УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржийн “асуудал”-ыг хууль хяналт, олон улсын байгууллагууд анхаараад эхэлжээ

2025-12-08
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ОЧИР

 

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржийг “...УИХ-ын эмэгтэй гишүүдэд дарамт үзүүлсэн” гэх мэдээлэл цахим орчинд түгээд хэд хонов. Тэнд “...Б.Пүрэвдорж гишүүн ажлын байранд ёс зүйгүй увайгүй үйлдэл гаргалаа. Ямар ёс зүйтэй хүмүүс төрд ороод ирчихсэн юм бэ”, “Тэгдэг шүү, би ч хэд хэдэн удаа өртсөн” гэх зэргээр УИХ-ын эмэгтэй гишүүдийн харилцсан захидал дэлгэгдсэн.

Мэдээж, цахим орчин учраас уг асуудлыг маазруулж марзагнах байдлаар “мөлжиж” байгаад мартагнах тал руугаа орсон. Гэвч үгүй аж.

Уг мэдээлэлтэй холбоотой асуудал хууль хяналтынхны анхаарлыг татаад эхэлжээ. Эх сурвалжуудын мэдээллээр, УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржийг УИХ-ын гишүүн асан Б.Б, УИХ-ын гишүүн Х.Б нарт 2-3 удаагийн үйлдлээр дарамт үзүүлсэн байж болзошгүй асуудал үүссэн байна. Хамгийн гол нь, УИХ-ын дэд даргын дарамт үзүүлсэн гэх асуудал нь Төрийн ордонд болсноороо ноцтой гэж үзэж буй юм байна. Мөн энэ нь өнгөрсөн долоо хоногт УИХ-аар Гэр бүлийн тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр нэлээд хүчтэй яригджээ. Тодруулбал, “...УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж Төрийн ордонд эмэгтэй гишүүдэд дээрэнгүй хандаж, дарамт үзүүлсэн нь байж болшгүй явдал” гэцгээжээ. Үүний зэрэгцээ, Б.Пүрэвдоржоос гадна төрийн өндөр албан тушаалтэй хэд хэдэн хүний хийсэн үйлдлийн талаар хөндөгдсөн байна. Уг асуудлаар удахгүй “шүгэл үлээх” тухай яригджээ. Түүнчлэн, УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржтой холбоотой дээрх үйлдлийн талаарх мэдээллийг Монгол Улсад суугаа гадаадын Элчин сайдын яамд, Монгол дахь Олон улсын байгууллагууд ч “сонирхоод” эхэлсэн байна. Учир нь, аливаа ардчилсан улс оронд иргэд, олон нийтийг бүхий л талаар төлөөлөх эрх парламентад байдаг. Тиймээс парламентын гишүүнд хамгийн түрүүнд ёс зүйн өндөр хариуцлага оногддог. Хэрэв парламентын гишүүн ёс бус үг, үйлдэл гаргах аваас хуулийн болоод ёс суртахууны хатуу хариуцлага тооцогддог байна. Тухайлбал, 2021 оны хавар “…Австралийн парламентын гишүүд туслахдаа дарамт үзүүлсэн” гэх дуулианд холбогдсон. Үйлдэлтэй холбоотой бичлэгч задарсан. Үүнд нь Австралийн иргэд ихэд дургүйцэж бухимдсан. Энэ талаар Ерөнхий сайд Скотт Моррисон нь “…Бичлэг цочирдом хийгээд гутамшигтай байсан” хэмээн мэдэгдсэн. Тэрээр “…Эмэгтэй гишүүдийн эрхийг хамгаалж, улс төрд татахын тулд чадах бүхнээ хийнэ” хэмээн амласан юм. Гэвч дараа нь тус улсын Парламентын ордны ажилтан Бриттани Хиггинс 2019 онд “…Дээд албан тушаалтан маань дарамт үзүүлсэн” хэмээн мэдэгдэж, Австрали Улс даяар эмэгтэйчүүдийн эрхийн төлөө, хүчирхийллийн эсрэг тайван жагсаал өрнөж байсан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 8. ДАВАА ГАРАГ. № 230 (7727)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжээрэй.

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21