Дэлхий анхаарсан Трамп–Шигийн дээд хэмжээний уулзалт

2026-05-15
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Базарбямбын Нямсүрэн

 

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп БНХАУ-д төрийн айлчлал хийж, Бээжин хотноо Хятадын дарга Ши Жиньпинтэй уулзлаа. Энэ нь дэлхийн хамгийн хүчирхэг хоёр гүрний удирдагчдын есөн жилийн дараах албан ёсны том уулзалт болов.

АНУ-ын ерөнхийлөгчийг БНХАУ-ын дэд дарга Хань Жөн нисэх онгоцны буудал дээр тосон авсан бол БНХАУ-ын дарга Ши Жиньпин хүндэт зочноо Бээжингийн Ардын их хурлын ордны гадаах төрийн ёслолын талбай дээр улаан хивснээ угтлаа. Энэ үеэр Хятадын Ардын чөлөөлөх армийн хүндэт харуул хүндэтгэл үзүүлж, хоёр улсын төрийн дуулал эгшиглэснээс гадна ёслолын буудлага буудаж, хятад хүүхдүүд үндэсний дуугаа дуулан угтан авав. Хоёр орны удирдагчид албан ёсны мэндчилгээ дэвшүүлсний дараа сэтгүүлч, хэвлэлийнхнийг гаргаж байгаад уулзалт эхэлсэн нь хоёр цаг гаруй үргэлжилжээ.

Уулзалтын эхэнд хэлсэн үгэндээ Ши Жиньпин “Хоёр том гүрэн сөргөлдөхөөс илүүтэй хамтдаа дэлхийн эмх замбараагүй байдалд санаа тавьж, анхааръя. Бид өрсөлдөгч бус, түнш байх ёстой” гээд “Хамтын ажиллагаанаас Хятад, АНУ хоёулаа хожно, харин сөргөлдөөнөөс хоёулаа хохирно” хэмээн хэлснийг олон улсын хэвлэлүүд онцлон мэдээлж байна. Ялангуяа олон улсын томоохон хэвлэлээр “Дэлхий их гүрнүүдийн зөрчлийг даахгүй” гэсэн гол санаагаар тайлбарлан гарчиглаж байна. Харин АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп уулзалтын үеэр “Бид хамтарвал хийж чадахгүй зүйл бараг үгүй” хэмээн мэдэгдээд, АНУ Хятадтай тогтвортой, үр ашигтай харилцаа хүсэж байгаагаа илэрхийлсэн.

Хоёр удирдагчид худалдааны дайн, Тайванийн асуудал, Ираны дайн, Ормузын хоолойн нөхцөл байдал, хиймэл оюун ухаан, өндөр технологийн өрсөлдөөн зэрэг дэлхийн хамгийн хурц сэдвүүдийг хэлэлцжээ.

Мөн уулзалтын халуун сэдвийн нэг нь Ираны дайны нөхцөл байдал байлаа. Трампын хувьд “Ормузын хоолой нээлттэй байх ёстой” гэж мэдэгдэн, Ираны асуудалд Бээжин нөлөөлөх боломжтойг онцолсон байна.

Уулзалтын хамгийн эмзэг сэдвүүдийн нэг нь Тайванийн асуудалд ямар шийдэл гарах нь олон улсын анхаарлын төд байна. Айлчлалын үр дүн хараахан гараагүй үргэлжилж байгаа ч Ши Жиньпин “Тайванийн асуудал бол Хятадын үндсэн ашиг сонирхлын цөм” гэж мэдэгдсэн нь Бээжин энэ асуудалд байр сууриа өөрчлөхгүй гэдгээ харуулж байгаа илэрхийлэл хэмээн уншигдаж байна.

Энэ удаагийн айлчлалын үеэр Ши Жиньпин Дональд Трампыг нисэх буудал дээр өөрөө тосоогүй нь анхаарал татсан ч дипломат шинжээчид үүнийг Хятадын уламжлалт төрийн протоколтой холбоотой гэж тайлбарлажээ. БНХАУ-ын удирдагчид гадаадын төрийн тэргүүнүүдийг ихэвчлэн Ардын их хурлын ордонд албан ёсоор хүлээн авдаг бөгөөд нисэх буудал дээр очиж тосох нь тун ховор тохиолддог аж. Харин Трампад улаан хивс, цэргийн хүндэт харуул, төрийн зоог, өргөтгөсөн хэлэлцээ зэрэг хамгийн өндөр түвшний хүндэтгэл үзүүлжээ.

Тэргүүн хатагтай нар хэд хэдэн ёслолд хамт байлцав.

Трамп, Ши Жиньпин нар хамгийн сүүлд ийм хэмжээний том төрийн айлчлалын хүрээнд 2017 онд Бээжинд уулзаж байсан юм. Тухайн үеийн айлчлалыг Хятадын хэвлэлүүд “төрийн айлчлалаас давсан айлчлал” хэмээн нэрлэж байв.

 Энэ удаагийн айлчлал зөвхөн улс төрийн уулзалтаар хязгаарлагдсангүй. Трампын айлчлалын бүрэлдэхүүнд Илон Маск, Тим Күүк, Женсен Хуан, Ларри Финк нарын АНУ-ын хамгийн нөлөө бүхий технологи, санхүү, үйлдвэрлэлийн салбарын бизнесийн удирдагчид багтсан нь анхаарал татаж байна. Тиймээс ч энэхүү айлчлалыг олон улсын хэвлэлээр AI Summit хэмээн нэрлэж эхэлжээ. Ялангуяа “Nvidia”-ийн тэргүүн Женсен Хуан ийн оролцоо анхаарал татаж байна. Учир нь АНУ Хятад руу өндөр хүчин чадлын AI чип экспортлохыг хязгаарлаж байгаа энэ үед Nvidia-ийн бизнес шууд хамааралтай байгаа юм. Харин Илон Маск “Тесла”-гийн автомат жолоодлого, AI хөгжүүлэлт, эрчим хүчний төслүүдийн талаар Хятадын талтай ярилцаж байгаа талаар хэвлэлүүд мэдээлжээ.

АНУ-ын ерөнхийлөгч БНХАУ-д тэргүүн хатагтай Мелания Трампын хамт айлчилж байна. Мелания Трамп Хятадын тэргүүн хатагтай Пэн Лиюантай хамт төрийн ёслол, соёлын хэд хэдэн арга хэмжээнд оролцсон байна. Энэ үеэр Мелания хар өнгийн хятад биш ч ази маягийн минимал хэв маягийн хувцас өмссөн нь Хятадын сошиал орчинд өргөн яригдаж, олон улсын хэвлэлүүд үүнийг “дипломат загвар хосолсон мөч” хэмээн онцолжээ.

Дональд Трампын 80 насны босгон дээр болж буй энэхүү айлчлалын үр дүнг ирэх даваа гарагийн дугаарын тоймоос уншаарай.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН 15. БААСАН ГАРАГ. № 93 (7835)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
дэлхийн хэмжээний том айчлал
Малайз улс Зүүн Өмнөд Азийн аялал жуулчлалын тэргүүлэх чиглэлүүдийн нэг болж байна

Онлайн аяллын захиалгын Agoda платформын мэдээллээр Малайз улс Азийн орнуудаас гадаадын жуулчид да

13 цаг 14 мин
“Орос, Хятад долларын нөөцөө бууруулсан ч доллар гүйлгээнд давамгайлсаар байна”

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент есдүгээр сарын 15-нд Конгрессын сонсголын үеэр Орос, Хятад улсууд өөрий

13 цаг 19 мин
Нүүрсний ирээдүй олборлолтоос бус, зах зээл, боловсруулалтаас хамаарна

“Mining Week & MinePro 2026” олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэнгийн хүрээнд Монголын нүүрсний салбарын

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Мөнхбаяр: Хос хэлээр чанартай боловсрол эзэмшихэд зориулж “Томко” платформыг бүтээсэн

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг  “Leaderships forum” буландаа урьж, М

Өчигдөр 06 цаг 00 мин
Х.Бат-Эрдэнийн 74, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчид төлж байна

Цагтаа Монголын улс төрд онцгой нөлөөтэй явж, түүнийхээ зэрэгцээ топ бизнесмэн, толгой баян гэгддэг байсан “Алтай констракшн

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индрээс Монгол Улсын байр суурийг илэрхийлнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АНУ-ын Нью-Йорк хотноо болж буй Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий

Өчигдөр 06 цаг 00 мин
"Баримтаар баталгаажуулъя" илтгэлийн уралдааны шилдгүүд тодорлоо

Сонгуулийн ерөнхий хороо Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг (Community of Democracies)-тэй хамтран АНУ-ын Төрийн департаментын санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа "Баримтаар баталгаажуулъя: Монгол

2026-09-18
Сайдын томилгоо: Удирдах зөвлөл дэмжсэн ч УИХ дээр гацав

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, Хууль зүй, дотоод хэргийн сайдад УИХ-ын гишүү

2026-09-18
Н.Учрал: Түүний замналаас сургамж авч ХХI зууны сорилтуудыг даван туулах түүхэн үүрэг ногдож байна

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсн

2026-09-18
2026.09.17: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

МАН-ын удирдах зөвлөл өчигдөр өглөө хуралдаж, шийдвэрээ танилцуулснаар улс төрийн дараагийн ү

2026-09-18