Х.Булгантуяаг Д.Үүрийнтуяагаар солих уу

2026-01-26
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

 

МАН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагын ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяаг томилохоор тохирчээ.  Дөрвөн жилд нэг удаа болдог холбооны  ерөнхийлөгчийн сунгаа тун удахгүй болно. Одоогийн ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Х.Булгантуяа ажиллаж байгаа.  Түүний хувьд УИХ-ын дэд даргаар ажиллахдаа Үндсэн хууль зөрчсөн асуудлаар яллагдагчаар татагдаж хуулийн байгууллагад шалгагдаж байгаа. Түүний гишүүний бүрэн эрхийг нь хүртэл түдгэлзүүлэх яриа гарсан.  Тэгэхээр Х.Булгантуяа МАН-ын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчийн ажлаа өгөх нь ойлгомжтой.  Түүний “халаа”-г Д.Үүрийнтуяа ямар ч өрсөлдөгчгүйгээр  авах нь ч  тодорхой байна.  Х.Булгантуяагийн хувьд өдгөө гурав дахь жилдээ ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа бөгөөд Л.Оюун-Эрдэнийг МАН-ын дарга байхад сонгогдсон. Ер нь   МАН дотор эрх мэдлийн шилжилт явагдахад эмэгтэйчүүдийн холбооны удирдлага нь солигддог дүрэмтэй.    Д.Үүрийнтуяагийн тухайд хойд бүсээс УИХ-д нэр дэвшин сонгогдсон байдаг.  Д.Амарбаясгаланг УИХ-ын даргаас огцруулах акцад тэр нэлээд идэвхтэй оролцож харагдсан.  2003 онд ХААИС-ийг маркетингийн менежер, эдийн засагч мэргэжлээр дүүргэсэн түүнийг “Эрдэнэт”-ийн захирал асан Б.Бадамсүрэнгийн дэмжлэгээр улс төрд хөл тавьсан гэдэг. Угаасаа салгаж ойлгоход амаргүй.  Яагаад гэхээр Б.Бадамсүрэнг “Эрдэнэт” үйлдвэрт эрх мэдэлтэй байхаас эхлээд л Д.Үүрийнтуяа тус үйлдвэрийн “санхүү”-г атгаж ирсэн байдаг.  Намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллага гэдэг цэвэр хөрөнгө, мөнгө босгох ажил байдаг.   Энэ холбооны идэвхтэй гишүүн байхын тулд долоон сая гаруй төгрөг төлж ордог гэдэг нь ч үнэн байх.  Тэр ч утгаараа Д.Үүрийнтуяа гишүүн эмэгтэйчүүдийн байгууллагыг  түүртэлгүй авч явах бололтой.  Сонирхуулахад,  УИХ-ын гишүүн Д.Үүрийн туяа “Сод Монгол” групп,  УИХ-ын гишүүн Х.Булгантуяа “Петровис” ХХК-ийн удирдлагын багт ажилласан байсан билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 26. ДАВАА ГАРАГ. № 16 (7758)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Энэ Үүрийнтуяа гэж хүүхэн Эрдэнэтэд бас л асуудалтай байсан санагдана.
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21