Танилц: Шинэ оны эхний өдрөөс хэрэгжиж эхлэх хуулиуд

2025-12-31
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Т.САЙХАН

2026 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн улсын төсөв, нийгэм, эдийн засаг, нийгмийн хамгаалал зэрэг олон салбарт хамаарах хууль, тогтоомжууд албан ёсоор хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ. 

ИРГЭД ХУРИМТЛАЛЫН САНГААС АШИГ ХҮРТЭНЭ

Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хууль ирэх оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхэлнэ.

Ингэснээр байгалийн баялгаас олж буй орлогыг хуримтлуулах, ирээдүй үеийнхэнд хүртээмжтэй хуваарилах, сангийн ил тод, хариуцлагатай удирдлагыг хангах зорилт хэрэгжинэ. Энэ нь уул уурхайгаас хамааралтай эдийн засгийг урт хугацаанд тогтвортой байлгах бодлогын нэг чухал хэсэг юм.Түүнчлэн уул уурхайн баялгаас ирээдүй хойчдоо өвлүүлэх, иргэн бүрд хувь хүртээх зорилгоор хуримтлалын санг нээсэн.

Энэ хүрээнд 2025 оны эхний хагас жилийн байдлаар хуримтлалын санд 131.1 тэрбум төгрөгийн ногдол ашиг, хүүгийн орлого төвлөрчээ. Үндэсний баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр 2024 онд хуримтлалын санд 495.6 тэрбум төгрөгийн ногдол ашиг төвлөрч, Монгол Улсын иргэн бүрд хуваарилж нэг иргэнд 138 мянган төгрөгийн ногдол ашиг бүртгэсэн байгаа аж.

Тухайлбал, 2025 оны хагас жилд хуримтлалын санд 131.1 тэрбум төгрөгийн ногдол ашиг, хүүгийн орлого төвлөрсөн. Ингэснээр иргэний хуримтлалын нэрийн дансанд 36.3 мянган төгрөг нэмэгдэж, 175 мянган төгрөгийн хуримтлал үүссэн талаар албаныхан мэдээлсэн юм.

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн дагуу сан нь “Ирээдүйн өв сан”, “Хөгжлийн сан”, “Хуримтлалын сан” гэсэн гурван сантай болсон. Хуримтлалын сан нь уул уурхайн ТӨХК-иудын 34 хувь хүртэлх ногдол ашгаас бүрддэг ба энэ нь ард иргэдийн эрүүл мэнд, боловсрол, орон сууцад зарцуулагдах учиртай. Нэрийн дансанд бүртгэгдсэн хуримтлалын сангийн бүртгэлийн мэдээллийг иргэд E-Mongolia цахим платформын профайл цэсийн "Чингис Хаан" Үндэсний Баялгийн сан хэсгээс шалгах боломжтой юм.

БАГШ НАРЫН ЦАЛИН 50 ХУВИАР НЭМЭГДЭНЭ

Ирэх 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн багш нарын үндсэн цалинг 50 хувиар нэмэгдүүлэх бол 2026 оны арваннэгдүгээр сарын 1-нээс 26 хувиар нэмэгдүүлж, 2.8 сая төгрөгт хүргэхээр болж, төсөвт эх үүсвэрийг суулгасан. Өөрөөр хэлбэл, ирэх онд зөвхөн багш нарын цалин л нэмэгдэнэ. Харин боловсролын салбарт ажилладаг тогооч, галч, үйлчлэгч, жижүүрийн цалин нэмэгдэхгүй  юм байна. Боловсролын салбарт ажиллагсдын цалин нэмэхэд дахин 400 тэрбум төгрөгийн эх үүсвэр шаардлагатай болсон тул УИХ-ын төвшинд 2026 оны төсвийн хуулийн төслийг боловсруулж, зохицуулалт хийх хүрээнд зөвхөн багш нарын цалинг өсгөхөд анхаарч, холбогдох эх үүсвэрийг суулгажээ.

АХМАД НАСТНЫ ТЭТГЭВЭР 80 МЯНГААР НЭМЭГДЭНЭ

Ирэх 2026 оны нэгдүгээр сарын 01-нээс Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулиуд хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ.

Эдгээр нь тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний санхүүжилтийн эх үүсвэрийг тогтвортой байлгах, даатгуулагчдын эрх ашгийг хамгаалахад чиглэж байна.

Энэ хүрээнд ахмад насны тэтгэвэрийг ирэх оны нэгдүгээр сараас тэгш 80 мянган төгрөгөөр нэмэх юм. Энэ талаар Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир “Ерөнхий сайдад таван хувилбараа танилцуулаад 474.7 тэрбум төгрөгийг бүх ахмаддаа хуваагаад тэтгэвэр авагч бүр дээр 80 мянган төгрөг нэмэх энэ хувилбарыг сонгосон. Энэ нь шударга байдлыг хангана. Ирэх 2026 онд 537 мянган ахмад тэтгэвэр авах судалгаа гарсан” хэмээж байв.

ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБА ХААГЧДЫН НЭМЭГДЛИЙГ 10 ХУВИАР НЭМНЭ

Түүнчлэн Засгийн газрын түвшинд хэд хэдэн чухал тогтоолууд хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ. Тухайлбал, Засгийн газрын 2025 оны 83 дугаар тогтоолоор Онцгой байдлын байгууллагын алба хаагчдад албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох журмыг шинэчлэн тогтоож, эрсдэлтэй нөхцөлд ажилладаг алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах зорилт тусгагдсан байна.

Тодруулбал, "Онцгой байдлын байгууллагын алба хаагчид албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох журам"-д өөрчлөлт оруулж, "30 хувиар" гэснийг "40 хувиар" гэж өөрчилсөн тогтоолыг 2026 оны нэгдүгээр сарын 01-нээс дагаж, мөрдөх бөгөөд шаардагдах зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгах аж.

36 САРЫН ТЭТГЭМЖИЙГ НӨХӨН ОЛГОНО

Төрийн албан хаагчдад олгох нэг удаагийн буюу 36 сарын тэтгэмжийг олгох эсэх асуудал удаан хугацаанд маргаантай сэдэв явж ирсэн. Тэгвэл Засгийн газар төрд насаараа зүтгэсэн албан хаагчдынхаа хөдөлмөр зүтгэлийг мартаж сарниулахгүйн тулд төрийн албанд насаараа зүтгэсэн иргэд 36 сарынхаа тэтгэмжээ авч амжилгүй нас барсан тохиолдолд тухайн албан хаагчийн тэтгэмжийг үр хүүхэд, хань ижилд нь өвлүүлдэг байх зохицуулалтыг засгийн газраас хэрэгжүүнэ гэдгийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт танилцуулсан юм. Уг хууль ирэх оны нэгдүгээр сараас хэрэгжих эхэлнэ.

ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛНА

Хиймэл оюун ухаанд суурилсан хяналтын системээр торгууль ногдуулах арга хэмжээ  2026 оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхлэх юм.

Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн 14.7.57-д:

Замын хөдөлгөөний түгжрэл, саатлыг зохицуулах зорилгоор аймаг, нийслэлийн Засаг дарга нь харьяа нутаг дэвсгэртээ Монгол Улсын хууль тогтоомж, Замын хөдөлгөөний дүрэмд нийцүүлэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн тохиолдолд:

Хувь хүнийг хорин (20) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр,

Хуулийн этгээдийг хоёр зуун (200) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан байдаг аж.

Нийслэлийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн А/1176 захирамжийн дагуу 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалт үйлчилж эхэлсэн.

Гэвч иргэдийн зүгээс “1111 төв”-д хязгаарлалт үйлчлэхгүй өдрөө хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн зөрчилтэй холбоотой олон санал, гомдол ирүүлж байна. Замын хөдөлгөөнд шударга, тэгш оролцох зарчимыг хангахын тулд иргэн бүр тогтоосон журамд заавал нийцүүлэн оролцох ёстойг анхааруулж байгаа юм.

БУСАД ХУУЛЬ, ТОГТООМЖУУД 

Мөн Засгийн газрын 2024 оны 143 дугаар тогтоолоор Хүүхдийн эрхийн улсын байцаагчийн орон тоог тогтоосон нь хүүхдийн эрхийн хэрэгжилтэд тавих хяналт, хариуцлагыг бодитой болгох алхам гэж үзэж байна. Энэ хүрээнд Аймаг, нийслэлд ажиллах хүүхдийн эрхийн улсын байцаагчийн орон тоог 16,000 хүртэлх хүүхэд тутамд нэг улсын байцаагч ажиллуулахаар тооцож, баталсан. Энэ тогтоолыг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг 2026 оноос эхлэн жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлэх юм.

Эх сурвалж:www.polit.mn

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
1
0
0
“Зуны Давос” чуулган Монгол Улсад хөрөнгө оруулалт татах боломж бүрдүүлж байна

Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн форумын 17 дахь удаагийн “Шинэ манлайлагчдын уулзалт” буюу “Зуны Давос” чуулганы албан ёсны нээлтийн нэгдсэн /2026.06.24/ хуралдаанд оролцов.

8 цаг 2 мин
ҮХЦ-ийн гишүүнээр Ж.Сүхбаатар, Г.Эрдэнэбат нарыг томилуулах саналыг хэлэлцүүлэхээр ТББХ-нд УИХ-ын дарга хүргүүлжээ

ҮХЦ-ийн гишүүнээр Ж.Сүхбаатар, Г.Эрдэнэбат нарыг томилуулах саналыг хэлэлцүүлэхээр ТББХ-нд УИХ-ын дарга хүргүүлжээ

8 цаг 6 мин
А.Даваажаргал: Долоодугаар сарын 16, 17-нд ажилтан албан хаагчдаа амраахыг хувийн хэвшлийн байгууллагуудад уриалж байна

А.Даваажаргал: Долоодугаар сарын 16, 17-нд ажилтан албан хаагчдаа амраахыг хувийн хэвшлийн байгууллагуудад уриалж байна

8 цаг 9 мин
Цэргийн ёслолын жагсаалыг зэвсэг техниктэй буюу бүрэн дэлгэмэл хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газрын шийдвэрээр долдугаар сарын 10-ны өдөр буюу Төрийн далбааны өдрөөр болох цэргийн ёслолын жагсаалыг зэвсэг техниктэй буюу бүрэн дэлгэмэл хийхээр болсон

8 цаг 15 мин
Та нарын тарих тэрбум модонд бидний тарих нэг мод нэмэр

6-р сарын 20-ны өдөр Хятадын Төв Радио Телевизийн Улаанбаатар дахь студи

14 цаг 2 мин
Сонсгол: Хоёр жилийн өмнө батлагдсан Малчны тухай хуулийн хэрэгжилт 20 хувьтай байна

Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Малчны тухай хуулийн хуулийн хэр

18 цаг 25 мин
Б.Бат-Эрдэнийн Ойн тухай хууль ойд халгаатай, өөрт нь ч халтай

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн санаачилж өргөн барьсан Ойн тухай хууль маргаан дагуулаад байна. Уг нь тэрээр Байгаль орчны сайдаар ажиллаж байсан. Гэхдээ санаачилсан хууль нь байгаль орчин, тэр дундаа ойн эсрэг хууль болсон талаар энэ чиглэлээр судалгаа шинжилгээ хийдэг, төрийн захиргааны үүргийг хэрэгжүүлдэг, үйл ажиллагаа явуулдаг хүмүүс хэлж эсэрг

18 цаг 25 мин
Малчны тухай хуулийн сонсгол болж байна

Малчны тухай хуулийн сонсгол болж байна

Уржигдар 15 цаг 03 мин
Оюу толгойн гэрээг залилангийн шинжтэй гэж үзэн, хуулийн байгууллагад хандлаа

Оюу толгойн гэрээ нь Ашигт малтмалын тухай хууль болон бусад хууль тогтоомж, улмаар Монгол Улсын Үндсэн

Уржигдар 13 цаг 05 мин
Баримтын хайрцаг: Ираны цөмийн хөтөлбөр: АНУ-ын дэмжлэгтэй төслөөс дайн өдөөх хүртэл

Ираны цөмийн хөтөлбөр нь Барууны дэмжлэгтэйгээр эхэлсэн боловч АНУ-Ираны хооронд олон арван жилийн хурц

Уржигдар 06 цаг 00 мин