Б.Одсүрэнгийн Хотын даргын орлогч байхдаа авсан 5.4 га газрыг хураах уу?

2025-12-19
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ГАРЬД

 

Манайд аль нэг албан тушаал дээр хувийн ашиг сонирхолгүй ажиллаад буудаг хүн үнэндээ ховорджээ. Бүгдээрээ л “...Суусан газраасаа шороо атгах” хэмээх сүйхээтэй сэргэлэн занг ядарсан төрийн байгаа жаахан дээр гаргаж, түүнээс хумсалж үзүүлэх юм. Мэдээж, том ажлын багахан ч атугай хаялга байж л таарна. Тэр ойлгомжтой. Гэхдээ, бүгдээрээ ижил тэгш эрхээр хувааж хүртэх ёстой зүйлийг эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж хувьдаа завшаад явчихдаг. Тэр нь тун нийтлэгдүү болж байна. Тиймээс, ийм үйлдэл гаргасан албан тушаалтныг цаг хугацаа хамаарахгүйгээр хариуцлага тооцдог арга хэрэгсэл, жишиг манайд алга. Хууль нь байгаа ч хэрэгжүүлсэн нь бараг үгүй юм.

Нэлээд хэдийнээс яригдсан нэгэн дарга асангийн асуудал саяхнаас дахин сөхөгдөж байна. Түүнийг Бадарчийн Одсүрэн гэнэ. 1995 оноос хойш “Монгол карт системс” ХХК-ийн ерөнхий захирал, “Эн Эс Жи” ХХК-ийн захирал, “Миний байшин” төсөл санаачлагч, “Тайм констракшн” ХХК-ийн ерөнхий захирал, “Метромалл” их дэлгүүрийн ТУЗ-ийн дарга, ерөнхий захирал, “Эм И Ар Си” ХХК-ийн ерөнхий захирал, “Метро девелопмент групп”-ийн ерөнхий захирлаар ажиллаж байгаад 2020 онд НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож, Нийслэлийн Засаг даргын орлогч бөгөөд Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагчаар томилогдож ажилласан. Дараа нь 2024 оны арваннэгдүгээр сард Нийслэлийн орон сууцны корпорацийн гүйцэтгэх захирлаар томилогдсон байна.

Тэгвэл 2022 оны наймдугаар сарын 12-нд Б.Одсүрэнгийн хамаарал бүхий “Танан мөнх орон” ХХК-иас Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд “...Нийслэлийн Хан-Уул дүүргийн VIII хорооны нутаг дэвсгэрт байрлах Морин тойруулгын зүүн урд талд 5.4 га газрыг амины орон сууцны зориулалтаар эзэмших хүсэлтэй байгаа тул хүсэлтийг минь хүлээн авна уу” гэсэн хүсэлтийг гаргажээ. Тус “Танан мөнх орон” ХХК /5044863/ нь

2006 оны хоёрдугаар сарын 17-нд байгуулагдсан. Тэрээр тус компанийг Б.Ганболд, Ө.Мөнхтуяа, Б.Батэрдэнэ, Б.Гэрэлсүрэн, “Элит маркет адвайзари” хХК, “Гооден хорс адвайзери” ХХК-ийн хамт эзэмшдэг. Гүйцэтгэх захирлаар нь Б.Гэрэлсүрэн ажилладаг.

Хамгийн гол нь Б.Одсүрэнгийн хамаарал бүхий компанид дээрх 5.4 га газрыг тухайн үеийн Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг олгосон байна. Г.Батзориг үүний дараа Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга болж дэвшсэн. Дахиж дэвшээд одоо Хотын ерөнхий менежерээр ажиллаж банйа. Харин Б.Одсүрэнгийн хамаарал бүхий “Танан мөнх орон” ХХК-ийн амины орон сууцны зориулалтаар авсан уг 5.4 га газарт өдгөө орон сууцны хороолол босож байгаа аж. Тодруулбал, тус компанийн хүсэлтийг Нийслэлийн нутаг дэвсгэрт хот төлөвлөлтийн асуудал хэлэлцэх мэргэжлийн зөвлөлийн 28 дугаар хурлаар 2025 оны зургадугаар сарын 12-нд хэлэлцээд “Үйлчилгээтэй орон сууцны цогцолбор” барих загвар зургийг нь баталсан.

Ер нь бол Б.Одсүрэнгийн хамаарал бүхий компанийн эзэмшиж орон сууцны хороолол барьж буй газар нь Байгаль орчны яам, нийслэл хоёрын дунд маргаантай явж ирсэн. Байгаль орчны яамны харьяа гэхээр улсын тусгай хамгаалалтад авах ёстой газар гэсэн үг л дээ. Тэр тусмаа, Яармагийн замын урдах морин тойруулгын хавийн газрыг жирийн иргэн лав хэзээ эзэмшиж чадахгүй нь баталгаатай үнэн. Яг үнэндээ өнөөдөр иргэд ийм том 5.4 га байтугай эзэмших, өмчлөх эрхийн 0.07 га газрынх нь олголтыг нийслэлээс зогсоогоод бараг хоёр жил болж байна. Товчхондоо, энэ бол дабл стандарт бөгөөд зөвхөн эрх мэдэл, албан тушаалын хүчээр бүтэх ажил мөнөөс мөн. Б.Одсүрэнгийн энэ асуудлаар урьд нь хэвлэл, олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байжээ. Гэвч, хэн ч тоолгүй өнгөрсөн байна. Угтаа, хотын удирдлагууд, хууль хяналтын байгууллага ингэж эс үйлдэхүй гаргаж болохгүй юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 19. БААСАН ГАРАГ. № 240 (7737)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
”Эхийн хайрыг дэлхий даяар” уриатай Олон улсын WeLoveU байгууллагынхан цус хандивлалаа

”Эхийн хайрыг дэлхий даяар” уриатай Олон улсын WeLoveU байгууллагынхан цус хандивлалаа

Өчигдөр 16 цаг 59 мин
С.Амарсайхан:Хууль зөвхөн үнэний талд үйлчлэх ёстой

С.Амарсайхан:Хууль зөвхөн үнэний талд үйлчлэх ёстой

Өчигдөр 13 цаг 07 мин
ТУЖИЙН НАРС- Хүний гараар бүтсэн хамгийн том ой

Тужийн нарс-Хүний гараар бүтсэн хамгийн том ой.

Өчигдөр 13 цаг 00 мин
Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Яг үнэндээ, өнөөдөр Эрдэнэт, Тавантолгой хоёр л Монгол Улсыг тэжээж байгаа гэлцдэг. “Эрдэнэт

Өчигдөр 06 цаг 00 мин
МАН-ын Э.Болормаа, АН-ын Ч.Лодойсамбуу хоёрын “мэдэгдэл” юу өгүүлж байна вэ?

УИХ улс төрийн намын хоёр том бүлэгтэй. МАН-ын бүлэг 68, АН-ын бүлэг 42 гишүүнтэй. У

Өчигдөр 06 цаг 00 мин
Рио Тинтогийн санхүүгийн үзүүлэлт юу өгүүлнэ вэ?

Аливаа компанийн хувьцаа эзэмшигчиддээ зориулж гаргадаг нээлттэй тайлан зөвхөн тухайн ж

Өчигдөр 06 цаг 00 мин
Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Сүүлийн үед олны анхааралд ороод байгаа Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дахь алтны шороон ордын лиценз тойрсон асуудал бий. Товчхондоо, энэ нь бизнесийн талуудын хооронд лиценз, компанийн эзэмшил болон

Уржигдар 23 цаг 31 мин
Киргиз улс  ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад яаж бэлтгэж байна вэ?

-Үүнтэй зэрэгцэн тус улсад наймдугаар сарын 31-нд Дэлхийн нүүдэлчдийн VI наадам нээлтээ хийнэ-

Уржигдар 18 цаг 35 мин
Майничи Шимбүн: Дата төвийн өсөлт Японд шинэ бохирдол бий болгох ёсгүй

Япон улс дижитал нийгмийн дэд бүтцээ эрчимтэй хөгжүүлж байна. Гэвч энэ хөгжлийн явцад шинэ төрлий

Уржигдар 07 цаг 00 мин
Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

Монголын төрийн бодлогод нэгэн сонин жишиг тогтоод удаж байна. Хууль батална. Хэрэгжүү

Уржигдар 06 цаг 00 мин