"Мега төсөл нэрийн дор хулгай луйвар хийсэн байдалтай эвлэрэхгүй, зогсооно"

57 мин
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.БАТСАЙХАН

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхээр хэлэлцүүлэг өрнүүлж байна. Энэ хүрээнд УИХ-ын гишүүд Засгийн газрын гишүүдээс асуулт асууж хариулт авлаа.

 

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:

-Мега төслүүдтэй холбоотой асуудлаа эрэмбэлээд явуулах эсэхээ шийдэхгүй бол Татварын багц хуулиар Хувь хүний орлогын албан татварыг бууруулна гэж байна. Орон нутгаас хэрэгжүүлж байгаа төслүүд ухсан нүх болоод дуусна, үүнд анхаарал хандуулмаар байна. Хоёрдугаарт, утас асаасан ч зурагт асаасан ч Байнгын хороодын хуралдаанаар хэлэлцэх гэж байгаа хоёр асуудал тутмын нэг нь хулгай яригдаж байна. Хулгайн асуудал дээр цэг тавимаар байна, УИХ-ын дарга аа.   Хууль хяналтын байгууллагын даргыг нь томилоод явуулсан юм бол одоо мэдээлэл авмаар байна. Үнэхээр хулгай хийгдээд байгаа юм уу, хийгдэхгүй байгаа юм уу, үнэн юм уу худал юм уу цэг тавимаар байна. Иргэдтэй уулзсан ч хулгай ярьж байна. Өчигдрийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн хоёр асуудлын нэг нь хулгай ярьж байна. Түр хорооны асуудал ярьж байна, сонсголын асуудал ярьж байна, хариу өгөх хүн байдаггүй. Хууль хяналтын байгууллага чинь байгаа юм бол энэ нь үнэн, энэ нь худал гэж дэнсэлмээр байна. Тэр хүмүүсээ дуудаж авч ирээд чуулган дээр суулга л даа, арай дэндэж байна.

УИХ-ын дарга С.Бямбацогт:

 -УИХ-ын гишүүн тодорхой асуудлаар асуулга тавих, асуулт тавих, нийтийн сонсгол зохион байгуулах, Хянан шалгах түр хороо байгуулах гээд хууль зөрчиж байгаа болон нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудлаар санаачилга гаргаад Байнгын хороо, чуулганаар хэлэлцүүлэх боломж байгаа, тэр боломжоо ашиглахыг зөвлөе.

Ерөнхий сайд Н.Учрал:

-Засгийн газар өөрөө мөрдөн шалгах алба биш гэдгийг сайн мэднэ. Засгийн газар хууль хэрэгжүүлэх үүрэгтэй. Хуулийн байгууллагаас мэдээллийг шаардаж байгаа, хуулийн байгууллага ажлаа хийж, нийгэмд үүссэн хардалт сэрдэлтийг хоёр талд нь гаргах хэрэгтэй. Хулгай дээрэмд холбогдсон, авлига ашиг сонирхлын зөрчилтэй нөхдүүд хуулийн байгууллагад очоод шалгуулах хэрэгтэй. Гэм буруутай үгүй нь тогтоогдоогүй байж шударга үнэний дуу хоолой болж дээгүүр, доогуур гүйгээд байх хэрэггүй. Мега төслийг шалгах  ажлын хэсэг байгуулсан, тэрний ард ямар нэг ашиг сонирхол байвал хариуцлага тооцно шүү. Хуулийн байгууллага ажлаа хий.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:

 - Хяналт шалгалтын тухай хуулийг би сайн мэднэ, УИХ-ын дарга аа. Тэр хүмүүсийг УИХ томилсон, тэдэнд УИХ хариуцлага ярих боломжтой. УИХ мухардалд орсон, хулгайгаас өөр юм ярихаа больчхоод байна. Та байнгын хорооны хуралд орж үзсэн үү. Өчигдрийн хоёр Байнгын хорооны хурлын хоёр асуудлынх нь нэг хулгай яригдаж байна. Энэ улс чинь хөгжихөө байлаа, ард түмэнд найдвар байхгүй болчихлоо, итгэл үнэмшил байхгүй болчихлоо.

Ерөнхий сайд Н.Учрал:

-Үнэн, одоо сүүлийн үед хулгайч хулгайчийг бариарай гэдэг боллоо. Ер нь бол авлигатай тэмцэнэ гэдэг ёс зүй ярина, хариуцлага ярина.  Ёс зүйтэй хүн хариуцлага ярьдаг. Одоо хэн нь ялгагдахаа болиод байгаа. Тийм учраас Засгийн газар шаардлагатай мэдээллийг хуулийн байгууллагад гаргаж өгнө.  Мега төсөл нэрийн дор хулгай луйвар хийсэн байдалтай эвлэрэхгүй, зогсооно. Танил тал хамаагүй шүү.

УИХ-ын дарга С.Бямбацогт:

-УИХ-ын хаврын чуулганаар Улсын ерөнхий прокурорын тайлан, мэдээллийг сонсох дэгтэй. Энэ үед гэмт хэргийн нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн хэрэгжилтийн талаар Ерөнхий сайдын мэдээлэл хийгдэх байх.  Түүнд гишүүд бэлтгэлтэй байж тодорхой асуудлыг ярьж гэмт хэрэг зөрчил гаргасан бол хариуцлага хүлээх, биеэ гүтгэсэн бол үнэн зөвийг нь ялгах ёстой. УИХ-ын чуулганы танхимд гишүүд хэлсэн үгэндээ хариуцлага хүлээхгүй нэрийн дор биеэ гүтгэх, гэмт хэрэгт холбож ярих нь хэрээс хэтэрсэн. УИХ нь өөрсдөө үнэн ч юм шиг, худлаа ч юм шиг байх нь зохимжгүй байгаа. Шаардлагатай тохиолдолд дараа дараагийн хяналт шалгалтын арга хэрэгслийг ашиглах боломжтой гэв.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН 15. БААСАН ГАРАГ. № 93 (7835)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Дэлхий анхаарсан Трамп–Шигийн дээд хэмжээний уулзалт

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп БНХАУ-д төрийн айлчлал хийж, Бээжин хотноо Хятадын дарга Ши Жиньпин

57 мин
"Мега төсөл нэрийн дор хулгай луйвар хийсэн байдалтай эвлэрэхгүй, зогсооно"

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны

57 мин
Л.Энх-Амгалан: Есдүгээр сарын 1-нээс ЕБС-иуд дээр фэйсбүүк хэрэглээг хална

Л.Энх-Амгалан: Есдүгээр сарын 1-нээс ЕБС-иуд дээр фэйсбүүк хэрэглээг хална

15 цаг 50 мин
Н.Учрал: “Мега төсөл“ нэрээр тендер хулгайлсан байдалтай эвлэрэхгүй, тэрийг чинь зогсооно

Н.Учрал: “Мега төсөл“ нэрээр тендер хулгайлсан байдалтай эвлэрэхгүй, тэрийг чинь зогсооно

15 цаг 56 мин
Ж.Энхбаяр: 2025 оны намар төсөв батлагдах үед багш, эмч нарын цалинг өндөр дүнгээр нэмэгдүүлсний улмаас төсвийн урсгал зардал өндөр гарсан

Ж.Энхбаяр: 2025 оны намар төсөв батлагдах үед багш, эмч нарын цалинг өндөр дүнгээр нэмэгдүүлсний улмаас төсвийн урсгал зардал өндөр гарсан

16 цаг 11 мин
ХХОАТ-ыг нэг хувь болгож бууруулах нь зөв үү, буруу юу

Хувь хүний орлогын албан татвар (ХХОАТ)-ыг 10 хувиас нэг хувь болгон бууруулах асуудал сүүлийн үед багагүй

Өчигдөр 06 цаг 00 мин
П.Цагаан: Үүсмэл ордоос АМНАТ авах бол өмнөх шигээ тусгай зөвшөөрөлтэй болгох хэрэгтэй

Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны тавдугаар сарын 11-нд стратегийн орд эзэмшигчидтэй уулзсан. Уулзалт дээ

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэлбэ дэд төвийн төслийг хасаж, Гадаад зээллэгийн ашиглалтын тухай хуулийн төслийг дахин өргөн барихаар болов

Засгийн газар яаралтай горимоор Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуульд нэмэлт өөр

Өчигдөр 06 цаг 00 мин
“Дэлхийн Blue Carbon (цэнхэр нүүрстөрөгч ) экосистемийг хамгаалах  санаачилга”-ын хүрээнд Туул голыг цэвэрлэлээ

Гадаа +20 хэм давсан дулаахан налгар амралтын өдөр буюу 2026.05.10 Ням гарагт Улаанбаатар хот

Уржигдар 17 цаг 45 мин
Төсвийн тодотголыг наадмаас өмнө хийхээр төлөвлөжээ

Төсвийн тодотголыг наадмаас өмнө хийхээр төлөвлөжээ

Уржигдар 16 цаг 14 мин