ХШТХ: Оюу толгойн үр өгөөжийг 3 жил тутам харилцан хянахыг дэмжив

2025-12-25
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Хянан шалгах түр хорооны өнөөдөр /2026.12.24/-ийн хуралдаанаар Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн тусгай шалгалт, сонсголын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Эдийн засгийн байнгын хорооноос гаргасан санал дүгнэлттэй танилцан, гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй санал нэг бүрээр санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Баяжмалын агууламжийг уурхайн амнаас шууд авч лабораторид шинжлэх, Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуульд нийцүүлэн үр өгөөжийн дийлэнх хувийг ард түмэнд байхаар төрийн өмчийн хувь хэмжээг тогтоох, Тогтоолын төслийн 2.1 дэх хэсгээс зах зээлийн зарчим жишигт нийцүүлэн бууруулах гэдгийг хасах, Үр өгөөжийг 5 жил байсныг 3 жил тутам харилцан хянаж үзэх, Оюу толгой компани экспортын борлуулалтын орлогыг Монголын Улсын төв банк болон арилжааны банкаар бүрэн дамжуулж авдаг байх, Тусгай шалгалт сонсголын мөрөөр ил болсон Монгол Улсад хор хохирол учруулсан байж болзошгүй эс үйлдэхүй болон гэмт хэргийн хэв шинжтэй асуудлуудын мөрөөр АТГ, ТЕГ, ЦЕГ-ын удирдлагууд хяналт тавьж ажиллахыг зөвлөх гэсэн саналуудыг гишүүд дэмжлээ.
 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Ерөнхийлөгчийн суудал эзгүйрэв: Монголын улс төрд одоо юу өрнөх вэ?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хугацааг дуусгалгүй, өөрийн хүсэлтээр Төрийн тэргүүний албан

11 мин
Ч.Мөнхзул: Сэргээгдэх эрчим хүчээс эдийн засгийн үр өгөөж хүртэх боломжтой

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг сана

11 мин
Х.Нямбаатарын хууль бус ажиллагаанд УБЕГ-ын албан тушаалтнууд оролцсон уу ?..

Хотын даргаар ажиллаж байхдаа Х.Нямбаатар нь Монгол Улсын Дээд шүүхийн шийдвэрийг зөрчин хууль бус үйл ажиллагаа явуулж, эмнэлгийн

11 цаг 11 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтыг дэлхийн хэвлэлүүд хэрхэн дүгнэв?

Гурван их гүрний удирдагч анх удаа гурван талт уулзалт хийж, энх тайвны тухай хамтарсан тунхаглал гаргасан

2026-11-20
Өрнөдөд сандрал, Дорнодод найдвар, Шэньжэнээс томоохон ахиц дэвшил гарна гэж хүлээж байна

Тэднийг гурван бүлэгт хувааж болно. Геополитикчид (ихэнх нь барууныг баримжаалдаг бөгөөд одо

2026-11-20
У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хугацааг дуусахаас өмнө өөрийн хүсэл

2026-11-20
Д.Ариунсайхан: Хүүхдийн эрүүл мэндийн төлөө “Lumi care” эмнэлэг үзлэг, зөвлөгөөгөө үнэгүй хүргэдэг

НҮБ-аас 1959 оны энэ өдөр Хүүхдийн эрхийн тухай тунхаглал, 1989 онд Хүүхдийн эрхийн тухай конвенцыг

2026-11-20
У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

2026-11-19
Х.Тэмүүжин: Төмөр замын хэрэг бол дэлхийн том мафууд ч төлөвлөж чадахгүй хэмжээний зохион байгуулалттай гэмт хэрэг

Х.Тэмүүжин: Төмөр замын хэрэг бол дэлхийн том мафууд ч төлөвлөж чадахгүй хэмжээний зохион байгуулалттай гэмт хэрэг

2026-11-19