаа Засаг дарга, ИТХ-ын дарга, аймгийн МАН-ын хорооны дарга хүртэл дэвшсэн. Дараа нь, 2016 онд УИХ-д сонгогдож, 2018 оноос хойш УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар тогтвортой ажиллаж байсан нэгэн юм. МАН дахь 2017 оны их хагарлын дараа уг албан тушаалд очсон. Д.Тогтохсүрэн намынхаа өнөөг хүртэлх “эв нэгдэл”-д онцгой үүрэгтэй гэдэг юм билээ. Тиймээс ч, тэрээр 2024 оны сонгуульд өрсөлдөөд ялагдсан ч, сонгуулийн дараа МАН-ынхнаас хамгийн түрүүнд төрийн компанийн захирлаар томилогдсон биз. Гэхдээ, түүнийг хэд хоногийн өмнө АТГ-аас саатуулчихсан. Харин түүнийг “…МАН дахь уг жам ёсны ротацид өртөв үү” гэдэг яриа улс төрийн хүрээнд гарсан байна. Эндээс үзвэл, энэ хаврын улс төр улс төрийн намуудын дотоод асуудалтай холбоотой өрнөх ч гадагшаа цацаа цалгиа ихтэй байх бололтой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 30. БААСАН ГАРАГ. № 20 (7762)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
OYUN
Do you want to sell your kidney? Are you looking for an opportunity to sell your kidney due to financial crisis and don't know what to do? Then contact us at DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM and we will offer you the amount of your kidney. Because in our hospital, kidney failure occurs, and 91424323800802. email: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Price: $780, 000 (Seven Hundred, Eighty Thousand Dollars) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21