Д.Үүрийнтуяа: Зэс хайлуулах үйлдвэрийн дэд бүтэц, ТЭЗҮ бэлэн болсон

2025-12-11
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Ц.МЯГМАРБАЯР

 

УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа төсөв тасрах эрсдэл болон зэс хайлуулах үйлдвэрийн эдийн засагт үзүүлэх нөлөөллийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. Энэ үеэр  зарим зүйлийг тодруулж ярилцсаныг хүргэе.

 

-Макро түвшинд эдийн засаг өсөлттэй. ДНБ-ий үйлдвэрлэл харьцангуй гайгүй, мөн гадаад валютын нөөц 6.0 тэрбум ам.долларт байгаа хэр нь төсөв 2.3 их наяд төгрөгөөр тасрах хүндрэл бий болж буйг Сангийн сайд мэдэгдээд байна. Та үүнд өөрийн байр сууриа илэрхийлнэ үү?

-Манай эдийн засаг зэс, нүүрс гэсэн  хоёр уул уурхайн бүтээгдэхүүний экспорт дээр тогтож байна. Зэс болон нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр савлахад манай эдийн засаг, төсөв дагаад савладаг. 2025 оны улсын төсөвт нүүрсийг 105 ам.доллароор тооцож төсөвлөсөн. Эхний 10 сарын байдлаар гүйцэтгэл 66.7 хувьтай байна. Энэ нь нүүрсний дэлхийн зах зээлийн үнэ бидний тооцсон дүнгээс 35 орчим хувиар доогуур байгаагаас төсвийн орлого тасалдах нөхцөл үүсгээд байна. Өөрөөр хэлбэл, төсвөө өөдрөгөөр төсөөлж зардлаа өндөр тавсан нь энэ байдалд орох шалтгаан болж байна.

Харин Г.Занданшатар Ерөнхий сайд ажлаа аваад төсвийн тодотголоор зардлыг хоёр их наяд төгрөгөөр бууруулсан тулдаа өдий зэрэгтэй явж байна. Хэдийгээр макро түвшинд эдийн засаг өсөлттэй. ДНБ-ий үйлдвэрлэл харьцангуй гайгүй, мөн гадаад валютын нөөц 6.0 тэрбум ам.долларт байгаа хэр нь мөнгөн урсгал дээр ийнхүү доголдол үүсээд байгаа нь гадаад зах зээлээс мөнгө оруулж ирж буй бүтээгдэхүүний нэр төрөл нь хоёрхон байгаатай холбоотой. Эдийн засгийн өсөлт нь бүх салбарын өсөлтөөс хамаардаг учраас хөдөө аж ахуйн салбарын өсөлт нөлөөлж буй. Гэхдээ уг салбар нь мөнгө урсгалд ачаалал болдгоос биш нэмэр болдоггүй.  Өөрөөр хэлбэл, татаас авч байж  үйлдвэрлэл явуулдаг. Харин уул уурхай мөнгө оруулж ирдэг. Тэгэхээр мөнгөн урсгалд нөлөөлж буй нөлөөлөл уул уурхайн салбараас шууд хамааралтай байгаа нь төсвийн орлого тасрах, санхүүжилт гацах хэмжээнд хүргэж байна.

Дэлгэрэнгүйг: ЭНД дарж 2025.12.11 № 233 (7730) дугаарыг захиалан уншина уу.

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Гул дамдин ням
Чам мэтийн янхан анандбузар хоёр зайлаад өгвөл эз тогтворжино
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Уржигдар 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

2026-10-22
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

2026-10-22
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

2026-10-22
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

2026-10-22
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21