Ө.Шижир гишүүн төрийн бодлогын уялдаа холбоогүй байдлыг шүүмжлэв

2025-12-25
Нийтэлсэн: Админ
 1 мин

Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.12.25) үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар  “Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлэг болсон. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ө.Шижир төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны гажуудалтай холбоотой байр сууриа илэрхийлж, “Хөдөө аж ахуйн корпораци” ХХК-д 7000 тн-ын шатахууны нөөцийн сав байдаг бөгөөд хувьчлалын төлөвлөгөөнд 11 тэрбум төгрөгөөр үнэлж тусгасан байгааг тодруулав. Нэг талдаа төр шатахууны нөөцийн савны асуудлыг шийдвэрлэхээр Улсын Их Хурлаар шийдвэр гаргуулж байхад нөгөө талдаа эзэмшлийн нөөцийн саваа дээрх хэмжээгээр үнэлэн худалдах гэж байгаа нь төрийн байгууллага хоорондын, төрийн бодлогын уялдаа холбоогүй байгаагийн илрэл, төрийн өмчийг үнэгүйдүүлж хувьчилж авах гэсэн захиалга гэх хардлага үүсгэж байгааг онцлов.

Эх сурвалж: polit.mn

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Ерөнхийлөгчийн суудал эзгүйрэв: Монголын улс төрд одоо юу өрнөх вэ?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хугацааг дуусгалгүй, өөрийн хүсэлтээр Төрийн тэргүүний албан

8 цаг 4 мин
Ч.Мөнхзул: Сэргээгдэх эрчим хүчээс эдийн засгийн үр өгөөж хүртэх боломжтой

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг сана

8 цаг 4 мин
Х.Нямбаатарын хууль бус ажиллагаанд УБЕГ-ын албан тушаалтнууд оролцсон уу ?..

Хотын даргаар ажиллаж байхдаа Х.Нямбаатар нь Монгол Улсын Дээд шүүхийн шийдвэрийг зөрчин хууль бус үйл ажиллагаа явуулж, эмнэлгийн

19 цаг 4 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтыг дэлхийн хэвлэлүүд хэрхэн дүгнэв?

Гурван их гүрний удирдагч анх удаа гурван талт уулзалт хийж, энх тайвны тухай хамтарсан тунхаглал гаргасан

2026-11-20
Өрнөдөд сандрал, Дорнодод найдвар, Шэньжэнээс томоохон ахиц дэвшил гарна гэж хүлээж байна

Тэднийг гурван бүлэгт хувааж болно. Геополитикчид (ихэнх нь барууныг баримжаалдаг бөгөөд одо

2026-11-20
У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хугацааг дуусахаас өмнө өөрийн хүсэл

2026-11-20
Д.Ариунсайхан: Хүүхдийн эрүүл мэндийн төлөө “Lumi care” эмнэлэг үзлэг, зөвлөгөөгөө үнэгүй хүргэдэг

НҮБ-аас 1959 оны энэ өдөр Хүүхдийн эрхийн тухай тунхаглал, 1989 онд Хүүхдийн эрхийн тухай конвенцыг

2026-11-20
У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

2026-11-19
Х.Тэмүүжин: Төмөр замын хэрэг бол дэлхийн том мафууд ч төлөвлөж чадахгүй хэмжээний зохион байгуулалттай гэмт хэрэг

Х.Тэмүүжин: Төмөр замын хэрэг бол дэлхийн том мафууд ч төлөвлөж чадахгүй хэмжээний зохион байгуулалттай гэмт хэрэг

2026-11-19