Шүүгч Л.Галбадарын “тангараг зөрчсөн” байж болзошгүй үйлдлүүдийг Сахилгын хороогоор шүүлгэнэ

2025-12-17
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ГАРЬД

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар томилогдсон шүүгч 30 хоногийн дотор хамт олон болон тухайн орон нутгийн иргэдийн төлөөллийн өмнө “...Шүүгч би шүүх эрх мэдлийн ариун журамт үүрэг, Монгол Улсын Үндсэн хуульт байгуулал, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, хуулийг дээдлэн хамгаалж хэрэг, маргааныг хэнээс ч хараат бус, зөвхөн Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд нийцүүлэн шийдвэрлэж, шүүгчийн ёс зүйг чанд сахиж явахаа ард түмэндээ батлан тангараглая. Хэрэв миний бие өргөсөн тангаргаасаа няцвал шүүгчийн албан тушаалаас нэн даруй огцорч хуульд заасан хариуцлага хүлээнэ” гэж Төрийн сүлдэнд тангараг өргөдөг.

Ерөөс, шүүгч хүн хуулийн хүрээнд, хэн нэгний нөлөөгүйгээр, өөрийн итгэл үнэмшлээр аливаа хэрэгт шийдвэр гаргана. Энэ бол шүүхийн хараат бус байдал бөгөөд шүүхэд итгэх итгэлийн амин сүнс нь гэдэг. Харин тухайн хэрэг маргааныг шийдвэрлэхдээ өөрийнхөө хувийн эрх ашгаар хандвал тэр нь шүүгчийн үйлдсэн гэмт хэрэг болно.

Сүүлийн жилүүдэд “...Шүүхэд итгэх итгэл үгүй боллоо”, “...Шүүхийн нэр хүнд унаж байна” гэж их яригдах болсон. Гэтэл шүүхийн бусдын итгэлийг олох байдал, нэр хүндээ өндөрт өргөж явахын эсрэг шүүгчид өөрсдөө “ажилладаг” болох нь олон жишээ баримтаас харагддаг. Гэхдээ хэн нэг шүүгчид гомдсон, шүүгчээс болж хохирсон иргэд шүүхэд хандахаас аль болох зайлсхийдэг байна. Учир нь “...Шүүх шүүгчээ хамгаална” гэж үздэг байгаа юм. Тиймээс Шүүхийн сахилгын хороонд хандах нь ихэсжээ. Тодруулбал, УИХ-аас 2021 оны нэгдүгээр сарын 15-нд Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Уг хууль 2021 оны гуравдугаар сарын 1-нээс өдрөөс хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн. Тус хуульд шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл оногдуулах чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хорооны бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг тогтоосон байдаг. Шүүхийн сахилгын хороо нь үйл ажиллагаагаа хуралдаан хэлбэрээр явуулдаг. Хуралдаанаас  захирамж, тогтоол, магадлал гаргадаг. Цаашилбал, шүүгчтэй холбоотой сахилгын хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа нь сахилгын зөрчлийн тухай өргөдөл, мэдээллийг хүлээн авах, сахилгын хэрэг үүсгэх, шалгах, Шүүхийн сахилгын хорооны хуралдаанаар хянан шийдвэрлэх, гомдол, эсэргүүцэл гаргах, гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэх ажиллагаанаас бүрдэнэ. Гэвч, Шүүхийн сахилгын хороо нь нэг талаар шүүгчийг Эрүүгийн хуулиар асуудлаа шийдвэрлүүлэхийн өмнөх “шат” гэхэд болно. 

Өөрөөр хэлбэл, олон нийтэд тэр бүр мэдээлдэггүй болохоос биш Шүүхийн сахилгын хорооны шийдвэрээр шүүгч нарын үйлдсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд дарагдаж өнгөрдөг байх магадлалтай. Гэхдээ л Шүүхийн сахилгын хороо тэдгээр иргэд, аж ахуйн нэгжүүдийн ганц найддаг газар нь болжээ.

Эдгээрийг нуршихын учир нь, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Галбадартай холбоотой асуудлууд Шүүхийн сахилгын хороонд хүргэгдэж, тус хороогоор шүүлгэхээр болоод байна. МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөж, тус сургуульд хууль зүйн магистрын зэрэг хамгаалсан. 2017 оноос Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж эхэлжээ. Түүнээс өмнө МУИС-ийн Хууль зүйн сургуульд гэрээт, цагийн багшаар ажиллаж байжээ. Үндсэндээ, Л.Галбадар нь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд найман жил ажиллаж байгаа юм байна.

Харин энэ хугацаанд, ялангуяа сүүлийн жилүүдэд өөрт хуваарилагдсан хэргийн оролцогчдод ямар нэг байдлаар “ойлголт” өгч, шүүгчийн тангараг зөрчсөн байж болзошгүй үйлдлүүдийг үүнд өртсөн нэр бүхий иргэд цуглуулж эхэлсэн байна. Тэд “...Шүүгч Л.Галбадар нь өөр дээрээ очсон хэргийн сэжигтэн, яллагдагчийг цагдан хорьдог. Өмгөөлөгчийг сонгож өгдөг. Тэгж байгаад тангаргийнхаа эсрэг үйлдэл хийдэг” гэсэн юм. Тэд мөн “...Удахгүй олон тооны баримт бүхий мэдээллийг Шүүхийн сахилгын хороонд гаргаж, хэвлэл мэдээллээр олон нийтэд хүргэнэ. Одоогоор бидэнтэй адилхан байдалд орсон хүмүүсийг эрж олоод баримт нотолгоог бүрдүүлж байна” гэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 17. ЛХАГВА ГАРАГ. № 238 (7735)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

1 цаг 57 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

3 цаг 8 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

12 цаг 58 мин
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв

Өнгөрсөн баасан гарагт Засгийн газраас мэдээлэл хийж гишүүд төсвийн сахилга бат, төсвийн тогтвортой байд

12 цаг 58 мин
“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруула

12 цаг 58 мин
Саудын Арабын нисэх онгоцны буудал дахин пуужингийн цохилтод өртөж, хүмүүс амь үрэгджээ

Эр-Рияд дахь Хан Халидын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал  аравдугаар сарын 10-ны бямба гарагийн үдээс хойш пуужингийн цохилт өгснөө

Өчигдөр 14 цаг 51 мин
Сөүлд ирсэн гадаадын жуулчдын тоо наймдугаар сар гэхэд 22 хувиар өссөн

2026 оны эхний найман сард БНСУ-ын Сөүл хотод ирсэн гадаадын жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 22 орч

Өчигдөр 14 цаг 48 мин
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв

УИХ-ын намрын чуулган үргэлжилж, 2026 оны төсвийн тодотгол, төсвийн хөрөнгийн зарцуулал

2026-10-09
Т.Одгал: Өмгөөлөгч тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг сайхан мэргэжил

Хурдтай, хөгжилтэй, эрч хүчтэй, хүсэл тэмүүллээр дүүрэн амьдарч, бусдад урам зориг өгч явдаг хүмүүс бий. Тэдний нэ

2026-10-09
Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 70.6 хувийн ирцтэй эхэлж, хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт орууллаа.

2026-10-09