Оюу толгойн авлигыг “сөхсөн” сөрөг нэхэмжлэлээ татаж “Рио Тинто”-д буулт хийх үү?!

2026-01-30
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ГАРЬД

 

 “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-д Монгол Улсыг төлөөлж байсан гурван гишүүнийг чөлөөлөх үүргийг Ерөнхий сайд өгчээ. Оронд нь сонгон шалгаруулалтаар өөр хүмүүсийг томилох гэнэ. Тус компанийн ТУЗ-ийн есөн гишүүний гурав нь Монголыг төлөөлдөг. Тэд Оюу толгойн хэлэлцээрт оролцсон. Төслийн талаар маш сайн мэдээлэл, мэдлэгтэй. Хамгийн гол нь тэдний зарим нь татварын актаас эхтэйгээр Лондон дахь Олон улсын арбитрын шүүхэд хариуцагчаар татагдаад байгаа Засгийн газрыг төлөөлөн ажиллаж байсан юм. Тодруулбал, Татварын ерөнхий газраас 2018 онд “Оюу толгой” ХХК-ийн 2013-2015 оны үйл ажиллагаанд шалгалт хийсэн. Тэгээд 155 сая ам.долларын зөрчил илрүүлж, акт тавьсан. “Оюу толгой” ХХК дээрх дүнгээс 4.8 сая ам.долларыг нь хүлээн зөвшөөрч төлсөн. Харин “...Үлдсэн 150 сая ам.долларыг хүлээн зөвшөөрөхгүй” гэдгээ мэдэгдсэн. Хоёр тал 2018 оноос хойш хоёр жил орчим хугацаанд татварын дээрх зөрчлийг шийдвэрлэхээр хэд хэдэн удаа уулзаж яриа хэлэлцээ хийсэн. Гэвч ойлголцолд хүрч чадаагүй юм. Тиймээс “Оюу толгой” ХХК-иас 2020 онд Лондон дахь Олон улсын арбитрын шүүхэд хандсан. Тэр дагуу тус арбитрын шүүхэд Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан татварын асуудлаар маргаан үүссэн. Энэ хооронд хоёр тал шүүхээс өмнө тохиролцохыг хичээж удуу дараа уулзалтуудыг хийсэн. Гэхдээ тус компани Татварын ерөнхий газраас ногдуулсан торгууль, нөхөн татварын алданги болох нэг их наяд 26 тэрбум төгрөгийг 2021 онд Монгол Улсад шилжүүлсэн. Уг мөнгийг Засгийн газрын шийдвэрээр цар тахлын үед иргэн бүрт 300 мянган төгрөг болгож тараачихсан. 2021 оны арванхоёрдугаар сарын 30-нд УИХ-аас “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай” 103 дугаар тогтоолыг баталсан. Тогтоолын хүрээнд Хөрөнгө оруулалтын гэрээгээр тогтворжуулсан татваруудыг, татварын зохицуулалтуудыг эргэн харах, засаж залруулах томоохон ажил Засгийн газар, УИХ-ын өмнө гарч ирсэн. Түүнчлэн өнгөрсөн хавар Засгийн газраас сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Түүндээ “…Засгийн газар “Оюу толгой” ХХК-ийн нэхэмжлэлийг няцааж байна. Нэгдүгээрт, Оюу толгойн гэрээг байгуулахдаа Монголын улстөрчдийг авлигадсан. Хоёрдугаарт, Оюу толгой төслийг буруу удирдсан” гэсэн агуулга бүхий сөрөг нэхэмжлэлийг гаргажээ. Дэлгэрүүлбэл, “...“Оюу толгой” ХХК, түүний хувьцаа эзэмшигчид болох “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” болон “Туркойз Хилл Ресурсес Лимитед” компаниуд нь авлигын гэмт хэрэг үйлдсэн. Энэ нь Хөрөнгө оруулалтын гэрээн дэх авлигын эсрэг заалтыг зөрчсөн. Үүнээс болж Монгол Улсын Засгийн газар хохирол амссан. Төслийн гэрээнүүдтэй холбоотойгоор тухайн үеийн Засгийн газрын албан тушаалтнуудыг энэ үйлдэлдээ татан оролцуулсан” гээд тэдгээр албан тушаалтны жагсаалтад Ерөнхий сайд асан С.Баяр, Сангийн сайд асан С.Баярцогт, Ерөнхий сайд асан Сү.Батболд, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг “Эрдэнэс Монгол”-ын захирал асан Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюу толгой” компанийн захирал асан Да.Ганболд, ТЕГ-ын дарга асан Б.Ариунсан, ТЕГ-ын Газрын дарга асан Б.Бадрал нарыг бичжээ. Түүнээс болоод татварын асуудлаар үүссэн маргааныг шийдэх хугацаа нь хойшлогдсон байдаг. Одоо тун удахгүй эцэслэн шийдэгдэхээр болоод байна. Гэвч, сүүлийн үед “...Лондон дахь Олон улсын арбитрын шүүх дээр манай Засгийн газар унах нь бараг тодорхой болчихсон байна” гэх яриа чих дэлсэх болсон. Татварын актаас эхтэй арбитрын шүүхийн маргаанд овоо нүүдэл хийж оролцож байсан багийнхан ажлынхаа үр дүнг үзэж чадсангүй ажлаасаа халагдлаа. Үүнээс гадна, Засгийн газар Лондон дахь Олон улсын арбитрын шүүх дээрх маргаанд авч байсан зөвлөх үйлчилгээгээ цуцалсан байна. Учир нь, Засгийн газар Арбитрын шүүхийн журмын дагуу энэхүү арбитрын маргаанд хариуцагчаар оролцохдоо гаднын хуулийн, менежментийн 3-4 компаниас зөвлөх үйлчилгээ авч байжээ. Гэвч, уг үйлчилгээгээ цуцалжээ. Энэ нь Засгийн газрын сөрөг нэхэмжлэл цаашид үр дүнгээ үзтэл явахаа болино. Сөрөг нэхэмжлэлээ татахтай адил юм. Харин, Лондон дахь Олон улсын арбитрын шүүхээс сөрөг нэхэмжлэлээ татах нь манай улс “Рио Тинто”-д бууж өгч байгаатай “өнгө ижил” болох юм. Тиймээс “...Манай хэд “Рио Тинто” компанитай далдуур тохирсон уу” гэсэн хардлага нийгэмд бий болоод байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 29. ПҮРЭВ ГАРАГ. № 19 (7761)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
1
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21