П.Дэлгэрнаран “гал”-аас зугтдаг бол ГЕГ руу зүглэхгүй байв

2026-01-09
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ГАРЬД

 

Гааль… Энэ нэр бараг л авлига гэдэг “үг”-тэй зоосны хоёр тал болтлоо хоршсон. Авлига хамгийн ихээр нүүрлэсэн байгууллагын жагсаалтад “айраг” алдалгүй олон жил болж байна. Хэн ч даргаар очоод авлигаас салдаггүй, ийм нэг газар байгаа юм. Сүүлдээ, 2022-2023 онд нүүрсний хулгайнууд илрэх үеэр баахан гаалийн байцаагч олон сая тонн нүүрсийг бүртгэлгүйгээр хил давуулсан асуудалд холбогдсон. Түүний дараа Засгийн газар цагдаагийн байгууллагад ЭЦГ, УМБГ-т Эдийн засгийн гэмт хэрэгтэй  мөрдөх хэлтэст мөрдөн байцаагчаас ЦЕГ-ын Тэргүүн дэд дарга хүртэл дэвшиж ажилласан цагдаагийн хурандаа Г.Отгонжаргалыг ГЕГ-ын даргаар томилсон. Гэвч, түүний удирдсан он жилүүдэд ГЕГ улсын төсвийн төлөвлөгөөт орлогоо бүрдүүлж чадахаа больсон. Ядахад, ГЕГ-ын төсөвт оруулах мөнгө жилээс жилд нэмэгдэж, түүнийг бүрдүүлж чадаагүй хувийн хэмжээ ч дагаад өсдөг болсон.

Мөн, гааль дахь авлигын асуудал улам гаарсан. Энэ талаар Ерөнхий сайд Г.Занданшатар 2025 оны арванхоёрдугаар сарын 5-нд Улаанбаатар хотын гаалийн газарт ажиллахдаа “…Гаалийн байгууллагад олон жил ужгирсан авлигын сүлжээ илрүүлж, 20 гаруй албан хаагч, 100 гаруй аж ахуйн нэгж хуурамч бүрдүүлэлтээр татвараас зайлсхийж байсныг тогтоолоо. Иймд Засгийн газар гаальд эрс шинэчлэл эхлүүлж, хүний оролцоогүй 100 хувь цахимжуулах, өндөр эрсдэлтэй байцаагчдыг яаралтай ротацид оруулах, ил тод байдлыг нэмэгдүүлэх, хариуцлагын тогтолцоог чангатгах хатуу арга хэмжээг авч байна. Төсвийн 1.6 их наядын алдагдлыг биелүүлж, “танилын бараа”, “онцгой шугам”-ыг бүрмөсөн халж, хууль тэгш үйлчлэх тогтолцоог бодитоор хэрэгжүүлэх зорилт тавилаа” гэж мэдэгдсэн юм.

Үүний дараа Р.Отгонжаргалыг чөлөөлсөн. Тэгээд сар шахам дэд даргаар нь даргын үүргийг гүйцэтгүүлж байгаад Засгийн газрын уржигдрын хуралдаанаар П.Дэлгэрнаранг ГЕГ-ын даргаар томиллоо. ГЕГ-ын шинэ даргад хамгийн түрүүнд энэ 2026 онд 8.4 их наяд төгрөг төсөвт төвлөрүүлэх үүрэг оногдож байна. Түүнчлэн Ерөнхий сайд Г.Занданшатарын зорилт болгосон “…Нэн түрүүнд хиймэл оюун ухаан ашиглан гаалийн бүрдүүлэлтийг хүний оролцоогүйгээр 100 хувь цахим болгох”, “…Албан тушаалын эрсдэл өндөртэй 50-70 байцаагчийг яаралтай ротацид оруулах”  зэрэг даалгаврыг хэрэгжүүлэх ажил П.Дэлгэрнарангийн өмнө байна. Эдгээрээс гадна, гаальд бугшсан “авлигын мафийн сүлжээ” байдаг. Сүүлийн үед “цагдаагийн мафи” ч гэх болжээ. Эдний хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох нь шинээр томилогдон очсон П.Дэлгэрнарангийн хийх ёстой бас нэг ажил юм. Энэ талаар гаалийн жирийн ажилтнууд “шүгэлдээд” эхэлсэн. Тэр тухай бид мэдээлж байсан. Гаальчид “…Ерөнхий сайд энэ мафитай улам нарийн, улам гүнзгий танилцах хэрэгтэй. Тэгвэл улсын төсөвт орох ёстой татвар яагаад сох дутдагийг олж харах болно” гэцгээсэн. Бас тэд “…ГЕГ-т цагдаагаас ирсэн удирдлагууд үүнийг улам өөхшүүлсэн”, “…Цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд ГЕГ-ын Зөрчилтэй тэмцэх газрын даргаар томилогдож ирсэн.

Өндөр насны тэтгэвэрт гарсан цагдаагийн хурандаа Ж.Баясгалан ГЕГ-ын Хүний нөөцийн хэлтсийн дарга болж ирээд томилгоо хийж суудаг болсон. Тусгай албанаас тэтгэвэрт гараад тусгай албанд ажиллаад байгаа нь хуулийн зөрчил биш үү” гэх зэрэг асуудлыг хөндсөн. Түүнээс гадна, гаалийн “унаган” бие бүрэлдэхүүн дотор олон жил “амьдарсан” үл бүтэх хүмүүсийн сүлжээ бас бий. Ийм хүмүүсээр Замын-Үүд дэх Гаалийн газрын дарга О.Цэенрэгзэн, Шивээхүрэн дэх Гаалийн дарга М.Өнөрбуян, Ховд аймгийн  Булган сум дахь Гаалийн газрын дарга О.Лхагва-Эрдэнэ нарыг нэрлэж, хууль хяналтын байгууллагад өгч шалгуулахаар зэхэж буйгаа хэлж байв. Бас, ГЕГ-ын өмнөх дарга нарын үлдээсэн “өв” буюу нэрээр нь овоглосон байцаагч, газар хэлтсийн дарга нараас бүрддэг сүлжээ өнөө хэр нь байдаг. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн “олон жил ужгирсан авлигын сүлжээ” ГЕГ-т бодитоор оршсоор байна. Ер нь бол, ГЕГ гэж ийм л хуулийн бус зүй тогтолтой болчихсон. Тэр утгаараа, хэрэв П.Дэлгэрнаран “гал”-аас зугтдаг бол ГЕГ руу зүглэхгүй байв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 9. БААСАН ГАРАГ. № 5 (7747)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Tina Angel
HIRE CERTIFIED AND GUARANTEED CRYPTO RECOVERY HACKER / GEO COORDINATES RECOVERY HACKER I’m here to bring you good news about GEO COORDINATES RECOVERY HACKER. My experience with these scammers came as a great shock to me. As someone who works in finance, I never thought I’d fall for a crypto mining scam. When I immediately lost my $516,000 worth of Crypto to a fraudulent investment platform, I began looking for a genuine crypto recovery agent who could assist me retrieve my lost crypto. I searched the web to find legitimate and genuine assets recovery personnel. After several searches I found GEO COORDINATES RECOVERY HACKER. I immediately contacted them and submitted all the transaction data. I have hired their services quite a number of times. They do all sorts of hackings, they are dedicated to helping individuals and organizations recover stolen cryptocurrencies and digital assets. Their team of expert cyber security specialists, cryptocurrency recovery specialists, and digital forensic analysts work tirelessly to track, recover, and secure your stolen assets. I’m truly thankful for their help in recovering all I lost. If you need their service too, here is their contact information. Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
амжилт хүсье
“Зуны Давос” чуулган Монгол Улсад хөрөнгө оруулалт татах боломж бүрдүүлж байна

Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн форумын 17 дахь удаагийн “Шинэ манлайлагчдын уулзалт” буюу “Зуны Давос” чуулганы албан ёсны нээлтийн нэгдсэн /2026.06.24/ хуралдаанд оролцов.

8 цаг 0 мин
ҮХЦ-ийн гишүүнээр Ж.Сүхбаатар, Г.Эрдэнэбат нарыг томилуулах саналыг хэлэлцүүлэхээр ТББХ-нд УИХ-ын дарга хүргүүлжээ

ҮХЦ-ийн гишүүнээр Ж.Сүхбаатар, Г.Эрдэнэбат нарыг томилуулах саналыг хэлэлцүүлэхээр ТББХ-нд УИХ-ын дарга хүргүүлжээ

8 цаг 5 мин
А.Даваажаргал: Долоодугаар сарын 16, 17-нд ажилтан албан хаагчдаа амраахыг хувийн хэвшлийн байгууллагуудад уриалж байна

А.Даваажаргал: Долоодугаар сарын 16, 17-нд ажилтан албан хаагчдаа амраахыг хувийн хэвшлийн байгууллагуудад уриалж байна

8 цаг 8 мин
Цэргийн ёслолын жагсаалыг зэвсэг техниктэй буюу бүрэн дэлгэмэл хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газрын шийдвэрээр долдугаар сарын 10-ны өдөр буюу Төрийн далбааны өдрөөр болох цэргийн ёслолын жагсаалыг зэвсэг техниктэй буюу бүрэн дэлгэмэл хийхээр болсон

8 цаг 13 мин
Та нарын тарих тэрбум модонд бидний тарих нэг мод нэмэр

6-р сарын 20-ны өдөр Хятадын Төв Радио Телевизийн Улаанбаатар дахь студи

14 цаг 1 мин
Сонсгол: Хоёр жилийн өмнө батлагдсан Малчны тухай хуулийн хэрэгжилт 20 хувьтай байна

Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Малчны тухай хуулийн хуулийн хэр

18 цаг 23 мин
Б.Бат-Эрдэнийн Ойн тухай хууль ойд халгаатай, өөрт нь ч халтай

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн санаачилж өргөн барьсан Ойн тухай хууль маргаан дагуулаад байна. Уг нь тэрээр Байгаль орчны сайдаар ажиллаж байсан. Гэхдээ санаачилсан хууль нь байгаль орчин, тэр дундаа ойн эсрэг хууль болсон талаар энэ чиглэлээр судалгаа шинжилгээ хийдэг, төрийн захиргааны үүргийг хэрэгжүүлдэг, үйл ажиллагаа явуулдаг хүмүүс хэлж эсэрг

18 цаг 23 мин
Малчны тухай хуулийн сонсгол болж байна

Малчны тухай хуулийн сонсгол болж байна

Уржигдар 15 цаг 03 мин
Оюу толгойн гэрээг залилангийн шинжтэй гэж үзэн, хуулийн байгууллагад хандлаа

Оюу толгойн гэрээ нь Ашигт малтмалын тухай хууль болон бусад хууль тогтоомж, улмаар Монгол Улсын Үндсэн

Уржигдар 13 цаг 05 мин
Баримтын хайрцаг: Ираны цөмийн хөтөлбөр: АНУ-ын дэмжлэгтэй төслөөс дайн өдөөх хүртэл

Ираны цөмийн хөтөлбөр нь Барууны дэмжлэгтэйгээр эхэлсэн боловч АНУ-Ираны хооронд олон арван жилийн хурц

Уржигдар 06 цаг 00 мин