“…Ерөнхий сайд гаалийн цагдаа нарын байгуулсан мафийн сүлжээтэй улам нарийн танилцах хэрэгтэй”

2025-12-08
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ГАРЬД

 

Сүүлийн үед гаалийн байгууллагатай холбоотой ноцтой мэдээллүүд дахин гарах болов. Угтаа, гаалийн ажилтнуудтай холбоотой асуудлууд нам дарагдаад алга болчихоогүй, харин далд хэлбэрт ороод байсан бололтой юм. Учир нь, алдарт Замын-Үүдийн гаалийнхны холбогдсон хэрэг, урьдын л Улаанбаатар хотын гаалийн газрынхны үйлдсэн асуудал дахин дэлгэгдлээ. Тиймээс, Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Улаанбаатар хотын гаалийн газарт ажиллаж, “...Аж ахуйн нэгжийг том, жижиг гэж ялгалгүй нэг шалгуур, нэг стандартыг ягштал мөрдөж, танилын бараа, онцгой шугам гэх авлига суурьтай, арын хаалганы үйлдлүүдээ таслан зогсоохыг хатуу анхааруулж байна. Гаалийн байгууллага энэ онд төсөвт 7.8 их наяд төгрөгийн орлого бүрдүүлэх төлөвлөгөөтэй. Өнөөдрийн байдлаар 6.2 их наяд төгрөг буюу 80 хувийн гүйцэтгэлтэй байна. Тиймээс төлөвлөгөөт орлого дутуу бүрдэж буй шалтгааныг тодорхойлж, нэн яаралтай Засгийн газарт танилцуул” хэмээн үүрэг болгов. Мөн, нэн түрүүнд хиймэл оюун ухаан ашиглан гаалийн бүрдүүлэлтийг хүний оролцоогүйгээр 100 хувь цахим болгохыг хэрэгтэй. Мөн албан тушаалын эрсдэл өндөртэй 50-70 байцаагчийг яаралтай ротацид оруулахыг даалгасан юм. Ерөнхий сайдыг ийн гаалийн байгууллагад биечлэн очиж, үүсээд байгаа нөхцөл байдлыг танилцуулж үүрэг даалгавар өгсний дараа гаалийн жирийн ажилтнууд “шүгэлдээд” эхэллээ. Тэд “…Хамгийн гол нь гаалийн байгууллагад цагдаагийн албан хурандаа нар ирснээс хойш манайхны улсын төсөвт төвлөрүүлдэг орлого сох дутах болсон. Энэ жил бүр 1.6 их наяд төгрөгөөр дутаж байна. Ерөнхий сайд өөрийн биеэр Гаалийн цахим бүрдүүлэлтийн төв дээр ирж гаалийн цагдаа нарын байгуулсан мафийн сүлжээтэй танилцсан. Ерөнхий сайд энэ мафитай улам нарийн, улам гүнзгий танилцах хэрэгтэй. Тэгвэл улсын төсөвт орох ёстой татвар яаж сох дутдагийг олж харах болно” гэцгээв. Мөн тэд “…ГЕГ-ын дарга Р.Отгонжаргал, ГЕГ-ын дэд дарга Г.Энхтайван нар мэдээжийн үйлдлүүдийг нь мэдсэн ч мэдээгүй дүр үзүүлж, харсан ч хараагүй юм шиг байж, улам өөхшүүлээд байдаг. Ийм хэд хэдэн албан тушаалтан бий”, “…ЦЕГ-аас тэтгэвэрт гарсан цагдаагийн хурандаа нар манай байгууллагад удирдах албан тушаалд ажиллах болсон. Тусгай албанаас тэтгэвэрт гараад тусгай албанд ажиллаад байгаа нь хуулийн зөрчил биш үү” гэх зэрэг асуудлыг хөндөж байна. Гаалийн жирийн алба хаагчид эдгээрийг “…Албаны нэр хүндийг унагаж, гаалийн байгууллагад ажилладаг 1500 хүний ажил амьдралд хар толбо суулгалаа” хэмээцгээж байна. Тэд энэ асуудлаар хууль хяналтын байгууллагад хандахаа мэдэгдсэн юм.

Тэдний мөрдөн шалгуулах гомдол хүсэлтэд дурдагдаад байгаа хэд хэдэн хүн байгаа аж. Тухайлбал, “…ЦЕГ-т томоохон албан тушаал хашиж байсан, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд ГЕГ-ын Зөрчилтэй тэмцэх газрын даргаар томилогдож ирсэн. Ирснээсээ хойш Монгол Улсын гаалиар юу орж гарахыг шийддэг болсон. Тэрээр ГЕГ-ын албан бус дэд дарга болоод удаж байна”, “…ЦЕГ-ын Хүний нөөцийн дарга байж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан цагдаагийн хурандаа Ж.Баясгалан ГЕГ-ын Хүний нөөцийн хэлтсийн дарга болж ирээд томилгоо хийж суудаг болсон. Түүнд төрийн албаны хууль дүрэм үйлчилдэггүй юм байна”, “…Замын-Үүд дэх Гаалийн газрын дарга О.Цэенрэгзэн гэж үл бүтэх нөхөр бий. Энэ хүн өнөө цагийн контрбандын томчуудын нэг гэгддэг. Тэрээр Замын-Үүд болон Улаанбаатарт орон сууц, зочид буудал барьж байгаа мэдээлэл бий. Гаалийн ямар ч татваргүй бараа материал хилээр оруулж, хямд барих байдлаар тэр бизнесээ босгож байна”, “…Шивээхүрэн дэх Гаалийн дарга М.Өнөрбуян ойр хавийнхаа уурхайнуудыг дарамталж, өөрийн нүүрсний машиныг явуулж, нүүрсний гэрээ авч бизнес хийдэг байж болзошгүй”, “…Ховд аймгийн  Булган сум дахь Гаалийн газрын дарга О.Лхагва-Эрдэнэ илээр татваргүйгээр их хэмжээний бараа оруулж бизнес хийдэг, тус аймаг дахь Хөшөөтийн нүүрсний уурхайгаас нүүрсний гэрээ авч, үүний зэрэгцээ өөрийн мэдлийн 100 гаруй нүүрс тээврийн машинуудыг оочер дугааргүйгээр явуулдаг байж болзошгүй” зэрэг мэдээллүүдийг одоогоор хууль хяналтын байгууллагад өгч шалгуулахаар бэлджээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 8. ДАВАА ГАРАГ. № 230 (7727)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжээрэй.

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
гаалийн байцаагч асан.
Гаалийн байгууллагыг үнэхээр шинэчилье гэж байгаа бол Ерөнхий газраас нь эхлэх хэрэгтэй. Р.Отгонжаргал дарга ирснээр энэ байгууллагыг харин ч Төрийн алба руу нь чиглүүлж, нэлээдгүй ажил хийсэн. Гэвч дэд даргаас нь эхлээд толгойг нь угааж, мэдлэг чадваргүй авилгажсан ахлах байцаагч нар нь том том юм яриад, өгсөн үүрэг даалгавар нь биелэгддэггүй. Гаалийн тухай хууль, босоо удирдлага гэдэг хоёр үгнээс өөр мэддэг зүйл ховор доо. Даргыг худлаа буруу мэдээллээр хангана. ЕС-ын 5Ш ажиллагаагаар өчнөөн олон хүмүүсээ нууж авч үлдсэн зөвхөн хорио цээрийн байцаагч нараар туг тахисан. Хүний нөөцийн хэлтэс нь жинхэнэ авилга. Хүн ам хүнсний аюулгүй байдлыг сахих үүрэг хүлээж авсан атал хорио цээрийг нь ажлыг нь хийлгэдэггүй. Хорио цээрийн хэлтсийн дарга нь ч гэж Дэлгэрсайхан сайдын хүн гэсэн тодотголтой эргүү ажлаа мэддэггүй мал. Газар хэлтсийн дарга нар нь ар араасаа хүчингийн хэрэгт холбогдож өргөдөлөө өгөөд гардаг хэдий ч эргээд ордог. Сүхбаатар боомт гэж бузар булай, садар самуун, авилга хээл хахуулийн үүр уурхай. Одоо түр орлон хийж байгаа дарга Тунгалаг /ГЕГ-т байгаа Очгэрэл гэдэг даргын үеэл/ ын ах дүү төрөл садангууд нь тус байгууллагад байцаагч, нярав, жолооч, мэдүүлэгч хийдэг. Чингис хаан гааль гэж нэг бүүр дампуурчихсан авилгадаа идэгдчихсэн газар байна. Ёстой бүтэхгүй. Цаашаа бичээд байвал тоочиж дуусашгүй.
Нэргүй
Ханги-мандалын гаалийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч сангийн сайд Жавхлангийн суганы үс Цолбаяр гэдэг ямар ч гаалийн мэдлэггүй нөхөр Хангийн гаалийг жинхэнэ бузарлаж байна даа энэ нөхөрт маш яаралтай хариуцлага тооцоочээ Отгонжаргал даргаа
Гааль
Харин задгай, замбараагүй байсан Гаалийн байгууллагыг 3-хан хүн очоод цэгцэлж байгаа ш дээ. Гаальд байгууллагын дотооддоо барьж баримталдаг дүрэм журам бүрхэг байсныг бүх талаас нь харж жижиг асуудлыг ч хийж хэрэгжүүлэх, шийдэхэд барьж ажиллах процессын журамтай болгосон. Ер нь гаальд цагдаа байтугай л түмэн янзын мэргэжилтэй хүмүүс дүүрэн л байдаг ш дээ. Өөрсдийнх нь зах замбараагүй авдаг авлигыг таслахаар муулах юмаа олж ядаж бгам. Тэтгэвэрт гарсан хүн хүний нөөц буюу захиргааны ажил хийж болдог юм аа. Ер нь гаалийн ихэнх ажилтнууд бол маш их ам сайтай байна лээ шүү. Цагдаа цагдаа л гэнэ. Тэд чинь хууль сахиулах ажилд цаг наргүй зүтгэдэг хүмүүс. Тэр ажлыг хийж ирэхдээ маш их ажил сурдаг, туршлагатай болдог. Гэтэл бусад байгууллагуудад ажиллаж буй дарга нарт итгэлтгүй шд. Бүгд нам дагасан суганы үснүүд. Отгонжаргал чинь төрд хэрэгтэй, ажил хийх чадвар туршлагатай хүн шүү. Оронд нь нэг нөхөр очих гээд л шургаж байгаа бөйх. Зүгээр л ажлыг нь хийлгэ
Оюу толгой ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Мөнхсүх гэж хэн бэ?

Оюу толгой ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Мөнхсүх гэж хэн бэ?

50 мин
Э.Батшугар: Гар утсаараа компаниа байгуулж хянах боломжтой боллоо

Э.Батшугар: Гар утсаараа компаниа байгуулж хянах боломжтой боллоо

54 мин
Луугийн хүчнээс эмээхийн учир

“Болгоомж бол зөв шийдлийн ээж. Болгоомжтой нэг нь ивээгдэнэ”. Мэргэдийн ийм нэгэн

8 цаг 37 мин
Нууц эвлэрлийн гэрээ: Б.Энхбаяр VS Б.Солонгоо

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр “Нууц эвлэ

8 цаг 37 мин
Их Британийн Ерөнхий сайд К.Стармер БНХАУ-д айлчилж байна

Их Британийн Ерөнхий сайд Киер Стармер БНХАУ-д дөрвөн өдрийн айлчлал хийж байна. Э

2026-01-30
УИХ-ын дарга Н.Учрал: Аймгуудын эдийн засгийн бие даасан байдлыг нэмэгдүүлж, эрх мэдлийг орон нутагт шилжүүлнэ

Говь, тал хээр, хангай хосолсон гурван бүсийн нутаг Баянхонгор аймгаас УИХ-ын  дарга Н.Учрал т

2026-01-30
АН албан ёсны ротацидаа бэлдэж, МАН жам ёсны “ротаци”-аа хийгээд эхлэв үү?!

Энэ хаврын улс төр элдэв “сэдэв”-ээр өрнөж магадгүйгээр дуншиж байна.

2026-01-30
АН: Б.Чойжилсүрэнд хариуцлага тооцохгүй бол Засгийг огцруулах акц хийнэ

АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Амарбаясгалан өчигдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэрэ

2026-01-30
Оюу толгойн авлигыг “сөхсөн” сөрөг нэхэмжлэлээ татаж “Рио Тинто”-д буулт хийх үү?!

 “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-д Монгол Улсыг төлөөлж байсан гурван гишүүнийг чөлөөлөх үүргийг Ерөнхий сайд өгчээ.

2026-01-30
"Eguur News" мэдээллийн сайт долоон нас хүрлээ

2019 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр “Eguur News” агентлаг цаасан дээрх төслөөс биежиж, хэвлэл мэдээллийн салбарт өөрсдийн редакцыг бүрдүүлэн ажиллаж эхэлжээ. 

2026-01-29