Сонсгол: Д.Дэмбэрэл, С.Баяр, Н.Алтанхуяг,С.Баярцогт нарын 95 гэрч оролцож байна

2025-12-12
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын  хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол  /12.12/ Төрийн ордонд эхэллээ.

Өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголоор “Оюутолгой” ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн гэрээ /Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон/-ний санхүүжилтийн хүүгийн хувь, түүнийг олон улсын зах зээлийн жишигт нийцүүлэн бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, холбогдох үр дагавар сэдвээр шинжээчийн дүгнэлт, хянан шалгагч нарын тайланг сонсох, шаардлагатай нотлох баримтыг танилцуулах, холбогдох гэрчүүдээс асуулт асууж, хариулт авах, гэрч, шинжээч, хянан шалгагчаас тайлбар авна. Тодруулбал, Хувь нийлүүлэгчдийн гэрээ (Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон)-ний хууль тогтоомжийн нийцлийн асуудал; тэдгээрийн хэрэгжилтэд хийсэн хяналт шалгалтын талаарх нотлох баримтуудыг шинжлэн судлах бол үдээс хойш Оюутолгой төслийн санхүүжилт ба далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө, түүний нэмэлт төлөвлөгөөний хамаарал, холбогдох үр дагаврын асуудлыг хэлэлцэнэ. Үүгээр гурван өдөр үргэлжилсэн Оюутолгойн бүлэг ордын ашиглалтын талаар хянан шалгах түр хорооноос зохион байгуулсан нотлох баримтыг шинжлэх судлах нээлттэй сонсгол өндөрлөх юм.Өнөөдрийн сонсголд  95 гэрч оролцоно.

Сонсголд УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл, Ерөнхий сайд асан С.Баяр, Тэргүүн Шадар сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг,  Сангийн сайд асан С.Баярцогт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан Л.Гансүх, “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал асан Б.Энэбиш, “Эрдэнэс Монгол” компанийн дэд захирал асан, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга асан А.Гансүх,  УИХ-ын гишүүн асан Д.Тэрбишдагва, “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүн асан Н.Цэрэнбат,  “Оюутолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн асан Э.Баясгалан тэргүүтэй гэрчүүд оролцож байна.

Эх сурвалж:www.polit.mn 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
2
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21