Намрын чуулганаар хэлэлцэн баталсан онцлох хуулиуд

2026-01-07
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Т.БАТСАЙХАН

 

УИХ-ын намрын ээлжит чуулган 2025 оны сүүлчийн өдөр хаалтаа хийв.  Улс төрийн амаргүй сорилтуудаар дүүрэн  чуулган байв.   Парламентын дарга, Ерөнхий сайд өөрчлөгдөж, улс төрийн томилгоонууд ч давамгайлсан гэхэд болно.   Үүний зэрэгцээ 14 хууль, 37 тогтоол хэлэлцэн баталжээ.  Түүнээс намрын чуулганаар хэлэлцэн баталсан онцлох хуулиудыг хүргэе.

 

Төсвийн хууль

 

2026 оны улсын төсвийн төслийг урьд өмнөхтэй харьцуулахад эрдэмтэн судлаачид, иргэд, мэргэжлийн байгууллагуудаар хэлэлцүүлэн батлав. Энэ нь  татвар төлөгчдийн хичээл зүтгэлээр бүрддэг төсвөө илүү нээлттэй, оновчтой болгох, үргүй зардлыг хэмнэх, нүсэр том төрөөс ухаалаг, цомхон бүтээмжтэй төр болох, зах зээл дэх хэт оролцоог нь хумих, иргэний эдийн засгийн эрх чөлөөг хангах, хувийн хэвшлийн орон зай нээхийн төлөө улам тууштай баримтлах  шинэ хандлага боллоо хэмээн үзэж байна.   Энэ төсвийн хуулиар эмч, багш нарын цалинг ирэх онд үе шаттайгаар 76 хувь, тэтгэврийг инфляцтай уялдуулан 8.6 хувиар нэмэхээр хуульчлан баталсан билээ.  Төсөв тэлж, төр данхайхын хэрээр ард иргэд, аж ахуйн нэгжийн үүрдэг ачаа дарамтыг буулгах зорилготой болсон хэмээн зарим судлаач дүгнэж байгаа. 

 

Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх хуулийг батлав

 

Түлш шатахуунаар 100 хувь хараат, саалиа ч, саваа ч бэлдээгүй, гадаад хүчин зүйлсээс улбаатай тасалдал хомсдолд нэн эмзэг, өртөмтгий байдал үүссэн.  Тэгвэл нэг асуудлыг шийдэж ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийг хэлэлцэн баталжээ.   Засгийн газрын 2024-2028  оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.3.1.9-д “Газрын тосны бүтээгдэхүүний 3-6 сарын хэрэглээний нөөц бүрдүүлэхэд шаардлагатай улсын нөөцийн шатахууны агуулах ашиглалтад оруулна” гэжээ.  Тэр болтол шатахууны нөөцийг тогтвортой барихын тулд  Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг боловсруулж яаралтай горимоор батлуулав. Хуулиар Монголбанк стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжиж, газрын тосны бүтээгдэхүүн импортолдог аж ахуйн нэгжид эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй санхүүжилтийг репо арилжааны нөхцөлөөр банканд олгох, газрын тосны бүтээгдэхүүний нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор агуулах, шилжүүлэн ачих байгууламж, дэд бүтцийг шинээр барих, өргөтгөхөд шаардагдах санхүүжилтийг репо арилжааны нөхцөлөөр олгох, эсхүл гадаад эх үүсвэрээр санхүүжүүлэх арга хэмжээг авах бүрэн эрхийг хэрэгжүүлэх юм.  Г.Дамдинням сайд “Ирэх жил 100 сая тонн нүүрс экспортолно. Шатахууны хэрэглээ 20 орчим хувиар өснө. Ойрын таван жилдээ манай нефтийн бүтээгдэхүүний хэрэглээ хоёр дахин өснө. Тиймээс бид урьдчилж нөөцийн сав бэлтгэн, нөөц бүрдүүлэх, дэд бүтцээ бий болгоно. Аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээлийг олгоно.  Хуулийн үйлчлэх хугацаа таван жил” гэв.

 

Малын индексжүүлсэн даатгалын босгыг нь намсгаж, болзлыг зөөллөв

 

Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, босгыг нь намсгаж, болзлыг зөөллөв. Давтамж нь өссөөр буй ган зуд, гамшигт үзэгдлийн хор хохирлыг бууруулах, малчид нөхөн төлбөрөө нэг удаа урьдчилан авах боломжтой болж байгаа гэв. Монгол Улсад малын индексжүүлсэн даатгалын бүтээгдэхүүнийг нэвтрүүлснээс хойш давхардсан тоогоор нийт 267 мянган малчин өрх болон мал бүхий иргэний 59,4 сая толгой малыг индексжүүлсэн даатгалд хамруулж, 65 мянган малчин өрхөд 26.1 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийг олгоод байна гэв. Хэдийгээр малын даатгалын эрх зүйн орчныг шинээр бүрдүүлж, индексжүүлсэн даатгалыг амжилттай нэвтрүүлсэн боловч жилд дунджаар нийт малчин өрхийн дөнгөж 11-18 хувь, малын 7-10 хувь нь тус тус даатгалд хамрагдаж байгаа нь эрх зүйн орчныг шинэчлэн баталж хэрэгжүүлж байгаа төрийн бодлогын зорилт төдийлөн оновчтой хангагдахгүй байгааг харуулж байна хэмээн үзжээ.

 

Оюу Толгойгоос хүртэх өгөөжийг 53 хувиас доошгүй байх тогтоолыг батлав

 

“Оюу толгой” бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангах, эх орныхоо эрдэнэс баялгийн жинхэнэ эздийнх нь хүртэх үр өгөөжийг өсгөж нэмэх үндсэн зорилготой Хянан шалгах түр хороо бүрдэн ажиллаж, нээлттэй сонсгол зохион байгууллаа. Түр хороо зургаан сарын туршид ажиллаж, хяналт, шалгалт, нээлттэй сонсголын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулж батлуулав. Засгийн газар гадаадын хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийж байгаа цаг үетэй давхцан батлагдсан тогтоолд Монголын талын хүртэх үр өгөөжийг 53 хувиас доошгүй байхыг баталгаажууллаа. Түүнчлэн “Жавхлант”, “Шивээ толгой” ордын  ашиглахад Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг баримтлан, үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд оногдох үндсэн зарчмыг хангахуйцаар төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох, ирээдүйд Монголын талд үүсэж болзошгүй сөрөг нөлөөлөл, үр дагавартай хөрөнгө оруулалт, санхүүгийн үүрэг, эрсдэл хүлээхгүй байх нөхцөл бүрдүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгалаа. Эцэст нь дүгнэхэд, дэлхийд томд тооцогдох “Оюу толгой” бүлэг ордтой холбоотой УИХ, Засгийн газраас баримтлах бодлогыг тодорхойлсон түүхэн шийдвэр болсон юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 7. ЛХАГВА ГАРАГ. № 3 (7745)

 

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

1 цаг 59 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

3 цаг 10 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

13 цаг 0 мин
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв

Өнгөрсөн баасан гарагт Засгийн газраас мэдээлэл хийж гишүүд төсвийн сахилга бат, төсвийн тогтвортой байд

13 цаг 0 мин
“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруула

13 цаг 0 мин
Саудын Арабын нисэх онгоцны буудал дахин пуужингийн цохилтод өртөж, хүмүүс амь үрэгджээ

Эр-Рияд дахь Хан Халидын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал  аравдугаар сарын 10-ны бямба гарагийн үдээс хойш пуужингийн цохилт өгснөө

Өчигдөр 14 цаг 51 мин
Сөүлд ирсэн гадаадын жуулчдын тоо наймдугаар сар гэхэд 22 хувиар өссөн

2026 оны эхний найман сард БНСУ-ын Сөүл хотод ирсэн гадаадын жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 22 орч

Өчигдөр 14 цаг 48 мин
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв

УИХ-ын намрын чуулган үргэлжилж, 2026 оны төсвийн тодотгол, төсвийн хөрөнгийн зарцуулал

2026-10-09
Т.Одгал: Өмгөөлөгч тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг сайхан мэргэжил

Хурдтай, хөгжилтэй, эрч хүчтэй, хүсэл тэмүүллээр дүүрэн амьдарч, бусдад урам зориг өгч явдаг хүмүүс бий. Тэдний нэ

2026-10-09
Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 70.6 хувийн ирцтэй эхэлж, хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт орууллаа.

2026-10-09