АН-ын залуус “ах нар”-тайгаа өрсөлдөхөөр бэлдээд эхэлжээ

2026-01-26
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ГАРЬД

 

Ардчиллын төлөөх намууд тусдаа байхдаа 1992-1996 оны хооронд, АН-ыг байгуулснаас хойш 2012-2016 оны хооронд, түүхэндээ хоёр удаа УИХ-ын сонгуульд ялж, засгийн эрхийг барьж байв. Ер нь, “…АН яагаад ялдаггүй вэ” гэдгийг улстөрчид, судлаачид янз бүрээр тайлбарладаг. Дийлэнх нь “…АН-ын нэг онцлог бол фракцуудынх нь үл ойлголцол намаа задарч бутартал халуурдаг. Энэ нь, АН байгуулагдахдаа олон намаас бүрдсэнтэй холбоотой” гэдэг. АН яахын аргагүй олон фракцаас бүрддэг. УИХ-ын 2016 оны сонгуулийн ялагдлаас хойшх үл ойлголцол нь хэдэн жилийн турш үргэлжилж, туйлдаа хүрсэн. Улмаар, 2021-2023 оны хооронд албан ёсоор намын даргагүй, тамгагүй, албан бусаар намын хоёр дарга, хоёр тамгатай болж байв. Үүгээрээ, энэ нам ялалтын амттай, ялагдлын гашууныг мэдэхийн дээдээр мэднэ. Тэр утгаараа, АН-ын хувьд Ерөнхийлөгчийн 2027 оны сонгууль, УИХ-ын 2028 оны сонгууль маш чухал юм. Гэхдээ, эдгээр сонгуульд ялах цикль нь ч таарч, тийм улс төрийн боломж ч тохиогоод байна. Тиймээс, АН-ын дарга О.Цогтгэрэл маш том хариуцлага үүрсэн. Гэвч, дотоод эв зүйгээ олж, улс төр хийх дээр өнөөдөр ч баахан тааруу хэвээр л байгаа бололтой. Сүүлд, АН-ын дэргэдэх Бодлогын судалгааны хүрээлэнгийн удирдлага, бүтцийг томилгооны араас нэлээд хэл ам болж байгаа харагдав.

Уг нь, 2023 онд Лу.Гантөмөр албан ёсоор АН-ын дарга болж, тархай бутархай явсан тус намынхан нийлж авсан. Намын даргын албан тушаалыг О.Цогтгэрэл 2025 оны намар авч, сая 2026 он гараад Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн. Мөн, түүнтэй хамт намынх нь Үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгыг бүртгэж авсан. Түүгээр АН бүхэлдээ ротац хийх болж байгаа юм. Үндсэндээ, намын даргаас бусад албан тушаал, намын нэгжүүд бүрэлдэхүүнээрээ өөрчлөгдөнө. Түүнчлэн, шинэ Үндсэн дүрмээрээ “…АН-ын гишүүн хэн байх ёстой вэ” гэдэг хатуу болзол шалгуурууд тавьсан байна. Ер нь олон том гэж болохоор өөрчлөлтүүд оржээ. АН-ын дарга О.Цогтгэрэл Улсын дээд шүүх бүртгэл хийсний дараа хэвлэлийн бага хурал хийж “…АН дотоод зохион байгуулалтаа өөрчлөхөөр бэлтгэлээ хангасан” хэмээн мэдэгдсэн. Хуваарийн дагуу энэ хаваржин зунжин өөрчлөлт хийх юм байна. Харин үүнд нь АН-ын гишүүд бэлэн үү. Ингэж асуухаар үйл явдал АН-ын дотоодод үүсжээ. “…Хэдийгээр АН-ын Үндсэн дүрэм сайтар боловсруулагдаж баталгаажиж байгаа ч зарим гол шийдвэрүүд түүний нөлөөгүйгээр гарах магадлалтай” хэмээн тус намынхан ярьж байна. Тодруулбал, хариугүй тулаад ирсэн Ерөнхийлөгчийн сонгуульд хэн нэр дэвших вэ. Намын гол бодлого, зангилаа дээр суух генсекийн албан тушаал хэнд очих вэ. За тэгээд, Улс төрийн зөвлөл, ҮБХ, аймаг, нийслэлийн намын хороо, эмэгтэйчүүд, залуучуудын байгууллага гээд бүтцийн бүхий л байгууллагынхаа томилгоо руу анзаараад эхэлжээ. Дахиад л өнөөх фракц бүлгээрээ энд тэнд хурал уулзалт хийгээд эхэлсэн байна. АН-ынхны тухайд хамгийн эхэнд “…Генсек хэн байх вэ” гэдэг дээр ихэд анхаарч байгаа аж. Яагаад гэвэл, АН-ын үе үеийн улстөрчид генсект өрсөлдөхөөр зэхэж, нэр бүхий “ах нар” нь улс төрийн тохироогоор томилогдчих гээд байгаа тухай яриа хөөрөө гарчээ. Гэхдээ, АН-ын фракцуудын олонх нь “…Нэгэнт шинэ Үндсэн дүрэм хэрэгжиж эхэлж байна. Түүндээ, мөн цаг үетэйгээ нийцсэн сонголт байх ёстой. Тиймээс, энэ удаад генсекийн албан тушаалд залуусаасаа гаргаж ирэх нь ононо. Тэд намын даргад хань болж, ачаа үүрэх ёстой” гэж үзжээ. Энэ хүрээнд АН-ын томоохон фракцуудын хурал уулзалтаар АН-ын ҮБХ-ны гишүүн, Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага, мэдээллийн болон цахим төлбөр тооцооны систем нэвтрүүлсэн “Улаанбаатар смарт карт” ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Мөнхболор, АН-ын Улс төрийн зөвлөлийн гишүүн, ҮБХ-ны гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөх М.Чимэддорж хоёрын нэр нэлээд яригдсан байна. Тэд ч “…Өрсөлдөнө” гэж мэдэгдсэн бололтой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 26. ДАВАА ГАРАГ. № 16 (7758)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
“Зуны Давос” чуулган Монгол Улсад хөрөнгө оруулалт татах боломж бүрдүүлж байна

Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн форумын 17 дахь удаагийн “Шинэ манлайлагчдын уулзалт” буюу “Зуны Давос” чуулганы албан ёсны нээлтийн нэгдсэн /2026.06.24/ хуралдаанд оролцов.

8 цаг 2 мин
ҮХЦ-ийн гишүүнээр Ж.Сүхбаатар, Г.Эрдэнэбат нарыг томилуулах саналыг хэлэлцүүлэхээр ТББХ-нд УИХ-ын дарга хүргүүлжээ

ҮХЦ-ийн гишүүнээр Ж.Сүхбаатар, Г.Эрдэнэбат нарыг томилуулах саналыг хэлэлцүүлэхээр ТББХ-нд УИХ-ын дарга хүргүүлжээ

8 цаг 6 мин
А.Даваажаргал: Долоодугаар сарын 16, 17-нд ажилтан албан хаагчдаа амраахыг хувийн хэвшлийн байгууллагуудад уриалж байна

А.Даваажаргал: Долоодугаар сарын 16, 17-нд ажилтан албан хаагчдаа амраахыг хувийн хэвшлийн байгууллагуудад уриалж байна

8 цаг 9 мин
Цэргийн ёслолын жагсаалыг зэвсэг техниктэй буюу бүрэн дэлгэмэл хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газрын шийдвэрээр долдугаар сарын 10-ны өдөр буюу Төрийн далбааны өдрөөр болох цэргийн ёслолын жагсаалыг зэвсэг техниктэй буюу бүрэн дэлгэмэл хийхээр болсон

8 цаг 15 мин
Та нарын тарих тэрбум модонд бидний тарих нэг мод нэмэр

6-р сарын 20-ны өдөр Хятадын Төв Радио Телевизийн Улаанбаатар дахь студи

14 цаг 2 мин
Сонсгол: Хоёр жилийн өмнө батлагдсан Малчны тухай хуулийн хэрэгжилт 20 хувьтай байна

Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Малчны тухай хуулийн хуулийн хэр

18 цаг 24 мин
Б.Бат-Эрдэнийн Ойн тухай хууль ойд халгаатай, өөрт нь ч халтай

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн санаачилж өргөн барьсан Ойн тухай хууль маргаан дагуулаад байна. Уг нь тэрээр Байгаль орчны сайдаар ажиллаж байсан. Гэхдээ санаачилсан хууль нь байгаль орчин, тэр дундаа ойн эсрэг хууль болсон талаар энэ чиглэлээр судалгаа шинжилгээ хийдэг, төрийн захиргааны үүргийг хэрэгжүүлдэг, үйл ажиллагаа явуулдаг хүмүүс хэлж эсэрг

18 цаг 24 мин
Малчны тухай хуулийн сонсгол болж байна

Малчны тухай хуулийн сонсгол болж байна

Уржигдар 15 цаг 03 мин
Оюу толгойн гэрээг залилангийн шинжтэй гэж үзэн, хуулийн байгууллагад хандлаа

Оюу толгойн гэрээ нь Ашигт малтмалын тухай хууль болон бусад хууль тогтоомж, улмаар Монгол Улсын Үндсэн

Уржигдар 13 цаг 05 мин
Баримтын хайрцаг: Ираны цөмийн хөтөлбөр: АНУ-ын дэмжлэгтэй төслөөс дайн өдөөх хүртэл

Ираны цөмийн хөтөлбөр нь Барууны дэмжлэгтэйгээр эхэлсэн боловч АНУ-Ираны хооронд олон арван жилийн хурц

Уржигдар 06 цаг 00 мин