“Эрдэнэт”, “Эрдэнэс Тавантолгой” компаниудын хувьчлалд жирийн иргэд оролцож чадах уу?!

2025-12-29
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.Гарьд


Төрийн өмчит 18 компанийг хувьчлах буюу “Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг Засгийн газар санаачилж, 
УИХ-д өргөн мэдүүлсэн. Түүгээр “…Төрийн өмчит “Монголын цахилгаан холбоо” ХК, “Хөдөө аж ахуйн бирж” ХХК, “Үндэсний давхар даатгал” ХК, “Монголын хөрөнгийн бирж” ХК, “Хөдөө аж ахуйн корпораци” ХХК, “Шивээ овоо” ХК, “Багануур” ХК; “МИАТ” ТӨХК; “Төрийн банк” ХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ, “Дулааны III цахилгаан станц” ХК, “Дулааны IV цахилгаан станц” ХК, “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ХК, “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК, “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК, “Амгалан дулааны станц” ТӨХК зэрэг 18 хуулийн этгээдийн энгийн хувьцааг нэмж гарган, биржээр олон нийтэд нээлттэй худалдах”, “...Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой “Дулаан шарын гол” ТӨХК, “Цемент шохой” ТӨХК, “Монгол шуудан” ХК,"Багануур дулааны станц” ТӨХК, "Налайхын дулаан станц” ТӨХК, “Хөвсгөл дулааны станц” ТӨХК, “Ховд дулааны станц” ТӨХК, “Улаангомын дулааны II станц” ТӨХК зэрэг 8 компанийн төрийн эзэмшлийн хувьцааг худалдах”, “Эрдэнэс Монгол” ХХК, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “Мэдээлэл технологийн үндэсний парк” ТӨҮГ, “Автоимпекс” ХК; “Төвийн бүсийн хүнс, хөнгөн үйлдвэрлэл технологийн цогцолбор" ХХК, “Автозам засвар арчлалтын нэгтгэл” ТӨХК зэрэг долоон төрийн өмчит хуулийн этгээдийг өөрчлөн зохион байгуулах, татан буулгах, нэгтгэх, бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ” хэмээн тусгажээ.
УИХ уг төслийг хэлэлцэхээр шийдсэн. Гишүүдээс улстөржих үйлдэл гарах авч төслийг батлах нь бараг тодорхой харагдаж байна. Гэтэл ингэж бөөндөх, тэр дунд Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлын баталгаа болсон зарим компанийг багтаасанд бизнес эрхлэгчид, эдийн засагчид, мөн улстөрчид ч эргэлзэж буйгаа илэрхийлж байна. Тухайлбал, АН-ын генсек асан, “Түмэн шувуут” ХХК-ийг үүсгэн байгуулагч, Хөдөө аж ахуйн ухааны доктор Л.Эрхэмбаяр “…Төрийн өмчийг, стратегийн том ордуудыг хувьчлах талаар миний бодол” гээд “…Манай улс жижиг эдийн засагтай, үндэсний хөрөнгөтөн дэндүү цөөхөнтэй, өөрийн онцлогтой улс. Зах зээлд шилжээд 30 гаруйхан жил болж байна. Хэрэв Эрдэнэтийн хууль бус хувьчлалыг буцаагаагүй бол яах байсан бэ. Энэ компанийг эзэмшигчид хэн байх нь хамаагүйгээр Монгол төрийг худалдаад авчихна. Эхлээд өөрийн кнопны хүмүүсээ мөнгөөр зодоод УИХ-ын олонхийг бүрдүүлчихнэ. УИХ-ыг өөрийн болгосон тохиолдолд Засгийн газар шүүх, хууль хүчний байгууллагыг авах асуудал шийдэгдчихнэ. Мөнгөтэй, эрх мэдэлтэй бүлэглэлийн эсрэг хэн ч юу ч хэлж чадахгүй, ардчилсан бус дэглэм рүү гулсан орно”, “…Тавантолгой, Эрдэнэт гэх мэтийг хувьчлахад ард түмэн одоогоор оролцож чадахгүй. Мөнгөтэй бүлэглэл эсвэл Хятад, Оросууд орж ирнэ. Иймд ядаж хоорондоо өрсөлдөхүйц, улс төрд бие биедээ хяналт тавихуйц, бяртай  30-40 үндэсний том компаниудтай болсны дараа хувьчлал явуулахгүй бол гарах үр дагавар хүссэнээс өөрөөр явах магадлал тун их байна”, “…ДНБ-ий бараг 80 хувийг төрийн компаниуд үйлдвэрлэж байна, энэ бол маш буруу гэсэн үзэл санаа их түгээмэл яваад байна. Аргагүй шүү дээ Тавантолгой, Оюу толгой, Эрдэнэ гурав чинь ДНБ-ий бараг 60 хувь нь байх. Уул уурхайг тооцохгүй бол ихэнхи нь хувийн хэвшилдээ байсаар л байгаа”, “…Нидерланд, Норвеги, БНХАУ зэрэг орнууд төрийн өмчит компанидаа хатуу хяналт тавьж улсаа хөгжүүлж, ард түмний амьдралыг тэтгэсээр байгаа сайн жишээ олон байна”, “…Бид стратегийн том компаниудаа хувьчлахаасаа өмнө хяналт, сахилга, хариуцлага, менежментийн ур чадвараа сайжруулах тал дээр анхаарал тавих нь одоохондоо хамаагүй дээр”, “…Хямд эрчим хүч үйлдвэрлэх бол улс орны хөгжийн амин чухал асуудал, үйлдвэрлэл, хувийн хэвшлийг дэмжих гол зангилаа. Эрчим хүч төрдөө байх нь зүйтэй”, “…Уул уурхай эрчим хүч хоёроос бусад салбарын хувьчлал байж бололгүй яахав. Гэхдээ төрийн оролцоо 51 хувиас их тохиолдолд оролцогч сонирхох эсэх, үнэ унах уу зэргийг бодолцох, төрийн зарим чиг үүргийг ТББ, хувийн хэвшилд зоригтой шилжүүлэх хэрэгтэй” хэмээж байна. Ер нь бол яг ийм санааг ганц Л.Эрхэмбаяр доктор биш улс төр, эдийн засаг, бизнесийн салбарын олон хүн хэлж байгаа юм. Тэд “…Наад зах нь “Эрдэнэт”, “Эрдэнэс Тавантолгой” компаниудын хувьчлалд жирийн иргэд оролцож чадах уу гэдгийг бодох хэрэгтэй” гэж байгаа юм.

 

Эх сурвалж: polit.mn

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Хүүхдийн баярт зориулсан цогц хөтөлбөр зохион байгуулагдана

Монголын Хүүхдийн Ордонд “Хүүхдийн баярын багц хөтөлбөр” зохион байгуулагд

26 мин
Зуслангуудад гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх хөтөлбөр хэрэгжүүлнэ

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхлэх гэж байгаа

6 цаг 55 мин
Нийслэлийн МАН-ын хорооны хурлаар Хотын даргад  Б.Пүрэвдагвыг дэмжлээ

Нийслэлийн МАН-ын Тэргүүлэгчдийн хурал өнгөрсөн долоо хоногт болж, Хотын даргад нэр дэвшүүлэх а

6 цаг 55 мин
МАН хүүхдийн хөгжлийг дэмжих хууль, АН хууль бус томилгооны асуудлыг хэлэлцлээ

УИХ дахь МАН, АН-ын бүлгийн хурал өчигдөр болж, бүлгийн дарга нар мэдээлэл хийлээ. Тэдний байр суурийг хүргэе.

6 цаг 55 мин
11 жилийн өмнө ч Оюутолгойг анхааруулсаар байв

“Чөлөөт хэвлэл нийгмийн ой санамж” булангийн энэ удаагийн дугаар өдгөөгөөс яг 11 жилийн өмнөх буюу 2015 оны тавдугаар сарын 26-ны өдрийн дугаарыг онцолж байна.

6 цаг 55 мин
ЧД-ийн 300 өрхөд эрчим хүчний хэмнэлттэй дулааны насос төхөөрөмж туршиж, агаар, орчны бохирдлыг бууруулахад эерэг үр дүнд хүрчээ

Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр Чингэлтэй дүүргийн Засаг даргын т

19 цаг 55 мин
З.Төмөртөөмөө: Намын удирдах зөвлөлөөс Б.Пүрэвдагвыг оруулж ирвэл дэмжихээс өөр сонголт байхгүй

З.Төмөртөөмөө: Намын удирдах зөвлөлөөс Б.Пүрэвдагвыг оруулж ирвэл дэмжихээс өөр сонголт байхгүй

21 цаг 59 мин
Нийслэлийн МАН 14.00 цагт хуралдаж, хотын даргад нэр дэвшигчийг тодруулна

Нийслэлийн МАН 14.00 цагт хуралдаж, хотын даргад нэр дэвшигчийг тодруулна

Өчигдөр 12 цаг 08 мин
Энэ жил 12306 ээж "Алдарт эх"-ийн одон хүртэнэ

Энэ жил 12306 ээж "Алдарт эх"-ийн одон хүртэнэ

Өчигдөр 10 цаг 48 мин
Сангийн сайд З.Мэндсайханаас асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаанаар Татварын багц хуулийн төслийг хэлэлцлээ.

Өчигдөр 06 цаг 00 мин