Эрүүгийн хуулийн 13,14 заалттай холбоотой цэцийн дүгнэлтийг УИХ хүлээж авлаа

2025-12-31
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр /12.30/ Үндсэн хуулийн Цэцийн 12 дугаар дүгнэлтийг хэлэлцээд гишүүдийн олонхийн саналаар хүлээн авлаа.

Үндсэн хуулийн Цэц энэ оны арваннэгдүгээр сарын 24, 25-нд Дунд суудлын хуралдаанаараа Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж заасан нь Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцээд 10 дугаар дүгнэлтээ гаргасан юм. Уг дүгнэлтэд Эрүүгийн хуулийн дээрх зүйл Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “… эрх чөлөө, … хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван зургадугаар зүйлийн 16 дахь заалтын “… үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх … эрх чөлөөтэй. …”, мөн зүйлийн 17 дахь заалтын “төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй. …”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль … бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасныг тус тус зөрчсөн, харин Арван зургадугаар зүйлийн 16 дахь заалтын "итгэл үнэмшилтэй байх…” эрх чөлөөтэй, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц … хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна." гэж заасныг зөрчөөгүй хэмээн дүгнэсэн юм.

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо дээрх дүгнэлтийг хэлэлцээд дэмжээгүй юм

УИХ-ын гишүүн А.Ганбаатар нэр төрөө хамгаалах ганцхан арга бол зөв явах гэдгийг сануулж, хэвлэлийн эрх чөлөө, үг хэлэх эрх чөлөө бол ардчиллын гол хэмжүүрүүд боловч Эрүүгийн хуулийн энэ заалтаас болж манай улс олон байраар ухардгийг анхааруулсан юм. Тэрбээр хэвлэл мэдээллийн өөрийн хяналтын тогтолцооны талаар тайлбарлаж, Үндсэн хуулийн Цэцийн 10 дугаар дүгнэлтийг дэмжиж, хүлээн авахыг уриаллаа.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Эрүүгийн хуулийн энэ заалтаар төрийн байгууллагууд айлган сүрдүүлдэг жишиг тогтсоныг өгүүлж, хуулийн байгууллагад шалгагдаж байгаа хэргүүдийн дийлэнх нь төрийг шүүмжилж болохгүй, даргын үйл хэргийг өөрөөр харж болохгүй гэх хандлага руу нийгмийг түлхэж эхэлсэн гэж үзэж байгаагаа илэрхийлээд, Цэцийн дүгнэлтэд дурдагдаж буй олон саналтай санал нийлж байгаагаа хэллээ. Гэхдээ Цэцтэй холбоотой хууль тогтоомжийг боловсронгуй болгох хэрэгцээ байгааг тэрбээр онцолж, Цэц аливаа хууль Үндсэн хуульд нийцэж буй, эсэх талаар дүгнэлт гаргахаар бус Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргах эрхгүй гээд, УИХ ч Үндсэн хуулиа дагаж мөрдөж, дээдлэх ёстой гэв.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Үндсэн хуулийн Цэц гүтгэх хэрэг, зөрчилтэй холбоотой харилцааг Эрүүгийн хуулиар зохицуулж болохгүй гээгүй бөгөөд хүний итгэл үнэмшилтэй байх эрхийг зөрчсөн гэж дүгнээгүйг сануулаад, таван жилийн хугацаанд 840 орчим хүн энэ гэмт хэрэгт ял шийтгэгдсэний 88.5 хувь нь цахим орчинд хүн гүтгэсэн нь тогтоогдсоныг дурдав. Мөн энэ заалтаар шийтгэгдсэн хүмүүсийн 15 хүрэхгүй хувь нь сэтгүүлчид байгааг танилцуулж, энэ нь зөвхөн хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй холбоотой асуудал биш гэдгийг харуулж байна гэсэн юм.

УИХ-ын гишүүн Б.Жаргалан хүний эрхийг хамгаалах, эдийн засгийн эрх чөлөөг баталгаажуулах асуудлыг зөвхөн уриа лоозон болгож, бодит байдал дээр зөрчдөг явдлыг эцэс болгох цаг болсныг сануулсан юм.

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал 10 дугаар дүгнэлтийг дэмжиж байгаагаа илэрхийлж, дүгнэлтийг хүлээж аваад түүний мөрөөр хийх ажлуудаа дараа нь дэс дараатай хийх нь зүйтэй гэсэн горимын санал гаргасан бол УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал хүнийг гүтгэх, доромжлох, худал мэдээлэл тараах зэрэг нь өөр хоороондоо, мөн энгийн иргэнд үү, нийтийн албан тушаалтанд уу гэдэг нь ч дотроо ихээхэн ялгаатай бөгөөд үүсэх хор уршиг нь ч бас харилцан адилгүйг онцолж, тэр бүгдийг нарийвчлан хуульчлах боломж гарч буйг олзуурхаж байгаагаа илэрхийлэв. Мөн Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтыг засаж, сайжруулах хэрэгцээ шаардлага байгааг тэрбээр өгүүллээ.

Дараа нь Үндсэн хуулийн Цэцээс зөрчсөн гэж дүгнэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн зүйл, хэсэг заалт бүрээр санал хураалт явуулж, Хууль зүйн байнгын хороо дэмжээгүйг дэмжих томьёоллоор санал хураахад УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Ингэснээр Цэцийн энэ оны 10 дугаар дүгнэлтийг УИХ хүлээн авлаа. Дүгнэлтийг хүлээн авсан тул Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэн боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлэг, зөвлөлийн гишүүдийн оролцоотойгоор байгуулахаар тогтлоо.                                                                           www.polit.mn 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
”Эхийн хайрыг дэлхий даяар” уриатай Олон улсын WeLoveU байгууллагынхан цус хандивлалаа

”Эхийн хайрыг дэлхий даяар” уриатай Олон улсын WeLoveU байгууллагынхан цус хандивлалаа

Өчигдөр 16 цаг 59 мин
С.Амарсайхан:Хууль зөвхөн үнэний талд үйлчлэх ёстой

С.Амарсайхан:Хууль зөвхөн үнэний талд үйлчлэх ёстой

Өчигдөр 13 цаг 07 мин
ТУЖИЙН НАРС- Хүний гараар бүтсэн хамгийн том ой

Тужийн нарс-Хүний гараар бүтсэн хамгийн том ой.

Өчигдөр 13 цаг 00 мин
Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Яг үнэндээ, өнөөдөр Эрдэнэт, Тавантолгой хоёр л Монгол Улсыг тэжээж байгаа гэлцдэг. “Эрдэнэт

Өчигдөр 06 цаг 00 мин
МАН-ын Э.Болормаа, АН-ын Ч.Лодойсамбуу хоёрын “мэдэгдэл” юу өгүүлж байна вэ?

УИХ улс төрийн намын хоёр том бүлэгтэй. МАН-ын бүлэг 68, АН-ын бүлэг 42 гишүүнтэй. У

Өчигдөр 06 цаг 00 мин
Рио Тинтогийн санхүүгийн үзүүлэлт юу өгүүлнэ вэ?

Аливаа компанийн хувьцаа эзэмшигчиддээ зориулж гаргадаг нээлттэй тайлан зөвхөн тухайн ж

Өчигдөр 06 цаг 00 мин
Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Сүүлийн үед олны анхааралд ороод байгаа Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дахь алтны шороон ордын лиценз тойрсон асуудал бий. Товчхондоо, энэ нь бизнесийн талуудын хооронд лиценз, компанийн эзэмшил болон

Уржигдар 23 цаг 31 мин
Киргиз улс  ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад яаж бэлтгэж байна вэ?

-Үүнтэй зэрэгцэн тус улсад наймдугаар сарын 31-нд Дэлхийн нүүдэлчдийн VI наадам нээлтээ хийнэ-

Уржигдар 18 цаг 35 мин
Майничи Шимбүн: Дата төвийн өсөлт Японд шинэ бохирдол бий болгох ёсгүй

Япон улс дижитал нийгмийн дэд бүтцээ эрчимтэй хөгжүүлж байна. Гэвч энэ хөгжлийн явцад шинэ төрлий

Уржигдар 07 цаг 00 мин
Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

Монголын төрийн бодлогод нэгэн сонин жишиг тогтоод удаж байна. Хууль батална. Хэрэгжүү

Уржигдар 06 цаг 00 мин