АНУ-Хятадын шинэ харилцааны төв нь худалдаа, Тайвань, хиймэл оюун болов

2026-05-18
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.НЯМСҮРЭН

 

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп технологийн томчуудаа дагуулан БНХАУ-д төрийн айлчлал хийж, Бээжин хотноо Хятадын дарга Ши Жиньпинтэй уулзлаа. Энэ нь дэлхийн хамгийн хүчирхэг хоёр гүрний удирдагчдын сүүлийн жилүүдэд болсон хамгийн анхаарал татсан дээд хэмжээний уулзалтуудын нэг болов.

Хоёр өдрийн айлчлалын бүрэлдэхүүнд Tesla-гийн Илон Маск, Apple-ийн Тим Күүк, Nvidia-ийн Женсен Хуан, BlackRock-ийн Ларри Финк, Blackstone-ийн Стивен Шварцман зэрэг АНУ-ын технологи, санхүү, үйлдвэрлэлийн салбарын хамгийн нөлөө бүхий бизнесийн удирдагчид багтсан нь анхаарал татав. Тиймээс ч энэ удаагийн айлчлал албан ёсны дипломат үр дүнгээс гадна бизнесийн томоохон хэлэлцээний эхлэл болов уу гэсэн хүлээлт айлчлалын бүрэлдэхүүнээс харагдаж байв.

Уулзалтын эхэнд Ши Жиньпин “Хятад, АНУ хамтын ажиллагаанаас хоёулаа хожно, харин сөргөлдөөнөөс хоёулаа хохирно” гэж мэдэгдсэн бол Доналд Трамп “Бид хамтарвал хийж чадахгүй зүйл бараг үгүй” хэмээн онцолсон.

Хоёр тал худалдааны дайн, Тайванийн асуудал, Ираны дайн, Ормузын хоолойн нөхцөл байдал, хиймэл оюун ухаан, өндөр технологийн өрсөлдөөн зэрэг дэлхийн хамгийн хурц сэдвүүдийг хэлэлцжээ. Ялангуяа AI технологи, хагас дамжуулагчийн өрсөлдөөн уулзалтын гол сэдвүүдийн нэг болов.

Трампын хамт Америкийн технологи, санхүүгийн хамгийн нөлөө бүхий бизнесийн удирдагчид Бээжинд ирсэн учир зарим талаар “AI Summit” хэмээн нэрлэж эхэлжээ.

Гэхдээ Nvidiaгийн хувьд ч, “Boeing”-ийн хувьд ч тодорхой шийдэлтэй үр дүн хараахан баталгаатай болоогүй байна. Бээжингийн хувьд дотоодын чипний үйлдвэрлэлээ дэмжихээ илүүтэй илэрхийлсэн гэсэн бол “Boeing”-гийн 200 онгоцны хэлэлцээ яригдсан ч Хятадын тал үүнийг бүрэн баталгаажуулаагүй байна.

Дэлхийн геополитикийн гол хоёр тоглогч Иран, болон Тайванийн асуудалд мөн л тохиролцоонд хүрч чадаагүй. Дипломат боловч хатуу байдлаар өөрсдийн байр суурийг илэрхийлсэн Трамп “Ормузын хоолой нээлттэй байх ёстой” гэж мэдэгдэн, Ираны асуудалд Бээжин нөлөөлөх боломжтой гэсэн. Харин Ши Жиньпин Тайванийн асуудлыг “Хятадын үндсэн ашиг сонирхлын цөм” хэмээн тодорхойлж Бээжин энэ асуудалд байр сууриа өөрчлөхгүй гэдгээ дахин сануулсан дохио болов.

Трамп, Ши Жиньпин нар хамгийн сүүлд 2017 онд Бээжинд төрийн айлчлалын хэмжээнд өргөн бүрэлдэхүүнтэй уулзаж байсан бөгөөд тухайн үед Хятадын хэвлэлүүд уг айлчлалыг “төрийн айлчлалаас давсан айлчлал” хэмээн нэрлэж байв. Харин энэ удаад хоёр талын уур амьсгал илүү болгоомжтой, стратегийн өрсөлдөөний өнгө аястай болсон нь ажиглагдав.

Манай сонин баасан гарагийн дугаартаа Трампын айлчлалын эхний өдрийг тоймлон нийтэлсэн. Тэгвэл хоёр орны удирдагчид ямар үр дүнд хүрсэн, айлчлалын хэлэлцсэн асуудлуудын өгөөж нь хаана ирэх вэ гэдгийг олон улсын хэвлэлүүд өөр өөрсдийнхөөрөө мэдээлж байгааг тоймлон хүргэж байна. Ерөнхий агуулгаар нь харахад Трампын айлчлал ч тодорхой тохиролцоо, хэлэлцээр бага байсан гэдэгт санал нэгджээ.

Уулзалтын үеэр Ши Жиньпин “Дэлхий Хятад, АНУ хоёрыг зэрэгцэн оршиход хангалттай том” хэмээн мэдэгдсэн нь олон улсын хэвлэлүүдийн онцолсон гол эшлэлүүдийн нэг болов.

Бээжингээс буцах үеэрээ Доналд Трамп Air Force One онгоцон дотор “Ормузын хоолой нээлттэй байх асуудал дээр Бээжинтэй ойлголцолд хүрсэн гэж онцолсон байна. Гэхдээ Хятадын тал үүнийг албан ёсоор баталгаажуулаагүй хэвээр байгаа юм.

Нью-Йорк Таймс  энэ удаагийн уулзалтыг “Доголсон аварга ба өсөн хүчирхэгжиж буй Хятад нүүр тулсан мөч” хэмээн дүрсэлжээ. Ираны дайн, эдийн засгийн дарамтаас шалтгаалан Вашингтоны байр суурь өмнөх жилүүдээс илүү болгоомжтой харагдаж байгааг тус сонин онцолсон байна.

TIME-ийн улаан дэвсгэртэй ковер нийтлэлд “Худалдаа, Тайвань, хиймэл оюун гурван зүйл АНУ-Хятадын шинэ харилцааны төв болсон” хэмээн дүгнэжээ.

Харин Aссошэйтэд Пресс агентлаг “хиймэл оюун, Иран, Тайвань, худалдааны асуудал нэг дор яригдсан “өндөр эрсдэлтэй уулзалт болсон” гэж дүгнэжээ. “The Guardian” хамгийн хурц буюу “Сүр ихтэй ч бодит үр дүн багатай байлаа” хэмээн дүгнэжээ. Өөрөөр хэлбэл, олон улсын хэвлэлүүдийн дүгнэлт ерөнхийдөө нэг цэг дээр огтлолцож байна. Улаан хивс, AI CEO-ууд, төрийн сүртэй ёслол дэлхийн анхаарлыг татсан ч Тайвань, AI чип, худалдааны дайн зэрэг гол асуудлууд дээр бодит үр дүн хараахан гарсангүй” хэмээж байна.

Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын үеэр дэлхийн хамгийн том геополитикийн асуудлууд яригдаж байсан ч Хятадын сошиал орчинд Elon Musk-ийн хүү Lil X-ийн барын дүрстэй цүнх, Nvidia-ийн тэргүүн Женсен Хуангийн зураг илүү viral болсон нь анхаарал татав. Энэ нь өнөөгийн дипломат уулзалтууд зөвхөн улс төр бус технологи, сошиал медиа, алдартнуудын үйл хөдлөл нийтийн сүлжээгээр дамжин олон нийтийн анхаарлыг илүү их татах болсныг харуулж буй хэрэг.

Олон улсын шинжээчид энэ удаагийн уулзалтыг “symbolism over substance” буюу сүр хүч, бэлгэдэл ихтэй ч бодит үр дүн харьцангуй бага айлчлал болсон гэж дүгнэж байна. Гэхдээ нэг зүйл тодорхой харагдсан нь өнөөдрийн дэлхийн улс төрд Ерөнхийлөгчидөөс гадна AI компаниуд, технологийн тэрбумтнууд, сошиал медиа хүртэл дипломат харилцааны нэг хэсэг болжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН 18. ДАВАА ГАРАГ. № 94 (7836)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Малайз улс Зүүн Өмнөд Азийн аялал жуулчлалын тэргүүлэх чиглэлүүдийн нэг болж байна

Онлайн аяллын захиалгын Agoda платформын мэдээллээр Малайз улс Азийн орнуудаас гадаадын жуулчид да

13 цаг 14 мин
“Орос, Хятад долларын нөөцөө бууруулсан ч доллар гүйлгээнд давамгайлсаар байна”

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент есдүгээр сарын 15-нд Конгрессын сонсголын үеэр Орос, Хятад улсууд өөрий

13 цаг 20 мин
Нүүрсний ирээдүй олборлолтоос бус, зах зээл, боловсруулалтаас хамаарна

“Mining Week & MinePro 2026” олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэнгийн хүрээнд Монголын нүүрсний салбарын

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Мөнхбаяр: Хос хэлээр чанартай боловсрол эзэмшихэд зориулж “Томко” платформыг бүтээсэн

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг  “Leaderships forum” буландаа урьж, М

Өчигдөр 06 цаг 00 мин
Х.Бат-Эрдэнийн 74, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчид төлж байна

Цагтаа Монголын улс төрд онцгой нөлөөтэй явж, түүнийхээ зэрэгцээ топ бизнесмэн, толгой баян гэгддэг байсан “Алтай констракшн

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индрээс Монгол Улсын байр суурийг илэрхийлнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АНУ-ын Нью-Йорк хотноо болж буй Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий

Өчигдөр 06 цаг 00 мин
"Баримтаар баталгаажуулъя" илтгэлийн уралдааны шилдгүүд тодорлоо

Сонгуулийн ерөнхий хороо Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг (Community of Democracies)-тэй хамтран АНУ-ын Төрийн департаментын санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа "Баримтаар баталгаажуулъя: Монгол

2026-09-18
Сайдын томилгоо: Удирдах зөвлөл дэмжсэн ч УИХ дээр гацав

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, Хууль зүй, дотоод хэргийн сайдад УИХ-ын гишүү

2026-09-18
Н.Учрал: Түүний замналаас сургамж авч ХХI зууны сорилтуудыг даван туулах түүхэн үүрэг ногдож байна

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсн

2026-09-18
2026.09.17: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

МАН-ын удирдах зөвлөл өчигдөр өглөө хуралдаж, шийдвэрээ танилцуулснаар улс төрийн дараагийн ү

2026-09-18