О.Батнайрамдал: Иргэд ногдол ашгаа өөрсдөө авах нь Үндсэн хуулийн шаардлага юм

12 мин
Нийтэлсэн: Админ
 8 мин унших

Төмөрбаатарын БАТСАЙХАН

УИХ-ын гишүүн О.Батнайрамдалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

- Оюу толгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр тараах эсэх асуудлыг парламент хэлэлцэж эхэллээ. Зарим гишүүн ногдол ашгийг бэлнээр тараавал инфляц өснө гэсэн байр суурь илэрхийлж байна. Та ямар байр суурьтай байна вэ?

- Засгийн газар 100 мянга гаруй иргэнээс санал авсан шүү дээ. Санал асуулгад оролцогчдын 95 хувь нь ногдол ашиг авах ёстой гэж үзсэн байна.

Ер нь  95 хувь битгий хэл, бүгдээрээ л ногдол ашиг авахыг хүсэж байгаа. Энэ чинь 17 жил хүлээсэн ашиг. Өнөөдөр анх удаа яригдаж байгаа асуудал биш. Тиймээс тэнгэрийн юм яримааргүй байна. Бид стратегийн ордыг ард түмний өмч гэж Үндсэн хуулиараа баталгаажуулж, тунхагласан. Гэтэл “Ард түмний өмч юм бол яагаад хэсэг бүлэг хүмүүс баяжаад, бидэнд хүртээмж нь ирэхгүй байна вэ” гэдэг асуудал. Ард түмний бухимдлын гол шалтгаан нь ердөө энэ. Ард түмэн өмч эзэмшиж байгаа л бол ногдол ашгаа авах нь Үндсэн хуулийн үндсэн шаардлага шүү дээ. Гарын үсэг зурсан иргэдийн 60 хувь нь 18-39 насны залуучууд, тэд ногдол ашгаа бэлнээр авъя гэж саналаа өгсөн. Тэгэхээр бид энэ хүсэлтийг ойлгож, хүндэтгэлтэй хандах ёстой. Ногдол ашгийн мөнгө байгаа эсэх, эсвэл яг хэзээ орж ирэх нь баталгаатай, баталгаагүй гэх мэтээр янз бүрийн зүйл ярьж байна. Ийм асуудал яримааргүй байгаа юм.

Үнэнийг хэлэхэд, өнөөдөр Засгийн газар хүнд нөхцөлд хэлэлцээрт орж, хуулийн төслөө хамтад нь УИХ-д өргөн барьж, УИХ-тайгаа зөвшилцөн ногдол ашгаа авна гэдгийг баталж байгаа шүү дээ.Хууль болж баталсны дараа ногдол ашиг төлөгдөх нь гарцаагүй. Яагаад гэвэл Оюу толгой компанид бэлэн мөнгөний урсгал хангалттай хэмжээнд байна. Энэ оны эцэс гэхэд 18-20 их наяд төгрөгийн эерэг мөнгөн урсгалтай ажиллах нь тодорхой. Гэтэл бид үүнээс ердөө гурван их наяд төгрөгийн ногдол ашиг л авч байгаа.  Янз бүрээр шүүмжлүүлж байгаа Оюу толгойн хэлэлцээрт  Н.Учралын Засгийн газрын гавьяа бий юү,  гэвэл бий. Үүнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

-Бэлэн мөнгө болж очих нь үр дүнгүй гэж байна.  Инфляцын асуудал ч яах аргагүй яригдах учиртай байх?

-41 их наяд төгрөгийн төсөв баталж, төсвөө 10 их наяд төгрөгөөр тэлж байхдаа инфляцын талаар яагаад яриагүй юм бэ.  Бид инфляцын зорилтот түвшнийг 6-8 хувь гэж баталсан. Тэр зорилтот түвшнээ баримталж байгаа юм бол гурван их наяд төгрөгийн ногдол ашгийг иргэдэд олгох асуудал дээр инфляц өндөр өснө гэж яриад байх шаардлагагүй. Хөндлөнгөөс харахад ард түмэнд очих мөнгөний тухай ярихдаа инфляцын асуудал хөндөж байгаа.  Тийм атлаа 41 их наяд төгрөгийн төсөв батлахдаа инфляц ярьдаггүй нь сонин.  Энэ бол хоёр нүүртэй хандлага. Тиймээс ногдол ашгийг зүгээр л ард түмэнд нь өгөх ёстой.

- Нэг удаа ногдол ашиг аваад дуусчихгүй. Ер нь ногдол ашгийг цаашид ямар процессоор хүртэх юм бэ?

- Оюу толгойн ногдол ашгийн асуудал зөвхөн нэг удаагийнх биш.  Цаашид Оюу толгой төсөл 10-15 жилд жил бүр 8-10 тэрбум ам.долларын орлого олж, эерэг мөнгөн урсгалтай ажиллах төлөвтэй байна. Энэ боломжийг ашиглаж бид жил бүр ногдол ашиг авах уу, үгүй юү гэдгийг тодорхойлох хэрэгтэй. Ер нь  дараагийн жилүүдэд ч бид 34 хувийг эзэмшиж байгаа учраас ногдол ашгаа тогтмол авч явах ёстой. Ингэж чадвал Монгол Улсын эрх ашиг хангагдана. Мөн 120 дугаар тогтоолоор баталсан Монголын талын өгөөжийг анх хөрөнгө оруулагчийн амласан 53 хувьд хүргэх нөхцөл бүрдэх юм.

-Та гурван их наяд биш, бараг зургаан их наяд төгрөгийн ногдол ашиг авах боломжтой гэж ярьж байсан.  Мөнгөн дүнгийн асуудалд та ямар байр суурьтай байна вэ?

- Янз бүрийн тоо ярьж байгаа ч яг санхүүгийн аудитлагдсан тайлангаар Оюу толгой компани ямар ашигтай ажиллаж байгааг харах хэрэгтэй. Үүнийг үндэслэж байж дүгнэлт хийх ёстой.  Түүнээс биш дур мэдэн тоо хэлж, шийдэх асуудал биш. Оюу толгой компанийн есдүгээр сарын 30-ны байдлаарх санхүүгийн тайлан “Рио Тинто”-гийн албан ёсны цахим хуудсанд нийтлэгдсэн байна. Тус компани 312 мянган тонн зэс олборлож, борлуулсан. Үүнээс ойролцоогоор зургаан тэрбум ам.долларын орлого олчихсон байгаа юм. Тэгэхээр энэ оны эцэс гэхэд 7.5-8 тэрбум ам.долларын орлоготой ажиллах нь тодорхой болж байна. Жилийн эцсийн дүнгээ удахгүй гаргана. Харин эерэг мөнгөн урсгал нь 18-20 орчим их наяд төгрөгт хүрэхээр байна.Гурван их наяд төгрөг гэдэг нь Засгийн газраас төсөвт оруулж ирсэн мөнгөн дүн, цаашид хэлэлцээрийн хүрээнд энэ хэмжээ нэмэгдэх боломжтой.

Мөн Зөвхөн Монголын тал ногдол ашиг аваад, нөгөө тал нь авахгүй гэсэн ойлголт байж болохгүй. Нэг зүйлийг онцолж хэлэхэд, Оюу толгой төслөөс Монголын хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх, наашлуулах хамгийн чухал боломж бол ногдол ашиг юм. Ногдол ашгийг өөр ямар ч зүйлтэй зүйрлэшгүй. Тиймээс бид ногдол ашгаа аль болох эрт, 2027 оноос эхлээд цаашид жил бүр авах хэрэгтэй.Цаашид орлого хангалттай нэмэгдэх, зэсийн үнэ өсөх боломжтой энэ нөхцөл байдлыг бид ашиглах ёстой. Өнөөдөр бидний гарт орж ирж байгаа боломжийг аль болох үр дүнтэй ашиглаж, өгөөжөө нэмэгдүүлэх хэрэгтэй. Ингэж байж Оюу толгой компанийн 34 хувийг эзэмшиж байгаагийн ач холбогдол бодитоор гарна. Нөгөө талаас, энэ төсөл хоёр талдаа харилцан ашигтай, шударга зарчмаар ажиллах ёстой. Аль аль тал нь ногдол ашгаа авна.

-Монголын талд хууль зүйн дараагийн боломж нь Онтрэгийн лиценз шүү дээ. Хэлэлцээр ер нь ямар шатанд явж байгаа талаар танд мэдээлэл байна уу.  Хууль зүйн дэд сайд асан Б.Солонгоо Оюу толгойн ногдол ашгаар дамжуулан Оюу толгой компани Онтрэн лицензээр наймаалцаж байна гэсэн мэдээлэл хийсэн шүү дээ?

-Засгийн газраас Онтрэгийн асуудлаар тусдаа ажлын хэсэг байгуулж ажиллаж байгаа гэж ойлгосон. Ажлын хэсгийг Сангийн сайд Мэндсайхан ахалж, ямар ч байсан тодорхой үр дүнд хүргээд явж байна. Онтрэгийн асуудлыг УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэх ёстой. Оюу толгойтой холбоотой асуудлаар Монгол Улсын эрх ашгийг хангах үндсэн зорилгын хүрээнд хянан шалгах түр хороо байгуулагдсан.Тиймээс  Онтрэгийн асуудлыг 120 дугаар тогтоолын хүрээнд, мөн Ашигт малтмалын тухай хуулийн шаардлагын дагуу шийдвэрлэх ёстой. Стратегийн ордын төрийн эзэмшил өөрчлөгдөх тохиолдолд УИХ-ын бүрэн эрхийн хүрээнд заавал хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэх учиртай. Тиймээс УИХ-д оруулж ирэхийг  хүлээж байна. Ер нь эдгээр хэлэлцээрийг бүгдийг нь уялдаатай авч үзэж, хамтад нь урагшлуулснаар Монгол Улсын эрх ашиг хангагдах юм.

- Хэлэлцээр нэлээд удаашраад байна уу.   Онтрэгийн талаас хариу өгөхгүй байна гэх мэдээлэл бий?

- Энэ бол Засгийн газрын бүрэн эрхийн асуудал. Хэн хэлэлцээрийг ахалж, хэрхэн зохион байгуулах вэ гэдгийг Засгийн газар өөрөө шийднэ. Мөн аль асуудлыг нь түрүүлж шийдвэрлэх вэ гэдэг тактикийн сонголт ч Засгийн газарт бий. Энэ тал дээр тодорхой асуудлууд байгааг ойлгож Засгийн газрын шийдвэрт хүндэтгэлтэй хандаж байна. Хэлэлцээрээ аль болох яаралтай урагшлуулж, Монгол Улсын эрх ашгийг хангах ёстой. Өнөөдрийг хүртэл Онтрэ болон Оюу толгойн хооронд ашгаа 20:80 харьцаагаар хуваах тухай хамтын ажиллагааны гэрээ хүчин төгөлдөр хэвээр байна. Өөрөөр хэлбэл, одоогийн нөхцөлд Монгол Улсын эрх ашиг хангагдаж чадахгүй байна гэсэн үг.Тиймээс 120 дугаар тогтоол бүрэн хэрэгжих ёстой. Бид энэ тогтоолыг бүрэн хэрэгжүүлж чадвал Оюу толгой төслөөс Монголын тал бодит өгөөжөө хүртэх боломж бүрдэнэ. Төсөл ашиг орлогоо нэмэгдүүлж, үр өгөөжөө өгч байгаа энэ үед анх хөрөнгө оруулагчийн Монгол Улсад амласан 53 хувийн өгөөжийг бид заавал хүртэх ёстой. Энэ бол харилцан тохиролцож, өгсөн амлалт шүү дээ.

- Оюу толгойн сайт дээр Онтрэгийн лицензийг шилжүүлэн авах асуудлыг хэрэгжүүлж байгаа гэсэн мэдээлэл байсан.  Мөн Монголын татварын албанд 24 тэрбум төгрөг шилжүүлсэн гэсэн. Энэ ямар учиртай юм бэ?

- Энэ асуудлаар би өмнө нь олон удаа ярьж байсан. Онтрэгийн  толгой компани болох “Entrée Resources”-ийн гүйцэтгэх захирлаас хөрөнгө оруулагчдад илгээсэн албан захидалд лицензийг Оюу толгой компани руу шилжүүлэхтэй холбоотой татварыг Монголын татварын албанд шилжүүлсэн, одоо татварын тодорхойлолтоо хүлээж байгаа гэсэн мэдээлэл байсан. Тиймээс би тухайн үед энэ асуудлыг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд гаргаж тавьж, Сангийн сайд болон холбогдох албан тушаалтнуудаас тодруулж байсан юм.Тэгэхээр компани лиценз шилжүүлгийн татвараа өөрийн санаачилгаар, сайн дураараа төлсөн байна. Харин сүүлд Сангийн сайд болон Ерөнхий сайдын өгсөн мэдээллээр бол жилийн эцэст энэ татвар буцаан олгогдоно гэж ойлгосон. УИХ шийдвэрээ гаргаагүй байхад төрийн байгууллагууд тухайн лицензийг шилжүүлэхтэй холбоотой татварын тодорхойлолт гаргах, шилжүүлгийг эцэслэх боломжгүй шүү дээ. Тиймээс тухайн компани татвараа сайн дураараа төлсөн бол жилийн эцэст буцаан олгож, компанийн данс руу шилжүүлнэ гэж ойлгож байгаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 24. МЯГМАР ГАРАГ. № 222 (7964)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
2026.11.23: Улстөрчдийн хэн юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Тэгвэл өчигдөр МАН-ын бүлэг хуралдсангүй,ха

12 мин
ХЭҮК-ын таван гишүүний суудалд 20 хүн өрсөлдөж байна

Хүний эрхийн Үндэсний Комиссын (ХЭҮК) таван гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонто

12 мин
О.Батнайрамдал: Иргэд ногдол ашгаа өөрсдөө авах нь Үндсэн хуулийн шаардлага юм

УИХ-ын гишүүн О.Батнайрамдалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

12 мин
Мөрий, бооцоот тоглоомын хориг үр дүнгээ өгсөн үү? Улам дордсон уу? 

2025 оны 7-р сарын 1. Засгийн Газрын зүгээс төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомыг хориглосон хуулийг санаачлан, яаралтай горимоор УИХ-д өргөн барьж, батлуулснаас хойш хэ

8 цаг 54 мин
Нүүрс тээврийн зогсонги байдалтай холбоотой асуудлыг яаралтай шийдвэрлэхийг хүслээ

Нүүрс тээврийн жолооч нар эрх нь зөрчигдөж буй асуудлаар мэдээлэл хийлээ.

13 цаг 44 мин
Голомт банк БНХАУ руу гүйлгээ хийх хамгийн өргөн боломжийг санал болгодог

Голомт банк харилцагчдынхаа хэрэгцээ шаардлагад нийцсэн олон улсын төлб

13 цаг 56 мин
Бие хамгаалагчдын мэргэжлийн хөгжил, эрх зүйн орчныг хэлэлцэнэ

Монголын Бие хамгаалагчдын Хүндэт академи, Монголын бие хамгаалагчдын Шадар хамгаалалтын холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ.

14 цаг 31 мин
Ард нийтийн санал асуулаг хөдөлгөөнийг үүсгэн байгуулах их хурал арван нэгдүгээр сарын 26-нд  болно

Ард нийтийн санал асуулга хөдөлгөөнөөс тавтын  зохион байгуулалт хийх,  ерөнхийлөгчийн  сонгуультай холбоотой асуудлаа

14 цаг 32 мин
Ерөнхийлөгчийн суудал эзгүйрэв: Монголын улс төрд одоо юу өрнөх вэ?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хугацааг дуусгалгүй, өөрийн хүсэлтээр Төрийн тэргүүний албан

Өчигдөр 06 цаг 00 мин
Ч.Мөнхзул: Сэргээгдэх эрчим хүчээс эдийн засгийн үр өгөөж хүртэх боломжтой

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг сана

Өчигдөр 06 цаг 00 мин