“…Стратегийн ордуудын талаарх саналаа намрын чуулганд танилцуулна” гэсэн УИХ-ын ажлын хэсэг “сураггүй” болжээ

2026-01-15
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ОЧИР

 

Одоогоос гурван жил гаруйхны өмнө, 2022 оны сүүлчээр Монгол Улс тэр чигтээ стратегийн ордуудын хуваарилалт, Үндэсний баялгийн сангаар “амьсгалж” байв. Тэр нь, хэсэг үргэлжилсэн. Энэ талаар, өнгөрсөн 2025 оны дунд үеэс хойш ярьж сөхөх нь эрс багассан. Өдгөө таг чиг болжээ.

Уг нь, өнгөрсөн жил “…Оюу толгой, Тавантолгой, Цагаан суварга, Асгатын ашигт малтмалын ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээ юу болж байна вэ. Лав Оюу толгойн гурван лиценз бүхий  талбай “Онтре”-д үлдчихжээ. Ухаахудагийг Тавантолгойгоос хууль бусаар тасдаж авсан байна. Тиймээс стратегийн ордуудыг нийтэд ашигтай, хүртээмжтэй хэрхэн эзэмших вэ” гэдэг зүйл нэлээд хүчтэй яригдсан. Улмаар, УИХ-ын даргын 2025 оны тавдугаар сарын 8-ны захирамжаар Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолын 4 дэх заалтын хэрэгжилттэй танилцаж санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Захирамж гарсны маргааш УИХ-ын  гишүүн, тус ажлын хэсгийн ахлагч П.Мөнхтулга “…Бид мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх чиглэлээр холбогдох байгууллага, албан тушаалтан, мэргэжлийн хүмүүсийг татан оролцуулж мэдээлэл судалгаа гаргуулан дүн шинжилгээ хийх ажлыг зохион байгуулж, холбогдох  санал, дүгнэлтээ гаргана. Үүгээр цаашид авах арга хэмжээний талаарх санал шийдвэрийн төсөл боловсруулна. Түүнийгээ УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы хугацаанд танилцуулах үүрэгтэй ажиллана” хэмээж байв. Мөн, тэрээр үүнээс сар гаруйн дараа хэвлэлд “…Оюу толгойн гэрээг ашигтай хийж болоогүй юм байх даа. Монголын тухайн үеийн улстөрчид, мэргэжилтнүүд үндэстэн дамнасан корпорацтай мэдлэгийн хувьд тулж барахгүй байсан юм бол яагаад гаднын шинжээчдийг авч ажиллуулж болоогүй юм бол. Яагаад 2039 он хүртэл монголчуудад ээлгүй ХОГ баталчихав. Дараа нь Ухаахудагийн асуудал байна. Яагаад нийт баялгийн 30 гаруй хувь нь УИХ-ын тогтоол, Засгийн газрын шийдвэргүйгээр хувийн компанид оччихов. Дээрээс нь Цагаан суваргын орд, Асгатын мөнгөний орд байна. Дахиад манай стратегийн 39 ордууд байна. “…Ямар ч байсан ашиглах боломжтой болсон энэ дөрвөн орд дээрээ зөв шийдвэр гаргая” гэж УИХ-ын даргад уламжлаад, хувь эзэмшлийг нь тогтоох ажлын хэсгийг байгуулж, ахлагчаар нь  ажиллаж байна. Одоо Монголын ард түмэн баялгийнхаа эзэн болно. Ухаахудагаа хууль ёсных нь дагуу төрийн эзэмшилд байх ёстойг нь тогтооно. Цагаан суварга дээр хэлэлцээр хийнэ. Оюу толгойн гэрээгээ ашигтай хувилбар руу оруулна. Асгатын мөнгөний ордыг ашиглаж эхлээд төр 100 хувь эзэмшиж, үүнийхээ баялгийг ард түмэндээ тэгш хуваарилах болно” гэж ярьсан. Гэвч, түүнээс хойш УИХ-ын гишүүн П.Мөнхтулгын ахалсан ажлын хэсэг албан ёсоор хуралдалгүй өнөөг хүрэв. Үүний зэрэгцээ, саналаа танилцуулахаар товлосон УИХ-ын 2025 оны намрын чуулган нь хаагаад 10 гаруй хонолоо. Үндсэндээ, тус ажлын хэсэг “сураггүй” болжээ. Гэтэл, УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулган есдүгээр сарын 15-наас арванхоёрдугаар сарын 31-нийг дуустал нийт 75 ажлын өдөр хуралдаж, 14 хууль, 37 тогтоолыг хэлэлцэн баталжээ. Энэ хугацаанд чуулганы нэгдсэн хуралдаан 36, байнгын хороод 111, дэд хороод 10, хянан шалгах түр хороо 13 удаа хуралдсан байна. УИХ-ын намрын чуулганы тайланд П.Мөнхтулга гишүүний ахалсан ажлын хэсгийн тухай ямар нэг мэдээлэл ороогүй байна. Түүнчлэн, УИХ-ын албан ёсны вэбсайт, бусад эх сурвалжуудад ч мэдээлэл алга. Гэхдээ “…Татан буугдсан” гэх шийдвэр гараагүй байх юм. Ажлын хэсэг хаачив?!

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 15. ПҮРЭВ ГАРАГ. № 9 (7751)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21