МАН-ын жагсаалтад “гаднын хүн” багтахааргүй болжээ

2026-01-27
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.БАТСАЙХАН

 

МАН-ын дарга Н.Учрал ирэх парламентын сонгуулиар намын жагсаалтад онцгой анхаарч ажиллахаа мэдэгдлээ.  Тэрээр “Намын анхан болон дунд шатны байгууллагуудад ажиллаж байгаагүй атлаа шууд жагсаалтад ордог байдлыг арилгана. Цаашид жагсаалтад намын анхан, дунд гээд бүх шатанд гурваас дээш жил ажиллаж, бэлтгэгдсэн байх шаардлагыг тавьж ажиллана” гэлээ.  Өмнө нь намын даргаар сонгогдох үеэрээ ч "Тооноор орж ирээд нэр дэвшдэг, нам болоод улс төрийн туршлага муутай хүмүүст улс төрийн дэмжлэг үзүүлснээс болж намын нэр хүнд унаж байна" гэсэн өгүүлбэр унагаасан.

Тэгэхээр  ирэх сонгуулиар МАН-ын жагсаалтад “гаднын хүн” багтахааргүй болж байна. Өмнө нь эрх баригч намын жагсаалт том, мөнгөтэй улстөрчид, бизнесийн бүлэглэлийнх нь болдог “дүрэм"-тэй байв.  Харин МАН-ын дарга асан Л.Оюун-Эрдэнэ жагсаалтынхаа эхний хэсэгт экспертүүд, хоёр дахь хэсгийг түншлэлд, гурав дахь хэсгийг шинэ үеийн залууст өгч байгаагаа зарлаж,  48 хүний нэрийг танилцуулж байв.  Энэ жагсаалтаас 18 хүн гишүүн болсон.   УИХ-ын гишүүн  Г.Лувсанжамц, М.Энхцэцэг, Ч.Анар, О.Саранчулуун, Д.Рэгдэл, Д.Ганмаа, С.Эрдэнэбат, М.Мандхай, Д.Энхтүвшин, Б.Уянга, Ж.Галбадрах, А.Ариунзаяа, Б.Баярбаатар, Б.Хэрлэн, Д.Бум-Очир, О.Номинчимэг, С.Зулпхар, Х.Баасанжаргал гэсэн гишүүдтэй болсон. 

Тэгвэл МАН-ын 13 дугаар их хурлын үеэр УИХ-ын гишүүн асан М.Билэгт “Жагсаалтын гишүүд тэнгэрийн амьтад шиг л байна. Намын гишүүд нүүр хийх газаргүй болж байна. Тааралдсан хүн танай нам чинь ийм. Тийм гэж байна. Дарга нар минь, амлалтдаа хүрэхгүй бол ширүүн юм болох ээ” хэмээж байсан. Тэгэхээр жагсаалтынхан  намын гишүүдэд болоод шинэ намын даргад таалагдаагүй бололтой, ийнхүү шинэчилсэн дүрмээ танилцуулж явна.  

Монгол Улс 1992 оноос эхлэн УИХ-ын ээлжит сонгуулийг нийт есөн удаа зохион байгуулсан. 2012 оныхоос бусад сонгуулийг харьцангуй олонхын болон багц саналын тогтолцоогоор явуулсан байдаг.  2024 оны сонгуулийн хувьд  жагсаалтын нэрс ихээхэн анхаарал татаж байв. Тухайлбал, нам, эвслүүд салбар, салбарын мэргэжилтэн, залуучууд, эмэгтэйчүүдийг багтааснаар онцлог байв. МАН-ын тухайд өндөр боловсролтой, хөгжлийн бэрхшээлтэй буюу нийгмийн зорилтот бүлэгт ач холбогдол өгч байсан бол АН танил болсон улстөрчдөөсөө гадна залуу үеийн төлөөллийг багтаасан байдаг. ХҮН намын жагсаалтад олон жилийн туршлагатай мэргэжилтнүүд нэрлэгдээд байсан юм.

Ямартай ч 2026 он эхлэхтэй зэрэгцэн улс төрийн намууд ирэх сонгуулийн тоглоомын дүрмээ анхнаасаа дэлгээд эхэллээ.   Намын дүрэм, журам, удирдах баг, бодлогын түвшин өөрчлөгдсөн тун сонирхолтой сунгаа болох бололтой. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 27. МЯГМАР ГАРАГ. № 17 (7759)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21