Б.Чойжилсүрэнг “буцаах” цаг нь болжээ

2026-01-22
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.ОЧИР

 

Засгийн газар бол танхимын зарчмаар ажилладаг. Нэг сайдынх нь “эвэр” доргиход нөгөөдүүлийнх нь хамт доргидог. Өөрөөр хэлбэл, аль нэг салбарт “гал” гарвал Засгийн газар тэр чигээрээ шатаж ч мэднэ. Тийм онцлогтой. Тэр утгаараа, бас Үндсэн хуулийн зарчмаар Ерөнхий сайд Засгийн газрын сайд нарыг томилж, томилогдсон сайд нар нэг гарт зангидагдаж ажилладаг. Тиймээс, Засгийн газрын сайд бүхэн “гал атгах” зориг, чадал гаргах шаардлагатай болдог. Эдгээрийг тоочсоны учир нь, зарим нэг сайдын хариуцсан салбар Засгийн газартаа таагүй дүн авчрах шинжтэй болоод эхэллээ. Хэдэн сарын өмнөөс шатахуун тасарч, Засгийн газар баахан баалуулсан. Гэтэл тэр нь Уул уурхайн сайдын шууд хариуцчих ажил байгаад байдаг. Тэдний эхэнд эрчим хүчний салбарыг хэлж болохоор байна. Сайд ч гэхгүйгээр АМГТГ-ын даргын хийх ажил байгаа юм. Өчигдөр, уржигдраас цахилгааны асуудал босож ирлээ. “ТЭЦ-4”-т гарсан эвдрэл доголдлоос үүдэлтэй хот даяар хэдэн цагийн туршид цахилгаан тасрав. Үүнээс өмнө, өнгөрсөн жил “ТЭЦ-3”-т дэлбэрэлт болж, улс томоохон хохирол амссан. Энэ бүгд “...Цахилгаан эрчим хүч бол яалт ч үгүй монгол хүн бүрийн хоолой дээрх яс юм байна” гэдгийг. Уг нь, бид өдөр бүр хэвлэл, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээгээр улсын хөгжил хэмээх олон арван тоо баримт, өсөл хөгжилтийн тухай сонсдог. Гэвч, өнөөдрийн Монгол Улс, монгол хүний хөгжил шатахуунгүй бол явгарч, цахилгаангүй бол хээр хонох хэмжээнд л байна. Ядахад, алийг нь ч эндээ үйлдвэрлэдэг болоогүй нь гачлантай. Тэднийгээ импортолж чадаад байвал амьдрал сайхан, чадахаа болих юм бол сөнөж байгаа юм даг уу даа.

Ер нь бол, “...Аль салбарт хэн хариуцвал хөгжүүлж дэвшүүлэх вэ, адаглаад хэн асуудалгүй аваад явах вэ” гэдэг дээр нарийн тооцоотой томилгоо хийхгүйгээс дээрх мэтээр салбараа “сөнөөх” хэмжээнд аваачаад байх шинжтэй. Лав л, эрчим хүчний салбар бол тийм болоод явчихлаа. Сайд нь Б.Чойжилсүрэн л дээ. “...Яг юу бүтээсэн бэ” гэхээр хариулт маруухан ч ахин дахин сайдаар томилогддог хэдхэн хүн УИХ-д бий. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн байдаг. Тэрээр, 2016-2017 онд Ж.Эрдэнэбатын Засгийн газарт Сангийн сайдаар ажилласан. Хоёр дахь удаагаа, 2022 онд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын Эрчим хүчний сайдаар томилогдсон. Тэгэхдээ Н.Тавинбэхийг сайдаас нь “мөргөж” суудалд нь сууж байв.

Б.Чойжилсүрэн анх Эрчим хүчний сайд болоод л олон нийтэд өгч байгаа мэдээлэл нь даапаалаад байгаа, эсвэл үнэнээ яриад “хоёр гараа өргөөд” байгаагийн аль нь мэдэгдэхгүй зүйл ярьж эхэлсэн. “...Утааны асуудлыг салхинд найдаж байна” гэнэ. “...Энэ өвөл цахилгаан таслахаас өөр аргагүй” гэж мэдэгдэнэ. Тэгэх бүрт нь “...Энэ маань үнэнээ л хэлж байна. Ийм л хээгүй хүн дээ” гэцгээгээд өнгөрдөг. Тэр алдаа байсан бололтой. Тэрээр эрчим хүчний салбарыг удирдлагаар хангаж чадахгүй л байгаа бололтой. Ойрхны жишээнүүд болохоор, “ТЭЦ-3”-ын дэлбэрэлт, “ТЭЦ-4”-ийн эвдрэл байна. Ийм гэнэтийн зүйл тохиолдож болох ч түүнийг түргэн хугацаанд “эмчилж” чадаж байвал түүгээр удирдлагын чадамж, үнэлэмж тодорхойлогдох учиртай. Түүнчлэн, өнөөдөр, эрчим хүчний салбартай холбоотой өөр бусад болох болохгүй асуудал мундахгүй их байна. Эрчим хүчний салбарын удирдах албан тушаалтнууд авлига, албан тушаалын асуудалд холбогджээ. АТГ-аас 3-4-өөр нь саатуулан шалгаж байна. Зарим эх сурвалжуудын мэдээллээс харахад, тэд эрчим хүчний салбарынхаа төсөл, ажилтай холбоотой л ийм асуудалд холбогдсон бололтой байна. Б.Чойжилсүрэн сайд өөрөө ч “энхийн цагаан тагтаа” биш гэгддэг. Өөртөө цахилгаан станц барьж байгаа дуулианд холбогдсон. Мөн, эрчим хүчний мөнгө дамждаг нэг үйлчилгээний байгууллагыг хувьчилж авахаар зэхээд байгаа нь дуулдаад удсан. Үнэндээ, Б.Чойжилсүрэнгийн Эрчим хүчний сайдаар ажилласан жилүүдэд “...Эрчим хүчний реформ” гэж тархи, цээжинд тарни мэт цээжлэгдтэлээ яригдсан. Юун реформ, цахилгааны үнийг өндөр тарифаар тогтоогоод ч өнөө маргаашаа хангаж чадах эсэхээ мэдэхгүй салбарын яам, салбарын сайдтай байж шүү дээ. Тиймээс, Б.Чойжилсүрэнг “буцаах” цаг нь болсон бололтой. Ер нь тэгээд шахаад шахаад шимгүй, найдаад найдаад нэмэргүй болсон ийм улстөрчдийг ахин дахин сайдаар томилж тамлаад байх нь хэр оновчтой байдаг юм бол доо. Уг нь,  Ерөнхий сайд өөрөө багаа, танхимаа бүрдүүлэх ёстой. Тэгж гэмээнэ, галтай салбарт санаа зовохгүй асуудлыг улсын хэмжээгээр нь харж ажиллах боломжтой. Тэгээд ч, сайдыг томилох, чөлөөлөх буюу”...Аль яаманд хэн тохирох вэ” гэдгийг сонгох бүрэн эрх нь өнөөдөр Үндсэн хуулиар Ерөнхий сайд Г.Занданшатарын гарт байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 22. ПҮРЭВ ГАРАГ. № 14 (7756)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
эрчим хүчний салбар гэдэг бол дурын хэн нэгэн айлын эрх хүүхэд попорч *од* болохдоо ашигладаг сэдэв биш гэдэгийг 1,5 саяуулаа мэдэрч бн, айл бүрийн гал тогоотой хүний амь настай шууд холбогддог асуудал билээ,
Эрчим хүчний эрлэгийн элч чойжидсүрэн чөмөгөө хага ташуулсан монголын эрчим.
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21