“Цагдаа гаальчид” ГЕГ-ыг юу болгоод байна вэ?

2025-12-05
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ГАРЬД

Уг нь гааль гэдэг барааг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэх явдалтай тэмцэх, гаалийн болон бусад татвар хураан авах, эдийн засгийн гадаад харилцааны төрийн зохицуулалтыг хэрэгжүүлэх төрийн тусгай бөгөөд чухал чиг үүргийн байгууллага юм. Гаальд ажиллагсдад мэргэжлийн байх шаардлага илүүтэй тавигддаг. Гэвч сүүлийн жилүүдэд зарим байгууллагад хийгдсэн “улс төрийн томилгоо”-нд гааль ч өртсөн. Тодруулбал, 2022 оны арванхоёрдугаар сарын 9-нд ЦЕГ-ын дэд даргаар ажиллаж байсан, бригадын генерал Р.Отгонжаргалыг ГЕГ-ын даргаар томилсон. Тухайн үед нүүрсний хулгайн дуулиан дэгдэж, энэ хулгайг нийгмээрээ үзэн ядсан сэтгэл зүйн дунд ЦЕГ-ын дэд даргаар ажиллаж байсан, бригадын генералыг ГЕГ-ын даргаар томилчихсон байдаг. Ингэснээр, ганцхан жилийн дотор ГЕГ-ын удирдах албан тушаал буюу чухал үүрэг, нөлөөтэй газар, хэлтсийн даргаар өмнө нь цагдаагийн байгууллагад улирдах алба хашиж байсан цагдаагийн хурандаа нараар дүүрсэн. Үндсэндээ, Р.Отгонжаргалыг ГЕГ-ын дарга болсноор цагдаагийнхан гааль руу “нүүсэн” байдаг. ГЕГ ингэж “цагдаа гаальчид”-тай болсон. Тэр дундаа, цагдаагийн байгууллагаас тэтгэвэртээ гарсан цагдаагийн хурандаа нар өнөөдөр ГЕГ-ыг мэдэлдээ авсан. Уг нь, төрийн тусгай чиг үүрэгтэй байгууллагаас тэтгэвэртээ гарсан хүн дахиад төрийн тусгай чиг үүргийг байгууллагад ажиллах нь хуулиар хориотой байдаг. Гэсэн ч тэдэнд хууль үйлчлээгүй юм.

Ингэж Монгол төрийн албаны мерит зарчим гаальд лав алдагдсан. Гаалийн удирдах албан тушаалд өгсөж бус, тооноор орж тавигддаг болсон. Хамгийн гол нь, ингэлээ гээд гаалийн байгууллагын үндсэн үүрэг, гол ажил нь дээшилсэнгүй, дордсон.

Өнөө цаг үед гаалийн гол үүрэг нь төсөвт онцгой дэм болж, орлого төвлөрүүлдэг. Тус байгууллага зарим жилд улсын төсвийн орлогын 25 хувийг, импортын орлого өндөр байх үед төсвийн орлогын 30-аас дээш хувийг бүрдүүлдэг. 2023 оноос хойш энэ унасан. Энэ 2025 онд гаалийн байгууллага улсын төсөвт 7.87 их наяд төгрөг төвлөрүүлэх үүрэг авсан. Удахгүй, 20 гаруйхан хоногийн дараа 2026 он гарах гэж байна. Гэтэл гаалийн байгууллагын төсөвт төвлөрүүлсэн орлого төлөвлөснөөс 20 гаруй хувиар дутуу бүрджээ. Орлого нь төлөвлөсөнд хүрэх боломжгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Р.Отгонжаргал даргын ажлын үзүүлэлт нэг иймэрхүү байна.

Дээрээс нь, “цагдаа гаальчид” маань гаалийн байгууллагад гарсан хэрэг түвэг, элдэв асуудлыг нуухдаа гаргууд болжээ. Тухайлбал, хэдхэн хоногийн өмнө Гашуунсухайт дахь Гаалийн газрын ажилтнууд бөөнөөрөө нэг машинд суун ажилдаа явж байгаад осолджээ. Ослын улмаас нэг ажилтан нас барж, 3-4 хүн хүнд гэмтэж нисдэг тэргээр Улаанбаатарт хүргэгдэж ирээд эмчлүүлж байна. Түүнээс гадна, хил дагуух нэгэн аймгийн Гаалийн газрын дарга нь ажилтандаа бэлгийн дарамт үзүүлсэн байгаа юм. Харин ГЕГ-ын дарга Р.Отгонжаргал тэр даргыг чимээгүйхэн ажлаас халаад асуудлыг намжаасан байна.

Мөн, хилийн боомтууд дээрх гаалийнхны үйл ажиллагааны талаар таагүй мэдээлэл тасрахаа больсон. “Дэлгэвэл дэвтэр дүүрнэ”гэдэг шиг дүүрэн баримт сэлттэй үйл явдлууд дуулддаг. Энэ мэтчилэн Р.Отгонжаргал генералыг нүүрсний хулгайн дуулианаар ГЕГ-ын дарга болсноос хойш тус байгууллагын ажил өөдөлсөн үү, уруудсан уу. Ингэж асуух хангалттай хугацаа өнгөрчээ. Бүтэн гурван жил шүү дээ. Гэвч өөдөөс “…Нээрэн, “цагдаа гаальчид” ГЕГ-ыг юу болгоод байна вэ” гэж асуух хүн олон гарах даг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 5. БААСАН ГАРАГ. № 229 (7726)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжээрэй.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21