Төрийн өмчит 18 компанийг хэн, хэн авах вэ?

2025-12-18
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Б.ОЧИР

 

“...Төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах, төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2025-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газрын 2025 оны арванхоёрдугаар сарын 15-ны хуралдаанаар хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон. Үүний дараа “...Төрийн өмчит 18 компанийг хэн хэн авах гэж байна вэ. Мэдээж хэрэг, банкны эзэд, уул уурхайн орд эзэмшигчид, зарим нэг шатахуун импортлогчид авч таарна. Тэдний ашиг сонирхлын “нүд” тэдгээр компанийг ширтсээр ирсэн” гэдэг хардлага үүссэн. Тэр нь газар авах шинжтэй байна. Нэг талаас ингэх нь зөв юм. Учир нь, Засгийн газар Оюу толгойн гэрээг хөрөнгө оруулагч талтай байгуулснаас хойш 16 жил өнгөрсөн. Гэсэн ч Монголд, Монголын ард түмэнд ашиг хүртэх эсэх нь эргэлзээтэй хэвээр байна. Хэдийгээр дээрх компани, үйлдвэрийн газруудыг Оюу толгойтой харьцуулахад жижигдэх ч тус бүрдээ Монгол Улсын эдийн засаг, үндэсний аюулгүй байдалд чухал хувь нэмэртэй газрууд байгаа юм.

Тодруулбал, Үндсэн чиглэлийн төсөлд агаарын тээвэр, эрчим хүч, санхүү, уул уурхай, даатгал болон худалдааны зарим чиглэлийн төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газруудын төрийн мэдлийн 10-66 хүртэлх хувийн хувьцааг Хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд санал болгон худалдахаар тусгасан. Үүнд “Монголын цахилгаан холбоо” ХК, “Хөдөө аж ахуйн бирж” ХХК, “Үндэсний давхар даатгал” ХК, “Монголын хөрөнгийн бирж” ХК, “Хөдөө аж ахуйн корпорац” ХХК, “Шивээ овоо” ХК, “Багануур” ХК, “МИАТ” ТӨХК, “Төрийн банк” ХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ, “Дулааны III цахилгаан станц” ХК, “Дулааны IV цахилгаан станц” ХК, “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ХК, “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК, “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК, “Амгалан дулааны станц” ТӨХК багтжээ. Дээрх 18 компани, үйлдвэрийн газрыг 2025-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдахаар төлөвлөжээ. “Хувьцааг нээлттэй худалдсанаар тухайн компани, эсвэл үйлдвэрийн газарт ил тод байдлыг хангаж, санхүүгийн сахилга батыг сайжруулж, олон нийтийн хяналтад оруулах, төрийн мэдлийн энгийн хувьцааг худалдаж орсон орлогын тодорхой хувийг улсын төсөвт төвлөрүүлэх, өрсөлдөөний зарчмаар хувийн хэвшил бие даан гүйцэтгэх боломжтой салбарт төр аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхгүй байж, тухайн салбарыг зах зээлийн зарчмаар хөгжих боломжийг хангах, зах зээл дэх төрийн оролцоог багасгах, тухайн салбарт бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ тариф зах зээлийн зарчмаар тогтох боломжийг нэмэгдүүлэх зэрэг ач холбогдолтой” гэж үзжээ. Тиймээс уг үйл ажиллагааг явуулахдаа хууль, эрх зүйн хүрээнд ил тод, нээлттэй хэрэгжүүлэх, төрийн өмчит хуулийн этгээдийн төрийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага болон салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлж, олон нийт, иргэдийн оролцоог хангасан нээлттэй компани болгох зарчмыг баримтлах аж.

Тухайлбал “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн энгийн хувьцааны 49 хүртэлх хувийн хувьцааг нэмж гарган биржээр олон нийтэд нээлттэй арилжиж, төрийн эзэмшил 51 хувиас багагүй болгоно. Өдгөө “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн нийт хувьцааны 94.7 хувь буюу 24 499 287 ширхэг хувьцааг Засгийн газар, 5.3 хувь буюу 1 370 989 ширхэг хувьцааг Монгол Улсын болон гадаадын иргэн, хуулийн этгээд эзэмшдэг.

“Хөдөө аж ахуйн бирж" ХХК-ийг хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлсний дараа энгийн хувьцааны 66 хүртэлх хувийн хувьцааг нэмж гарган биржээр олон нийтэд нээлттэй арилжиж, төрийн эзэмшил 34 хувиас багагүй байлгана. “Хөдөө аж ахуйн бирж” ХХК-ийн хувьцааг 100 хувь ХХААХҮЯ эзэмшиж, төрийн өмчит компанийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг. "Үндэсний давхар даатгал" ХК-ийн энгийн хувьцааны 34 хүртэлх хувийн хувьцааг нэмж гарган биржээр олон нийтэд нээлттэй арилжина. Ингээд төрийн эзэмшил 66 хувиас багагүй үлдэнэ. “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн төрийн эзэмшлийн хувьцааны 15 хүртэлх хувийг нэмж гарган биржээр нээлттэй арилжаална. Ингэсний дараа төрийн эзэмшлийн хувийг 51 хувиас багагүй үлдэх юм байна.

Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн энгийн хувьцааны 10 хувийг биржээр олон нийтэд нээлттэй арилжина. Өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 73 хувь орчим хувийг "Эрдэнэс Монгол" нэгдэл, 26.94 хувь орчим хувийг Монгол Улсын 3.4 сая иргэн, 0.06 хувийг үндэсний 487 аж ахуйн нэгж эзэмшиж байна. Бас, эрчим хүчний салбарын зарим компаниудын энгийн хувьцааны 34 хүртэлх хувийн хувьцааг Монголын хөрөнгийн биржээр олон нийтэд нээлттэй арилжаалан нээлттэй хувьцаат компани болгон, төрийн эзэмшил 66 хувиас багагүй байлгах зарчмаар “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн цахилгаан эрчим хүчээр хангах лиценз эзэмшигчийг түгээх лиценз эзэмшигчээс салгаж бие даасан хуулийн этгээд болгоно. “Дулааны III цахилгаан станц” ТӨХК, “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн энгийн хувьцааны 34 хүртэлх хувийн хувьцааг Монголын хөрөнгийн биржээр олон нийтэд нээлттэй арилжаалан нээлттэй хувьцаат компани болгож, төрийн эзэмшлийн хувьцааг 66 хувиас багагүй үлдээнэ. 

Түүнчлэн, “МИАТ” ХК-ийн энгийн хувьцааны 10 хүртэлх хувийг эхний шатанд стратегийн болон санхүүгийн хөрөнгө оруулагч нарт санал болгож, дараагийн шатанд 34 хүртэлх хэмжээнд энгийн хувьцаа нэмж гарган олон улсын биржээр нээлттэй худалдахаар төлөвлөжээ. Ингээд, төрийн мэдлийн энгийн хувьцааг худалдаж орсон орлогыг улсын төсөвт төвлөрүүлж, улмаар хөрөнгө оруулагчийн менежментийн оролцоотойгоор компанийн үнэ цэнийг өсгөнө. Үүний үндсэн дээр 34 хүртэлх хувийн нэмэлт хувьцаа олон улсын бирж дээр гаргах замаар нээлттэй компани болгоно.

Үүнээс гадна, “Төрийн банк” ХК-ийн төрийн эзэмшлийн энгийн хувьцааг 49.27 хувь байх хэмжээнд үлдээж, Хадгаламжийн даатгалын корпорацын эзэмшлийн 45.03 хувийг биржээр нээлттэй худалдах юм байна.

Тэгвэл уг Үндсэн чиглэлийг УИХ эцэслэж шийднэ. Хэрвээ УИХ баталбал Үндсэн чиглэлд заасан төрийн өмчит хуулийн этгээдүүдийг энгийн болон нэмж гаргасан хувьцааг биржээр олон нийтэд нээлттэй арилжаалах ажлыг Засгийн газар зохион байгуулна. Ингэхдээ Засгийн газар нь “...Төрийн мэдлийн хувьцааг хөрөнгийн биржээр арилжихдаа хөрөнгийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлт, хөрөнгө оруулагчдын сонирхол, санал болгож буй хуулийн этгээдийн үнэ цэнэ зэрэг хүчин зүйлүүдийг бодитой харгалзан тухайн жилийн жагсаалтыг батлах”, “...Компанийн үнэлгээг тогтоох, энгийн хувьцааг нийтэд санал болгох үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд хөндлөнгийн, хараат бус хувийн хэвшлийн компанийг нээлттэй сонгон шалгаруулах”,  “...Үндсэн чиглэлд заасан төрийн өмчит хуулийн этгээдийг нээлттэй хувьцаат компани болгох, энгийн хувьцааг нийтэд санал болгох ажиллагааг ил тод, нээлттэй зохион байгуулах ажлыг төрийн өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага тухайн компанийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчтэй хамтран хэрэгжүүлэх”, “...Олон нийтэд нээлттэй хувьцаат компани хэлбэрт шилжүүлэх хуулийн этгээдийн зах зээлийн үнэлгээ, ирээдүйн үнэ цэнийг нарийвчлан тогтоосны үндсэн дээр хэрэгжүүлэх”, “...Нэмж хувьцаа гарган биржээр олон нийтэд нээлттэй худалдах замаар татан төвлөрүүлсэн хөрөнгөөр компанийн өөрийн хөрөнгийг нэмэгдүүлж, орлого олох үндсэн үйл ажиллагаа, үр ашгийг сайжруулах төсөл арга хэмжээнд зарцуулах” зэрэг ажлыг зохион байгуулна. Хамгийн гол нь, ингэснээр 100 хувь төрийн өмчит компани, үйлдвэрийн газрын тоо буурна. Одоо байгаа 100 давсан компани, үйлдвэрийн газрын тоог бууруулж 82 болгох юм. Дагаад, олон нийтийн нээлттэй хувьцаат компанийн тоо нэмэгдэнэ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 18. ПҮРЭВ ГАРАГ. № 239 (7736)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Ddavaa
Under nastnuud huseegui baihad huch eer ugsen 1 saya tugreg eeree Tavan tolgoi 1072 huvitsaagaa bushaaj hudaldan avah bolomjtoi yuu? uniig sedej hundeh aaviin huu eeriin ohin 126 dotor olgoh bolov uu? Hooson tsaashid bolohod ungersen "Erdenii huvi"-aa unejuuleh talaar neg yum bodooch AN-iinhanmini eeeeeeee
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21