Парламентын засаглалаас татгалзах эсэхийг ард түмний санал асуулгаар шийдэх үү?

15 цаг 17 мин
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Б.ОЧИР

Он солигдохоос 14 хоногийн өмнө Ард нийтийн санал асуулга буюу АНСА хөдөлгөөн үүсгэн байгуулах болсноо улс төрийн зарим нам, иргэний нийгмийн байгууллагууд зарласан. Тэд АНСА хөдөлгөөн үүсгэн байгуулах Их хурлаа 2026 оны нэгдүгээр сарын 13-нд “Корпорэйт” зочид буудлыг  “Конвишн” танхимд хийхээр болжээ. Тус хөдөлгөөнд нэгдэж, Их хуралд нь оролцох иргэдийг шинэ оны эхний өдрөөс бүртгээд эхэлжээ. Мөн, фейсбүүкийн https://www.facebook.com/share/1A5ADXaARy/ хаягтай холбогдож мэдээлэл авахыг зөвлөсөн байна.

“..,Монгол улсынхаа төлөө хүн бүр эх оронч байя” хэмээх ерөнхий уриатай АНСА хөдөлгөөн “…Үндсэн хуульд маш тодорхой заасан "…Монгол Улсад засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байна” хэмээх заалтын дагуу Монголын ард түмэн засаглах эрхээ эдлэх ёстой. Үүнтэй бүрэн санал нийлж буй монголчууд хамтран улам олуулаа нэгдэж, нийтийн үйл болгохоор зүтгэж байна. Бидний монголчууд Үндсэн хуулийн эрхээ эдэлж, Ард нийтийн санал асуулгыг зохион байгуулж, өнгөрсөн 35 жилээ дүгнэж цаашдын ирээдүйгээ тодорхойлох цаг болсон. Монголчууд түүхэндээ ганцхан удаа 1945 оны аравдугаар сарын 20-нд Ард нийтийн санал асуулгыг Тусгаар тогтнолынхоо төлөө зохион байгуулж Монголын ард түмэн бараг 100 хувиар саналаа өгсөн байдаг. Түүнтэй дүйхүүц ач холбогдолтой өнөөдрийн амьдралдаа онош тавьсан, маргаашаа ирээдүйгээ шийдсэн Ард нийтийн санал асуулгыг бүх нийтээрээ зохион байгуулж хүн бүр идэвхтэй оролцоцгооё” хэмээн уриалга дэвшүүлжээ. Мөн, үүнийхээ учрыг “…Ард нийтийн санал асуулга бол хрд иргэд бид эвлэлдэж зорилгоо нэгтгэх боломж, улс орныхоо өмнө тулгамдсан асуудлуудыг эрэмбэлж дэс дараалалтайгаар шийдвэрлэх гарц, Монгол Улсад засгийн бүх эрх мэдэл ард түмний гарт байгааг илэрхийлэх хэлбэр, асуудал бүхний араас хүчээ тарамдуулан тэмцэх бус хүчээ нэгтгээд нийгмийн асуудлуудлыг үндсээр нь шийдвэрлэх шийдвэр, авлигач урвагч төрийн түшээдэд хариуцлага тооцож, хөөн зайлуулах тэмцэл юм. Монгол Улсыг хоёргүй сэтгэлээр удирдаад явах шилдэг сэхээтнүүд олон бий” хэмээн тайлбарлаж байна.

Түүнчлэн “…“Ард нийтийн санал асуулга явуулаад дараа нь “…Одоогийн нийгмийг өөрчлөх шаардлагатай, шаардлагагүй гэдгээрээ ялгаръя”, “…Өөрчлөх шаардлагатай гэж үзэж байгаа иргэд нэгдэж засаг, захиргааны нэгж бүрт зохион байгуулалтад оръё”, “…Бүх засаг захиргааны нэгжүүдийн төлөөлөлтэй АНСА хөдөлгөөний Их хурлыг хуралдуулж шаардлага, уриалга баталъя”, “…Төрийн эрх баригч нарт шаардлагаа уламжилж шийдүүлье”, “…Бидний шаардлагыг эс биелүүлбэл тэмцье” гэжээ.

Үүнээс гадна, тэд “…1992 оны Үндсэн хуулиас хойш ард түмний мэдэх эрх, төрд итгэх итгэл үнэмшил байхгүй болчихсон байна. Тиймээс тогтолцоогоо өөрчлөх зайлшгүй шаардлагатай. Тиймээс Ард нийтийн санал асуулга явуулах болсон тул иргэдийг идэвхтэй оролцож, хувьсгал хийхийг уриалж байна” гээд “…Төр иргэнийхээ өмнө Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж чадаж байна уу”, “…Давхар дээлгүй Засгийн газартай болох уу”,  “…126 Их хурлын гишүүнийг цөөлөх үү”,  “…УИХ-д итгэл үзүүлэх үү”, “…Эх орноо дотоодын дайснуудаас  хамгаалах шаардлагатай болсон гэдэгтэй та санал нийлэх үү” хэмээн асуудлыг асуултаар тодорхойлжээ.

Хамгийн гол нь энэхүү АНСА хөдөлгөөн өдрөөс өдөрт өргөжсөөр байна. Улс төрийн намууд, томоохон улстөрчид, хуульчид, уран бүтээлчид, инженерүүд гээд төрөл бүрийн мэргэжлийнхэн тус хөдөлгөөнд нэгдэж байна 
Өдгөө дэлхий дахинд явагдаж ирсэн Ард нийтийн санал асуулга нь гурван төрөлтэй байдаг. 
Нэгдүгээрт, Үндсэн хуулиар заавал хийхээр тогтоосон Ард нийтийн санал асуулга /mandatory constitutional referendum/ нь гагцхүү үндсэн хуулиар тогтоодог арга зам бөгөөд гарах шийдвэр нь улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолтой холбогдох болон Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх багтдаг. Санал асуулгын үр дүн төрийн бүх байгууллагад шууд хүлээн зөвшөөрөгдөх шинжтэй буюу импратив байдаг. Энэ төрлийн Ард нийтийн санал асуулгыг Австрали, Дани, Ирланд, Швейцар зэрэг орнууд түгээмэл хэрэглэж байна.
Хоёрдугаарт, хүчингүй болгох Ард нийтийн санал асуулга /abrogative referendum/ нь парламентаар урьд өмнө нь аль хэдийнээ батлагдсан болон шийдвэрлэгдсэн асуудлыг иргэдийн саналаар эргэн харахад ашигладаг. Үүнийг нэг талаар сайн дурын буюу гэнэтийн гэж нэрлэдэг.
Гуравдугаарт, зөвлөлдөх Ард нийтийн санал асуулга /consultative referendum/-ыг зарим тохиолдолд plebiscide or ad hoc referendum гэж нэрлэж байна. Энэ төрлийн Ард нийтийн санал асуулгаар Засгийн газар болон парламент өөрийн шаардлагатай гэж үзсэн аливаа асуудлыг оруулах боломжтой гэж үздэг. Харин гарах шийдвэрийн хувьд заавал биелэгдэх буюу импратив шинжийг агуулдаггүй байна.

Харин АНСА хөдөлгөөний санаачилсан Ард нийтийн санал асуулга нь эхний буюу Үндсэн хуулиар заавал хийхээр тогтоосон Ард нийтийн санал асуулга /mandatory constitutional referendum/ юм байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улс парламентын засаглалаас татгалзах эсэхийг ард түмний санал асуулгаар шийднэ. Ерөнхийдөө, парламентын засаглалаас татгалзах нь “…Ерөнхийлөгчийн засаглалд шилжих, эсвэл төрийн бусад хэлбэр рүү өөрчлөлт хийе” гэсэн утгатай. Урьд нь нэр бүхий УИХ-ын гишүүд, улстөрчид нэг бус “… Монгол Улс парламентын засаглалаас татгалзаж Ерөнхийлөгчийн засаглалд шилжих нь зөв” хэмээн санал бодлоо илэрхийлж байсан. Ер нь бол, Монгол Улсын 1992 онд сонгосон засаглалын энэ хэлбэрт Засгийн газар нь УИХ-ын өмнө хариуцлагатай байдаг. УИХ-ын олонхын дэмжлэгээр засгийн эрхийг барьдаг. Ерөнхийлөгч нь ихэвчлэн төрийн бэлгэдэл, эсвэл зарим эрх мэдэлтэй байж болдог. Харин УИХ олон намтай болж, эвслийн засгийн газрууд байнга унаж, солигдоод, гишүүд нь хувийн болон намын ашиг сонирхолд хэт хөтлөгдөж, УИХ-ын үйл ажиллагаа удаашрах болсноор парламентын засаглалаас татгалзах “яриа” гардаг. Нэгэнт, энэ засаглалаас татгалзвал Ерөнхийлөгчийн, эсвэл холимог засаглалыг сонгодог. Ерөнхийлөгчийн засаглал нь Ерөнхийлөгчийг шууд ард түмнээс сонгож, ихээхэн эрх мэдэл олгоно. Холимог засаглал нь УИХ, Ерөнхийлөгч хоёр эрх мэдлээ хувааж эзэмшдэг. Нөгөөтэйгүүр, засаглалын хэлбэрийг хөндөх тухай өнөөдөр зөвхөн Монголд ч яригдаж буй хэрэг биш юм. Дэлхийн олон улс оронд “…Парламентын засаглал цагаа өнгөрөөж байна” гэх дүгнэлт өгөөд эхэллээ. Өөрөөр хэлбэл, манайд УИХ буюу парламентын засаглал легитим чанараа алдаж, үүрэг үйл ажиллагаа нь үндсэндээ “гацсан” байдалтай болов. Дэлхий ч тэр зүг рүү өөрчлөгдөн эргэж байна. Тиймээс “…Монгол Улс парламентын засаглалаас татгалзах уу яах вэ” гэдгээ ард түмнээсээ асуух АНСА хөдөлгөөний санаачилга цаг үеийн шаардлага болов бололтой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 5. ДАВАА ГАРАГ. № 1 (7743)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
О.Уламсайханыг найман жилийн хорих ялтай хэрэгт буруутгаж, шүүхэд шилжүүлжээ

О.Уламсайханыг найман жилийн хорих ялтай зүйл ангиар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлжээ

6 цаг 14 мин
 Хөвсгөл нуурыг түшиглэж "Найрамдал-2" зусланг бүтээн байгуулна

 Хөвсгөл нуурыг түшиглэж "Найрамдал-2" зусланг бүтээн байгуулна

6 цаг 21 мин
Венесуэлийн ерөнхийлөгчийн баривчилгааны эргэн тойронд

Өнгөрсөн бямба гарагт АНУ Венесуэлийн нийслэл Каракаст агаарын цохилт өгч, тус улсын Ерөн

15 цаг 17 мин
Төрийн гурван өндөрлөгийн шинэ жилийн амлалт

Шинэ оны босгон дээр төрийн гурван өндөрлөг олон нийтэд хандан, мэндчилгээ дэвшүүлдэг.  

15 цаг 17 мин
Парламентын засаглалаас татгалзах эсэхийг ард түмний санал асуулгаар шийдэх үү?

Он солигдохоос 14 хоногийн өмнө Ард нийтийн санал асуулга буюу АНСА хөдөлгөөн үүсгэн байгуулах

15 цаг 17 мин
The Guardian: Дани, Иран хоёр Дональд Трампын Венесуэлийн дараагийн бай гэжээ

Их Британийн The Guardian "Венесуэлд нэг шөнийн дотор өрнөсөн үйл явдлууд Иран, Дани з

Өчигдөр 17 цаг 35 мин
Блүүмберг: Рубио АНУ-аас Венесуэлийг удирдахад тэргүүлэх үүрэг гүйцэтгэж магадгүй

Венесуэлийн Ерөнхийлөгч Н.Мадуррг  баривчилсны дараа АНУ-ын төрийн нар

Өчигдөр 17 цаг 34 мин
АТГ: Сайд асан Ч.Номинд хэрэг үүсгэн шалгаж байна

АТГ: Сайд асан Ч.Номинд хэрэг үүсгэн шалгаж байна

Өчигдөр 11 цаг 58 мин
2026 онд болох спортын томоохон уралдаан, тэмцээний хуанли

2026 онд болох спортын томоохон уралдаан, тэмцээний хуанли

Өчигдөр 11 цаг 53 мин
Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар П.Золзаяаг сонгожээ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар П.Золзаяаг сонгожээ

Өчигдөр 11 цаг 45 мин