Хаврын чуулганы халуун сэдвүүд юу байх вэ?

2026-01-09
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

Т.САЙХАН

 

2026 оны хаврын ээлжит чуулган ирэх гуравдугаар сарын 15-нд нээлтээ хийнэ.  Хаврын чуулган нээхтэй зэрэгцэн хаврын улс төр идэвхжиж эхэлдэг.  Тэгвэл ирэх хаврын чуулганы халуун галтай сэдвүүд юу байх тухай тоймлон хүргэе.

 

Өмч хувьчлал явуулах “дүрэм” тодорхой болно

Үндсэн хуулийн 6.2-т  заасны дагуу Засгийн газар шийдвэр гаргаж баялгийн сангийн үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор “Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяа руу “Эрдэнэт” үйлдвэр, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цемент шохойн үйлдвэр зэрэг компаниудыг шилжүүлсэн.  Улмаар төрийн өмчит компаниудын тодорхой хэсгийг хувьчлах шийдвэр гаргасан байдаг.  Хамгийн сүүлийн мэдээллээр 33 компанийг гурван бүлэгт хуваан хувьчлах асуудлыг хэлэлцэн баталжээ.  Үүнд нэмэлт хувьцаа гаргаж хөрөнгийн биржийн нээлттэй хувьцаанд оруулах 18 компани, шууд дуудлага худалдаагаар худалдаалагдах долоон кампанийн жагсаалт гаргажээ. Үлдсэн компаниудыг нь өөрчлөн байгуулах, нэгтгэн нийлүүлэх, татан буулгахаар оруулжээ.  Энэ ажил 2026-2028 оны хооронд хэрэгжих бөгөөд УИХ-ын хаврын чуулганаар үндсэн шаардлага, чиглэлийг батлах юм. Төрийн өмчит Монголын цахилгаан холбоо, Хөдөө аж ахуйн бирж, Үндэсний давхар даатгал,Монголын хөрөнгийн бирж, Хөдөө аж ахуйн корпораци, Шивээ овоо, Багануур, “МИАТ”, Төрийн банк, “Эрдэнэс Тавантолгой” ХК, Эрдэнэт үйлдвэр, “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ, Дулааны III цахилгаан станц, Дулааны IV цахилгаан станц, Эрдэнэтийн дулааны цахилгаан станц, Дорнод бүсийн эрчим хүчний систем, Дарханы дулааны цахилгаан станц, Амгалан дулааны станц зэрэг 18 хуулийн этгээдийн энгийн хувьцааг нэмж гарган, биржээр олон нийтэд нээлттэй худалдана. Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой Дулаан шарын гол, Цемент шохой, Монгол шуудан, Багануур дулааны станц, Налайхын дулаан станц, Хөвсгөл дулааны станц,  Ховд дулааны станц,  Улаангомын дулааны II станц ТӨХК зэрэг найман компанийн төрийн эзэмшлийн хувьцааг худалдахаар төлөвлөсөн байна. Эрдэнэс монгол,  Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ, Мэдээлэл технологийн үндэсний парк, Автоимпекс,  Төвийн бүсийн хүнс, хөнгөн үйлдвэрлэл технологийн цогцолбор, Автозам засвар арчлалтын нэгтгэл зэрэг долоон төрийн өмчит хуулийн этгээдийг өөрчлөн зохион байгуулах, татан буулгах, нэгтгэх арга хэмжээ авч ажиллахаа зарлаад байгаа юм.

 

УИХ-ын тогтоолоор Монголын эрх ашгийг хангуулж чадах уу?

Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх зорилгоор УИХ-ын Хянан шалгах түр хороо байгуулж, тогтоол батлуулсан.  Түр хороо Оюутолгойн хөрөнгө оруулалтын болон хувь нийлүүлэгчдийн гэрээ Монгол Улсын эрх ашигт бүрэн нийцээгүй, ногдол ашиг авах хугацаа хойшилсон, зардал хэтэрснээс өгөөж эрс буурсан, шийдвэр гаргах түвшинд Монголын талын оролцоо бодитой хангагдаагүй, ил тод бус гэсэн дүгнэлт гаргасан. Улмаар УИХ-аас баталсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн тусгай шалгалт, нээлттэй сонсголын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тогтоолыг хэрэгжүүлэх алхмуудыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд “Оюутолгой” ХХК, хөрөнгө оруулагч “Рио Тинто” группийн удирдлагуудад хандахаар болжээ.

УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс Засгийн газраас томилсон Оюутолгойн хөрөнгө оруулагчидтай хийж буй хэлэлцээрийн Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг шинэчилсэн байна.  Оюутолгойн гэрээний нөхцөлийг Монгол Улсын эрх ашигт нийцүүлэх, 34 хувийн ногдол ашиг авах хугацааг тодорхой болгож, хувьцаа эзэмшигчид эрх тэгш байх зарчмаар үр ашиг хүртэх нөхцөлийг бүрдүүлэх, санхүүгийн тайлан, зардлыг ил тод, нээлттэй болгох, хөндлөнгийн аудит оруулах, шийдвэр гаргах түвшинд Монголын талын оролцоог бодитоор хангах, төслийн зардал, санхүүжилтэд УИХ-ын хяналтыг хангах зэрэг тодорхой асуудлуудыг хөндөж, тус төслийн хөрөнгө оруулагчтай хийж буй хэлэлцээрийн хүрээнд шийдвэрлэх талаар “Оюутолгой” ХХК, “Рио Тинто” группийн удирдлагуудад хандахаар болжээ. Энэ нь хаврын улс төрийн бас нэг  чухал сэдэв байх нь.

 

Хоёр ч хянан шалгах сонсгол болж  магадгүй байна

Харбины төмөр замын гэрээг гуравдагч тал байхгүй буюу гаднын хөрөнгө оруулагчгүйгээр хоёр улсын Засгийн газар хооронд шууд гэрээ хийсэн нь ил тод байдал алдагдсан байж болзошгүй гэдэг асуудал улс төрийн хүрээнд яригдаж байгаа. Иймээс уг гэрээг ил тод болгох нууцын зэрэглэлээс гаргах асуудлаар Хянан шалгах түр хороог байгуулах санаачилгыг зарим гишүүн гаргасан юм.  УИХ-ын Ж.Ганбат, Ж.Баярмаа нар 16 жилийн турш 50 хэдэн ам.доллараар Хятадад нүүрсээ зарах гэрээ яагаад хийснийг ил тод болгох ёстой гэсэн байр суурь илэрхийлсэн.  Тэдний санаачилсан Харбины гэрээг хянан шалгах түр хороог одоогоор байгуулах эсэхийг хаврын чуулганаар шийднэ. Мөн УИХ-ын гишүүн Э.Болормаа нарын гишүүд Нийгмийн даатгалын сангийн үйл ажиллагаанд парламентын хяналтыг хэрэгжүүлэх, санхүүгийн удирдлага, хяналтын тогтолцооны хэрэгжилт, ил тод байдал, үр ашигтай байдлыг үнэлэх, бодит нөхцөл байдлыг тодорхойлох зорилгоор Хянан шалгах түр хороо байгуулахаар саналаа УИХ-ын даргад өргөн бариад байгаа билээ.  Тэгэхээр хаврын чуулганы хугацаанд хоёр ч хянан шалгах сонсгол болж магадгүй байна.

 

“Чөлөөлье” санаачилгын хүрээнд Зөвшөөрлийн хуулийг батлуулна

УИХ-ын дарга Н.Учрал “2026 оны хаврын ээлжит чуулган иргэнээ хүнд суртал, хууль журмын чөдөр тушаа, төрийн зуршлыг халж, хувийн хэвшлээ чөлөөлөх, бизнес, хөрөнгө оруулалтын эрх зүйн эрүүл цэвэр үндэс хөрсийг суулгах хаврын тариалалтын өдрүүд байх болно” хэмээн зарласан.  Мөн тэрээр захирамж гарган, “Чөлөөлье” санаачилга боловсруулан дэвшүүлж, Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан билээ.  Ирэх хаврын чуулганаар хэлэлцэх энэ хуулиар зөвшөөрөл нэртэй ч хориглолт, авилгын хөрс тэжээл болж, хүний хүслийг хяссан хүнд суртлын хана хэрэм, шат дамжлага, зүс нэрээ өөрчилсөн элдэв төрлийн саад тээгийг нэг мөр хуульчлан цэвэрлэхийг зорьж байгаа юм. Хориглоогүй бол зөвшөөрөгдөж, 30 гаруй үйл ажиллагааг төрийн шийдвэрийг хүлээлгүй шууд мэдэгдээд эхлэх эрхийг хуулиар нээхээр болсон билээ.

 

Эдийн засгийн эрх чөлөөг баталгаажуулна

Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцэнэ. Олон улсын нөхцөл байдал, технологи, хиймэл оюуны өндөр хурдтай хөгжлийн эрин үед цаг үеэсээ хоцрохгүй байх, салбар дундын хуулиуд гарах хэрэгцээ шаардлага тухай бүрд үүсэж байгаа хэмээн үзжээ.  Хуулиар бизнесийн эрх зүйн харилцааны чухал дэд бүтэц болох дампуурлын буюу төлбөрийн чадваргүйдлийн асуудлыг үр дүнтэй зохицуулж, хөрөнгө оруулагчид, зээлдүүлэгчдийн итгэлийг хамгаалах, эрсдэлийг бууруулж, урьдчилан сэргийлэх, дахин хөрөнгөжүүлэх, бүтцийн өөрчлөлт хийх, санхүү, зах зээлийн харилцааны ил тод байдал, хариуцлагыг дээшлүүлэх, хуулийн хүрээнд “өр төлбөрөөс” чөлөөлөх юм. Төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх зарчмыг бид хатуу баримтлах ёстой. Үүний тулд эрх зүйн орчныг бүрдүүлж, зах зээлд оролцогчдод “тоглоомын дүрэм”-ийг тодорхой, ойлгомжтой болгох шаардлагатай гэж үзэж хуулийн төслийг Эдийн засгийн хөгжлийн асуудал эрхэлсэн Шадар сайд Ж.Энхбаяр өргөн бариад байгаа юм.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 9. БААСАН ГАРАГ. № 5 (7747)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Tina
HIRE CERTIFIED AND GUARANTEED CRYPTO RECOVERY HACKER / GEO COORDINATES RECOVERY HACKER I’m here to bring you good news about GEO COORDINATES RECOVERY HACKER. My experience with these scammers came as a great shock to me. As someone who works in finance, I never thought I’d fall for a crypto mining scam. When I immediately lost my $516,000 worth of Crypto to a fraudulent investment platform, I began looking for a genuine crypto recovery agent who could assist me retrieve my lost crypto. I searched the web to find legitimate and genuine assets recovery personnel. After several searches I found GEO COORDINATES RECOVERY HACKER. I immediately contacted them and submitted all the transaction data. I have hired their services quite a number of times. They do all sorts of hackings, they are dedicated to helping individuals and organizations recover stolen cryptocurrencies and digital assets. Their team of expert cyber security specialists, cryptocurrency recovery specialists, and digital forensic analysts work tirelessly to track, recover, and secure your stolen assets. I’m truly thankful for their help in recovering all I lost. If you need their service too, here is their contact information. Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
Т.Аюурсайхан: Л.Оюун-Эрдэнэ намайг хилсээр ялуулсан, Г.Занданшатар Ерөнхий сайдын авлигын эсрэг тэмцлийг дэмжиж ажиллана

Т.Аюурсайхан: Л.Оюун-Эрдэнэ намайг хилсээр ялуулсан, Г.Занданшатар Ерөнхий сайдын авлигын эсрэг тэмцлийг дэмжиж ажиллана

27 мин
Д.Амарбаясгалан: Хил хязгаар давж, хэлсдүүлэн гүтгэж, хэлмэгдүүлэн шахахыг тэвчин хүлцэхгүй

Д.Амарбаясгалан: Хил хязгаар давж, хэлсдүүлэн гүтгэж, хэлмэгдүүлэн шахахыг тэвчин хүлцэхгүй

50 мин
Д.Амарбаясгалан явж, Ж.Мөнхбат ирэв

Эрх баригч нам өнөөдөр бага хурлаа хийж морь жилийн улс төрөө эхлүүллээ. Бага хур

Уржигдар 18 цаг 26 мин
Фото: МАН-ын бага хурал

Фото: МАН-ын бага хурал

Уржигдар 16 цаг 24 мин
Г.Занданшатар: Монголын эдийн засаг зөв чиглэлд, зөв голдиролдоо орж байна

Г.Занданшатар: Монголын эдийн засаг зөв чиглэлд, зөв голдиролдоо орж байна

Уржигдар 13 цаг 35 мин
МАН-ын бага хурал: Д.Амарбаясгалан,Н.Тавинбэх, Х.Булгантуяа, А.Амундраа нарыг МАН-ын гишүүнчлэлээс түдгэлзүүлнэ

Д.Амарбаясгалан,Н.Тавинбэх, Х.Булгантуяа, А.Амундраа нарыг МАН-ын гишүүнчлэлээс түдгэлзүүлнэ

Уржигдар 13 цаг 13 мин
МАН-ын дарга Н.Учралын илтгэл бүрэн эхээрээ

МАН-ын дарга Н.Учралын илтгэл бүрэн эхээрээ

Уржигдар 13 цаг 05 мин
МАН-ын Бага хурлаар долоон асуудал хэлэлцэнэ

МАН-ын Бага хурлаар долоон асуудал хэлэлцэнэ

Уржигдар 11 цаг 53 мин
Н.Тавинбэхийг суллажээ

Н.Тавинбэхийг суллажээ

Уржигдар 11 цаг 22 мин
Хуулийн төсөл: Ёс зүйн зөрчил гаргасан гишүүнийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж, цэцийн шийдвэрээр эгүүлэн татдаг болно

Хуулийн төсөл: Ёс зүйн зөрчил гаргасан гишүүнийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж, цэцийн шийдвэрээр эгүүлэн татдаг болно

Уржигдар 11 цаг 05 мин