С.Баярцогтоос бусад АН-ын горилогчид сонгуулиас өмнө “сэвтэнэ” гэв үү?!

2025-12-19
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ОЧИР

 

Уг нь, Ерөнхийлөгчийн 2027 оны сонгууль албан ёсоор эхлэх хараахан болоогүй байна. Гэхдээ, он солигдоод л Ерөнхийлөгчийн 2027 оны сонгууль нэгэнт тулна. Тиймээс, улс төрийн нам, хүчнүүд уг сонгуулийг угтсан “дэвээ шаваа”-гаа хийгээд эхэлчихжээ. Мэдээж, УИХ-д суудалтай таван нам, эвслээс нэр дэвшигч өрсөлдөнө. Тэр дундаа, МАН, АН-ын нэр дэвшигчид илүүтэй олны анхаарлыг татаж байна. Өнгөрсөн сонгуулиудын дүнгийн түүх болоод өнөөдрийн улс төрийг өнгөлж яваа намууд учраас тэгдэг биз ээ.

Нөгөөтэйгүүр, Ерөнхийлөгчийн 2027 оны сонгууль УИХ-д суудалтай намуудын дарга нарт томоохон сорилт болно. Угаасаа, бүх намын дүрмээр уг сонгуульд нам нь ялагдвал сонгуулийн дараа намын дарга хариуцлага хүлээдэг заалттай. Тиймээс, МАН-ын дарга Н.Учрал, АН-ын дарга О.Цогтгэрэл, ХҮН намын дарга Т.Доржханд, “Үндэсний эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр, ИЗНН-ын дарга Б.Батбаатар нар гарцаагүй ялах нэр дэвшигчийг сонгуульд сойхгүй бол болохооргүй нөхцөлтэй тулсан. Угтаа, урьд өмнөх сонгуулиудад голдуу УИХ-д суудалтай МАН, АН, ганц нэг тохиолдолд гурав дахь нам орж ирж, тэр хэмжээгээр өрсөлдөөн болдог байв. Ерөнхийлөгчид голдуу МАН, АН-ын нэр дэвшигчид өрсөлдөж ирсэн. Харин одоо таван нэр дэвшигч хүч үзнэ. Тэр хэрээр сонгогчдын санал хуваагдаж, сонгуулийн дүн урьдчилж хэлэхэд хүндрэлтэй болно.

Чухам тиймээс намын дарга нар долоо хэмжиж нэг огтолж байж нэр дэвшүүлэх шаардлага үүссэн. МАН яахав, нам нь 100 гаруй жилийн түүхтэй, УИХ-ын сүүлийн гурван сонгуульд дараалаад ялчихсан. Тиймээс, Ерөнхийлөгчид нэр дэвшчих чадалтай, бяртай горилогч олонтой. Гагцхүү сонголт л хэрхэн хийгдэхээс бүх зүйл хамаарна. АН-ын тухайд “...Хэнийгээ Ерөнхийлөгчид зүтгүүлэх вэ” гэдэг ихээхэн сонирхолтой бөгөөд чухал юм. Хэд хэдэн горилогчийн нэр яригдаж байгаа нь АН-ын дарга О.Цогтгэрэлд илүү хүнд байх магадлалтай. Харин АН-аас хэд хэдэн горилогчийн нэр дуулдаад удсан. АН-ын дарга асан, УИХ-ын гишүүн Лу.Гантөмөр, УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Сангийн сайд асан С.Баярцогт, УИХ-ын дарга асан З.Энхболд, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, С.Ганбаатар зэргийн нэр мөн л нэлээд хугацааны туршид идэвхтэй яригдсан. Хэрвээ АН-аас нэр дэвшүүлсэн хүн нь Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуульд ялагдвал О.Цогтгэрэлийн карьерт маш муугаар нөлөөлнө. Өнөөдрийн элдэв судалгаа, шинжилгээний дүн “...УИХ-ын 2028 оны сонгуульд АН-ыг ялах магадлалтай” гэж гараад байх болсон. Хэрвээ АН ялбал намын дарга О.Цогтгэрэл Ерөнхий сайд болно. Иймээс түүний тухайд Ерөнхийлөгчийн сонгууль маш чухал болоод байгаа юм. Тэрээр саяхан арванхоёрдугаар сарын 6-нд болж өнгөрсөн Ардчиллын баяраар намаа фракцгүйгээр нэгтгэж байгаа гэдгээ харуулах гэж нэлээд хичээв. Хоорондоо эв түнжингүй хоёр экс Ерөнхийлөгчтэй нэгтэй нь тэнд очиж уулзаад, нөгөөтэй нь энд хамт сууж бөх үзээд, ардчилалд үнэнч хуучин, шинэ жирийн гишүүдээ урьж цайлсан. Гэхдээ сүүлийн үед нам нь “...Сөрж чаддаггүй сөрөг хүчин” гэж шүүмжлүүлээд болохоо байсан. Үнэхээр ч сөрөг хүчний хувьд хийж буй акц нь хөнгөдөөд л байгаа харагддаг. Хамгийн сүүлд “...Дэд сайд томилохоо зогсоохгүй бол Засгийн газрыг огцруулна” гэлээ. Гэтэл энэ нь АН-ын олон тооны “бүтээмжийн менежер”-ийг чөлөөлсөнд шаралхсан үйлдэл болоод явчихаж байх жишээтэй. Үүнээс гадна, АН-ынхан саяхан цуглаж тэмдэглэсэн Ардчиллын баярынхаа үеэр “...Ерөнхийлөгчид хэнийг зүтгүүлэх вэ” гэж ярьцгаасан байна.

Тэр үеэр зарим нэг нь ч олж сонссон мэдээллээ хуваалцжээ. Тэр дунд ойлгоход хэцүү нэг зүйл яригджээ. Юу гэвэл, “...С.Баярцогтоос бусад манай горилогчид сонгуулиас өмнө сэвтэх магадлалтай” гэсэн байна. Үүний учир юу болох нь он солигдсоны дараахан ойлгогдох бололтой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 19. БААСАН ГАРАГ. № 240 (7737)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21