Бортээг ордын хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулна

Өчигдөр 06 цаг 00 мин
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Т.САЙХАН

 

УИХ-ын 2025 оны арвандүгээр сарын 14-ний 103 дугаар тогтоолоор “Үндэсний баялгийн сангийн тухай” хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Тавантолгойн бүлэг ордын ашиглагдаагүй хэсгүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах, одоо болон ирээдүйн иргэдийн эрх ашгийг тэгш хангах, орд газруудыг урт хугацаанд үр ашигтай ашиглах бодлого хэрэгжүүлэхийг Засгийн газарт үүрэг болгосон. Тэгвэл Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Тавантолгойн бүлэг ордын Бортээг хэсгийг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажлыг хангах, хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах Ажлын хэсэг байгууллаа.

Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбогдуулан хөрөнгө оруулагчдад мэдээллийг ил тод, нээлттэй хүргэх, тэдний саналыг авах, сонгон шалгаруулалт зохион байгуулах, гарсан саналуудыг Засгийн газар болон УИХ-д танилцуулах зэрэг шат дараатай арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Эхний шатанд хөрөнгө оруулагчдын сонирхлыг тодорхойлох зорилгоор олон улсын нээлттэй санал авах (Expression of Interest) хүсэлтийг энэ сарын 9-нд зарлахаар шийдвэрлэлээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эзэмшдэг тусгай зөвшөөрлийн талбайд стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн нүүрсний бүлэг орд болох Цанхи, Бортолгой, Ончхараат, Бортээг зэрэг хэсгүүд багтдаг.

Бортээгийн ордод 2020 онд техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) боловсруулж, JORC стандартын дагуу нарийвчилсан хайгуул хийсэн, нарийвчилсан баталгаажуулах ТЭЗҮ нь 2026 оны эхний улиралд дуусна. БНХАУ-ын эрчим хүчний бүтцэд цахилгаан болон сэргээгдэх эх үүсвэрийн эзлэх хувь нэмэгдэж, уур амьсгалын өөрчлөлтийн бодлого эрчимжиж байгаатай уялдан 2030 оноос хойш нүүрсний эрэлт, үнэ мэдэгдэхүйц буурах эрсдэл ажиглагдаж байна.

Иймд дэлхийн олон улс ойрын таван жилийн хугацаанд нүүрсний ордуудаа эдийн засгийн эргэлтэд үе шаттай, шуурхай оруулах, экспортын боломжоо бүрэн ашиглах замаар эдийн засгийн өгөөж, орлого, ашгийг бууруулахгүй хадгалах бодлого баримтлахаар болжээ.  Мөн Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахдаа дараах зарчмыг баримтална гэв.

-Хөрөнгө оруулагчдаас ил тод, нээлттэй (Expression of Interest) хэлбэрээр санал авах

-Нүүрсний үнийг зах зээлийн зарчмаар тогтоох

-Төслийн үр өгөөжийн дийлэнх нь Монгол Улсад ногдох

-Нэмүү өртөг шингэсэн бүтээн байгуулалт, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих

-Эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбоотой бүх процесс, шат дамжлага, арга хэмжээг нээлттэй, ил тод зохион байгуулах юм. 

Бортээгийн төсөл бодит орлого бий болгож эхэлснээр байгалийн баялгаас ард иргэдийн хүртэх үр өгөөж нэмэгдэж, Үндэсний баялгийн сан арвижин, Нийгэм, эдийн засаг, ард иргэд, баялаг бүтээгчдэд тулгамдсан тодорхой асуудлуудыг шийдвэрлэхэд -шаардлагатай санхүүгийн нөөц, бодлогын орон зай нэмэгдэнэ гэж үзжээ.

 

"Улаанбаатар Арена" төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ

"Улаанбаатар Арена" төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ. Төслийг хэрэгжүүлэхдээ холбогдох хууль, журмыг баримтлан ажиллахыг Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нарт Засгийн газрын хуралдаанаар даалгалаа. Хувийн хэвшлээс "Улаанбаатар арена" төслийг санаачлан, хамтран ажиллах санал ирүүлжээ. Энэ спорт цогцолбор нь 3000-5000 хүний суудалтай, 20.000-35.000 ам.метр талбайтай, жилд 150-200 арга хэмжээ зохион байгуулж, 200-300 мянган үзэгч татна, эдийн засгийн хувьд жил бүр 15-26 сая ам.долларын орлого олно тооцоолжээ.  Нийт 74 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг хувийн хэвшил бүрэн хариуцах нөхцөлтэй.   Төсөл хэрэгжсэнээр иргэдийн хөдөлгөөний дутагдал, стрессийг бууруулж эрүүл мэндийг дэмжих, гэмт хэрэг, хорт зуршил зэрэг нийгмийн сөрөг нөлөөллийг бууруулж, улмаар урьдчилан сэргийлэх, залуусын эерэг соёлыг дэмжих ач холбогдолтой. Түүнчлэн эдийн засгийн хувьд шинэ ажлын байр бий болгох, спортын аялал жуулчлалыг хөгжүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ гэж үзэж байна.

 

ЭМД-ын шимтгэлд төлөх хэмжээг шинээр тогтоолоо

 

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасан даатгуулагчийн сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээг түүний сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дөрвөн хувь, үүнээс ажил олгогч хоёр хувь, ажилтан хоёр хувь байхаар тогтоолоо. Хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэний сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, түүнтэй адилтгах орлогын хоёр хувь, мөн гадаадын иргэн, харьяалалгүй хүний эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, түүнтэй адилтгах орлогын дөрвөн хувь байхаар тогтоолоо. 

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд “Энэ хуулийн 6.1-д заасан даатгуулагчийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг Үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар жил бүр тогтооно” гэж заасан байдаг. Төрөөс шимтгэлийг нь хариуцах иргэдэд, 0-18 насны хүүхэд, тэтгэврээс өөр тогтмол мөнгөн орлогогүй иргэн, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэн, хүүхдээ хоёр (ихэр бол гурав) нас хүртэл нь өсгөн бойжуулж байгаа эх (эцэг), хугацаат цэргийн жинхэнэ албан хаагч, ял эдэлж байгаа ялтан хамаардаг бөгөөд нийт 2.2 сая иргэний шимтгэлийг төрөөс хариуцан төлж байна.

 

Хяналт шалгалтын давхардал, хүнд суртал, чирэгдлийг арилгаж, мэргэжил, арга зүйгээр зөвлөн тусалж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болгов

 

“Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын 2025 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдрийн 114 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээний  талаар Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

Энэ хүрээнд иргэн, аж ахуйн нэгжид зөвлөн туслах, урьдчилан сэргийлэх, үйл ажиллагаанд мэргэжлийн туслалцаа үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, төрийн хяналтын хүрээг оновчилж, хүнс, эрүүл ахуй, эм, эмчилгээний чанар, уул уурхай, газрын тос, байгаль орчин, дэд бүтэц, боловсрол зэрэг нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх хөндөгдөх, эсхүл зөрчигдөх эрсдэлтэй үйл ажиллагаанд хяналт тавих төрийн хяналт шалгалтын зарчмыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх хүрээнд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, Монгол УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлэхээр ажиллаж байна. 

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдах хүртэлх хугацаанд хяналт шалгалтын давхардал, хүнд суртал, чирэгдлийг арилгах, Засгийн газрын салбарын хяналт шалгалтын үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, мэргэжил, арга зүйгээр хангаж ажиллахыг Ерөнхий сайд холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

 

Олон нийтийн хяналтын тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг танилцууллаа

 

Төрийн байгууллага, нийтийн албан тушаалтны үйл ажиллагаанд олон нийтийн хяналтын тогтолцоог бий болгох зорилгоор Олон нийтийн хяналтын тухай хуулийн төсөл боловсруулах хууль зүйн шаардлагатай байна. Төрийн байгууллага, улсын төсөвт үйлдвэрийн газар, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, нийтийн албан тушаалтны үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх хөндлөнгийн зөвлөлийн хүрээ, хязгаарын талаар тусгаж байна.

Хуулийн төсөл батлагдсанаар төрд итгэх иргэдийн итгэл дээшилж, төрийн байгууллага, нийтийн албан тушаалтны үйл ажиллагаан дахь төсвийн зарцуулалтад тавих олон нийтийн хяналт сайжрах, төсвийн үргүй зардал багасах, түүнчлэн, Авлигын төсөөллийн индекс сайжрах нөхцөл бүрдэнэ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 8. ПҮРЭВ ГАРАГ. № 4 (7746)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
DR. ADITYA
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Трамп АНУ-ыг олон улсын байгууллагуудаас гаргана гэв

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп АНУ-ын үндэсний ашиг сонирхолд нийцэхгүй байна гэсэн шалтгаанаар олон

50 мин
Джеффри Сакс: Европ АНУ-тай хамт чимээгүй байгаа ч бусад улсууд Венесуэлийг хамгаална гэж найдаж байна

АНУ 2026 оны нэгдүгээр сарын 3-нд Венесуэлийн эсрэг "Үнэмлэхүй шийдэмгий ажиллагаа" (Operation Absolute R

50 мин
П.Дэлгэрнаран “гал”-аас зугтдаг бол ГЕГ руу зүглэхгүй байв

Гааль… Энэ нэр бараг л авлига гэдэг “үг”-тэй зоосны хоёр тал болтлоо хоршсон. Авлига хамгийн ихээр

50 мин
Хаврын чуулганы халуун сэдвүүд юу байх вэ?

2026 оны хаврын ээлжит чуулган ирэх гуравдугаар сарын 15-нд нээлтээ хийнэ.  Хаврын чуулга

50 мин
Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто”-д шаардлага хүргүүлнэ

Ерөнхий сайд Г.Занданшатар Оюу толгой төсөлд Монголын эрх ашгийг хангуулахаар “Рио Тинто”-д шаардлага хүргүүлнэ

18 цаг 53 мин
Бортээг ордын хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулна

УИХ-ын 2025 оны арвандүгээр сарын 14-ний 103 дугаар тогтоолоор “Үндэсний баялгийн сангийн туха

Өчигдөр 06 цаг 00 мин
Ардчилсан Үндсэн хуулийн үзэл баримтлалын тухай 30 өөр байр суурь

Монголын ард түмний оюун санааны хамтын бүтээл, язгуур эрх ашиг, туйлын хүслэнгийн илэрхийлэл

Өчигдөр 06 цаг 00 мин
Б.Цэнгэл: Хаврын чуулганаар өмч хувьчлалын үндсэн шаардлага, чиглэлийг батална

Б.Цэнгэл: Хаврын чуулганаар өмч хувьчлалын үндсэн шаардлага, чиглэлийг батална

Уржигдар 16 цаг 30 мин
ГЕГ-ын даргаар П.Дэлгэрнаранг томилжээ

ГЕГ-ын даргаар П.Дэлгэрнаранг томилжээ

Уржигдар 16 цаг 26 мин
“Урьдчилан төлөвлөсөн бодлогын хүч эрүүл мэндийн жил 2027”

Хүний их эмчээр 3650 хоног. Эрүүл мэндийн сайдаар 550 хоног. УИХ-ын гишүүнээр иргэди

Уржигдар 15 цаг 43 мин