УИХ-ын гишүүн П.Сайнзориг: Цус ойртолт хавдрын суурь болдог

2025-12-05
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

-Энэ хуулийг хэлэлцэх далимаар ургийн овгийн асудлыг шийдвэрлье. Ургийн овгийг анхнаасаа хэрэглэж ирсэн түүх нь цус ойртолтоос сэргийлэх. Цус ойртолтоос урьдчилан сэргийлэх энэ ажил дээр Монголын түүх уламжлал хосгүй байсан нь мэдэгдээд байгаа. 1923 онд тухайн үеийн төр засгийн шийдвэрээр ургийн овог хэрэглэхийг хориглоод эцгийн нэрийг хэрэглэхээр болсон. Үүнээс шалтгаалаад Монголд цус ойртолт өндөр түвшинд хүрсэн. 21 аймаг 330 суманд ялангуяа сум, багийн түвшинд амьдарч байгаа иргэдийн 85 хувь нь гурав дахь, дөрөв дэх үе дээрээ хоорондоо гэрлэж байна. Цус ойртолт хавдрын суурь болдог юм байна.  Хавдар залуужаад байгаагийн шалтгаан нь цус ойртолт юм байна. Дээрээс нь оюуны хомсдол болон маш олон ургийн гажгийн өөрчлөлт цус ойртолтоос болж байгаа. Тийм учраас ургийн овгийг өөрчлөх асуудлыг цэгцтэй архивын баримтад үндэслэн өөрчлөх ажлыг түр зохион байгуулъя гэж хэлж байгаа юм. Хүн амын тооллогын материал төрд байгаа, 1929, 1933, 1944, 1956, 1988, 2000, 2010 онд хүн амын тооллого хийсэн. 2025 онд Польш улсаас авч ирсэн баримтад Монгол Улсад 2016 онд хийсэн хүн амын тооллогын баримт олдсон. Тухайн айл өрхийг гэртэй гэргүй, ямар аж ахуй эрхэлдэг, ямар мэргэжилтэй хүмүүс байсан юм, гадны хошуунаас ирсэн эсэхийг тодруулж болох материалыг авч ирж эрдэмтэд хэвлүүлсэн байна. Тийм учраас хялбаршуулсан байдлаар ургийн овгоо шинэчлэх боломжийг олгох хэрэгтэй байна.

Хууль зүй дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н. Мягмар: 
-Гэр бүлийн хууль дээр ургийн овгийг хөтлөх, өвлүүлэхтэй холбоотой гэрлэгчийн эрх үүрэг дээр оруулж ирсэн. Цус ойртолтоос сэргийлэх өв соёл бол ургийн овгоо барьж явж байсан соёл байгаа. Улсын бүртгэлд байгаа мэдээллээр боржигон, сартуул зэрэг овгийг үндэслэлтэйгээр бичүүлээгүйгээс замбараагүй болсон. Иргэний улсын бүртгэлийн тухай хуульд зааснаар иргэд буруу бичигдсэн овгоо солиулах хууль эрх нь зүйн боломж нь байгаа. Энэ хууль маань шинэчилсэн найруулга учраас журмын зохицуулалттай холбоотой зүйл хэсэг оруулж ирээд ургийн бичгийг цэгцлэх асуудлыг хэлэлцүүлгийн шатанд дэмжүүлэх боломжтой гэж харж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 5. БААСАН ГАРАГ. № 229 (7726)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжээрэй.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
emch sudlaach yumuu haashaayen
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Уржигдар 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

2026-10-22
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

2026-10-22
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

2026-10-22
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

2026-10-22
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21