2026.11.23: Улстөрчдийн хэн юу хэлэв?

12 мин
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Т.САЙХАН

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Тэгвэл өчигдөр МАН-ын бүлэг хуралдсангүй,харин АН бүлгээрээ хуралдаж, зарим асуудлаар шийдвэр гаргажээ.  “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа зарим байр суурийг онцлон хүргэж байна.

 

УИХ-ын дарга С.Бямбацогт: Санхүүгийн салбарын өсөлт иргэдийн өрийн дарамтыг нэмэгдүүлж зовлон дээр нь зоолж болохгүй

 

-Иргэдээ өр, зээлийн дарамтаас чөлөөлөх ажлуудын үр дүнгүүд эхнээсээ гарч байна. "УИХ - Таныг сонсож байна" цахим сувгаар иргэдээс ирүүлсэн хамгийн олон гомдол санал, хамгийн хүнд хөндөгдсөн сэдэв бол зээлийн өндөр хүү болон "зээлийн хар жагсаалт" байсан. Иргэд нэг зээлээ нөгөөгөөр төлж, цалингаас цалингийн хооронд, өрнөөс өрний хооронд амьдарч байгаа нь гашуун үнэн. “Хар жагсаалт” буюу зээлийн мэдээллийн журамд шинэчлэл хийснээр 1.5 сая төгрөг хүртэлх хугацаа хэтэрсэн зээлээ бүрэн төлж барагдуулсан иргэний зээлийн ангилал хэвийн болно. Ингэснээр “Хар жагсаалт”-д бүртгэгдсэн 620.000 гаруй иргэн чөлөөлөгдөж байна. Гар утас, цахилгаан, дулаан, ус, интернэтийн үйлчилгээ зэрэг хэрэглээний өр зээлжих зэрэглэлийн оноонд нөлөөлөхгүй боллоо.  Зээлийн мэдээллийг бодит цагийн горимоор шууд шинэчилдэг боллоо. Банк, санхүүгийн байгууллагууд зээл олгохоос татгалзсан шалтгаанаа иргэнд заавал тайлбарладаг боллоо. Санхүүгийн салбарын хөгжлийг дэмжинэ. Харин санхүүгийн салбарын өсөлт иргэдийн өрийн дарамтыг нэмэгдүүлж зовлон дээр нь зоолж болохгүй.  Цаашид ББСБ болон цахим зээлийн өндөр хүүг бууруулах, шимтгэл, хураамжийг цэгцлэх зэргээр иргэдээ өрийн гинжинд орохоос сэргийлэх ажлуудыг шат дараатай хийх болно.

 

АН-ын бүлгийн дарга Б.Түвшин: Тусгай субъектын үйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгах албыг байгуулах нь зүйтэй

 

- Тусгай субъектын үйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгах албаны тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хувьд хэлэлцлээ. АТГ, Мөрдөн байцаах газар, прокурорын байгууллага шударга ажиллаж байна уу. Энэ асуудлыг цэгцлэхийн тулд УИХ-ын дэргэдэх Тусгай хяналтын дэд хороонд тусгай субъектын үйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгах албыг байгуулах нь зүйтэй. Хуучнаар прокурорын хяналт гэж байсан. Хуулийн байгууллагуудын шалгаж байгаа хэргүүд УИХ-д нээлттэй байх ёстой юм.  Мөн Увс болон Булган аймгийн ИТХ хуралдаж, хууль ёсны шаардлага тавьж, Засаг дарга нараа огцруулсан.

Энэ асуудалд Засгийн газраас хууль бус шийдвэр гаргасан гэж үзсэн байна. Тиймээс Ерөнхий сайд Н.Учралд шаардлага хүргүүлэхээр боллоо. Шаардлагыг биелүүлэхгүй бол ҮХЦ-д өгч, Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэнг АТГ-т шалгуулахаа мэдэгдэж байна.

 

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа: Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг яаралтай батлахыг шаардаж байна

 

-Шүгэл үлээгчийн тухай хуулийг АН-ын шаардлага, иргэдийн хүсэлт, шаардлагын дагуу Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон. Уг асуудлыг Засгийн газрын хуралдаанаар арваннэгдүгээр сарын 11-нд зарласан боловч өнөөдрийг хүртэл хуулийн төслийг өргөн мэдүүлээгүй байна. Үүнээс хойш бараг 14 хоног өнгөрөх гэж байна.Тиймээс хоёр, гурван жилийн өмнөөс бэлэн болсон гэх энэ хуулийн төслийг яаралтай өргөн мэдүүлэхийг дахин шаардаж байна. Өөр хуулийн төслүүдийг өргөн мэдүүлж байгаа атлаа Шүгэл үлээгчийн тухай хуулийг хойшлуулсаар байгаа нь шүгэл үлээсэн иргэд, дарамт шахалтад өртөж буй хүмүүсийн тэвчээрийг барж байна.Энэ хуулиар юуны өмнө төрийн жинхэнэ албан хаагчид дээд шатны удирдлагынхаа зүгээс үзүүлдэг дарамт шахалтаас хэрхэн хамгаалагдахыг тодорхой зохицуулах ёстой. Түүнчлэн шүгэл үлээсэн жирийн иргэдийг 500 сая төгрөг хүртэлх мөнгөн дүнгээр нэхэмжилж, шүүх болон хууль хяналтын байгууллагаар дамжуулан дарамталдаг байдлыг таслан зогсоох шаардлагатай.500 сая төгрөг албан тушаалтнуудын хувьд их мөнгө биш байж болох ч жирийн иргэдийн хувьд асар их хэмжээ. Ардчилал өндөр хөгжсөн орнуудад ийм асуудлыг хууль тогтоомжоор зохицуулж, иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхэд халдахыг ноцтой зөрчил гэж үздэг.Төрийн өндөр албан тушаалтнууд өөрсдийг нь шүүмжилсэн иргэдийг шүүх, хууль хяналтын байгууллагаар дамжуулан дарамталдаг байдлыг энэ хуулиар хаах ёстой.

 

УИХ-ын гишүүн П.Мөнхтулга: Ахмадын байр чинь хөгцдөө идэгдээд хэзээд мөдгүй дарж алахаар болсон байгааг мэдэж байгаа юу

 

-Намчирхуу золигнууд минь. Намайг сошиалд харлуулж суухаар ажлаа хийгээч. Аль жилийн өмнө ахмадууддаа өргөө барьж өгье гээд газар шийдээдэх гэсэн таг. Бас Мөнхтулгын ажил болчихно гээд гүлдийж сууна уу.  Ахмадын байр чинь хөгцдөө идэгдээд хэзээд мөдгүй дарж алахаар болсон байгааг мэдэж байгаа юу. Төрийн бичиг хариуцлагын хуультай байдаг шүү. Ерөнхий сайдад доорх агуулгаар хариуцлага тооцуулах хүсэлт явууллаа.  Хүсэлтэд “Миний бие 2025 оны аравдугаар сарын 1-ний өдөр Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмидад “2026 оны төсөвт тусгуулах санал хүргүүлэх тухай” албан бичгийг хүргүүлсэн. Гэвч Архангай аймгийн Засаг дарга дээрх албан бичгийг хүлээн авсан атлаа өнөөдрийг хүртэл бичгээр хариу ирүүлээгүй байна. Иймд  хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүссэн.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 24. МЯГМАР ГАРАГ. № 222 (7964)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
2026.11.23: Улстөрчдийн хэн юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Тэгвэл өчигдөр МАН-ын бүлэг хуралдсангүй,ха

12 мин
ХЭҮК-ын таван гишүүний суудалд 20 хүн өрсөлдөж байна

Хүний эрхийн Үндэсний Комиссын (ХЭҮК) таван гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонто

12 мин
О.Батнайрамдал: Иргэд ногдол ашгаа өөрсдөө авах нь Үндсэн хуулийн шаардлага юм

УИХ-ын гишүүн О.Батнайрамдалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

12 мин
Мөрий, бооцоот тоглоомын хориг үр дүнгээ өгсөн үү? Улам дордсон уу? 

2025 оны 7-р сарын 1. Засгийн Газрын зүгээс төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомыг хориглосон хуулийг санаачлан, яаралтай горимоор УИХ-д өргөн барьж, батлуулснаас хойш хэ

8 цаг 54 мин
Нүүрс тээврийн зогсонги байдалтай холбоотой асуудлыг яаралтай шийдвэрлэхийг хүслээ

Нүүрс тээврийн жолооч нар эрх нь зөрчигдөж буй асуудлаар мэдээлэл хийлээ.

13 цаг 44 мин
Голомт банк БНХАУ руу гүйлгээ хийх хамгийн өргөн боломжийг санал болгодог

Голомт банк харилцагчдынхаа хэрэгцээ шаардлагад нийцсэн олон улсын төлб

13 цаг 56 мин
Бие хамгаалагчдын мэргэжлийн хөгжил, эрх зүйн орчныг хэлэлцэнэ

Монголын Бие хамгаалагчдын Хүндэт академи, Монголын бие хамгаалагчдын Шадар хамгаалалтын холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ.

14 цаг 31 мин
Ард нийтийн санал асуулаг хөдөлгөөнийг үүсгэн байгуулах их хурал арван нэгдүгээр сарын 26-нд  болно

Ард нийтийн санал асуулга хөдөлгөөнөөс тавтын  зохион байгуулалт хийх,  ерөнхийлөгчийн  сонгуультай холбоотой асуудлаа

14 цаг 32 мин
Ерөнхийлөгчийн суудал эзгүйрэв: Монголын улс төрд одоо юу өрнөх вэ?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хугацааг дуусгалгүй, өөрийн хүсэлтээр Төрийн тэргүүний албан

Өчигдөр 06 цаг 00 мин
Ч.Мөнхзул: Сэргээгдэх эрчим хүчээс эдийн засгийн үр өгөөж хүртэх боломжтой

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг сана

Өчигдөр 06 цаг 00 мин